Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна - Р. Декарт

2010-09-20 - Хятад орны тухай нэг үлгэр

Бичсэн: AmonRa
Эрт урьд цагт нэгэн монгол залуу Хятад нутгаар аялахдаа, замаараа хятадын нэгэн үйлдвэр сонжиж гэнэ. Тэр үйлдвэрийг сонжоод ирээч гэж өөр нэг найз нь захисан байсан юм. Хоёр европ хүнтэй хамт тэр газар очлоо- "Захиалга өгнө, ханиндаа хамт явъя" гэжээ. Очоод, хувцасны загварын зураг дарж өгөөд, буцах юмсанж. Хялбархан ажил, 3 өдөр үргэлжилнэ. Сайн эргэлдвэл, 2 өдөр. Чанар шалгалт гэж нэг юм бий дээ- европчууд их айхтар, зүгээр нэг хийж чадна гэсэн хүнд ажлаа даатгахгүй, чанар шалгадаг зарчимтай.

Биднийг суулгаад, түр хүлээгээрэй гэж байх юм. Ажлын байр бололтой.
Ажлын байр нь их сонин байх юм г...
Сэтгэгдэл (49) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-17 - Ялагдагчдын хохь!

Бичсэн: AmonRa
Саддам Хуссейнээс болж зовж зүдэрсэн хөөрхий америк иргэд 400 сая ногоон янчаан Иракын талаас авах юм байна. Америкийн газрын тос Монголын нутаг дэвсгэр дээр олдохгүй байх гэж найдаж сууя.

Iraq has agreed to pay $400 million to American citizens who say they were tortured or traumatized by Saddam Hussein’s regime after he invaded Kuwait in 1990
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-17 - Үлгэрийн тухай

Бичсэн: AmonRa
Сонирхож судалсан хүн бүр ажигласан байх. Үлгэр гэж хоёр хуваагддагийг. Эхнийх нь ардын үлгэр, хоёрт зохиомол үлгэр буюу дэмийрэл. Энэ дэмийрэл гээд байгаа юмсад бүр гоё нэр хайрласан байгаа: "уран зохиол" гэж.

Ардын үлгэр бол ард түмний олон зуун жилийн турш хуримталсан туршлага, эрдэм мэдлэг агуулагдаж байдаг. Үүнийг мөн ард түмний сэтгэлгээний онцлог, сэтгэл зүрх, хамгийн нандин хүсэл тэмүүллийн илэрхийлэл гэж хэлж болно. Мөн тухайн нийгмийн хуримталсан шударга ба шударга бус гэсэн ойлголтын кодыг дотроо тээж явдаг.
Харин бусад нь буюу зохиомол үлгэр ихэвчлэн дэмийрэл байдаг. Өөрийнхөө дэми...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-17 - Өмнөд Хөрш сайхан мэдээллээр хуваалцаж байна

Бичсэн: AmonRa
БНХАУ улсад хүүхэд олон байх ёстой гэж тооцжээ. Ийнхүү "Нэг гэр бүл- нэг хүүхэд" гэx төрийнx нь барьсан чиг өөрчлөгдөх юм байх. Даяар маяар гэж манайхны даажигнан, нүүрс алтаа зарах хооронд, хятад хөрш хүүхдүүддээ Монгол, Оросын Сибирийг өөрийн нутаг гэж заадаг сургуулийн номоор хүмүүжүүлж эхэлжээ. Тэр эзлэгдсэн газар нутагт хэн, ямар үндэстэн амьдардаг хамаагүй- тэд угаасаа нийт боловсролын системд хамрагдсан байж таарна.

Цэргүүдээ бүгдийг нь хөдөөний хүүхнүүдэд тарааж өгч, хотын хүүхнүүд хөдөө гардаг цаг болжээ. Аборт мэтийн үзэгдлийг халж хаях нь ойлгомжтой.

http://www.usatoday.com/news/wor...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-17 - Их хотын үлгэр (Хэсгээс нь)

Бичсэн: AmonRa
Их хотын үлгэр гэдэг зохиолоо дуусгалаа.

“… -Ямар муухай юм бэ, цаашид тэгээд яах бэ?

-Юу яах гэж... Яах ч арга байхгүй. Дуусаа. Төгсөө. Бидний хамаг шүүс сороод эхэлнэ. Хамаг шүүс нь сорогдож дууссаны дараа бид түүхийн хогт хаягдана. Өмнө чинь өлсгөлөн, олон арван жилийн боолын ажил хүлээж байгаа. Англи америк феодалууд тийм амархан явдаггүй юм. Тэд чинь бүгд солиотой. Чи англи хэлтэй болохоор, чамайг боолоо болгож мэднэ. Бээжин хав шиг өвөр дээр нь суугаад, чамд хоолны үлдэгдэл хаяа үлдэнэ байх. Англи хүн гэдэг чинь цэргийн хуаран шиг асрамжийн газар өсгөж, адгийн шаар болгодог юм- эцэг эх нь...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-16 - Өөрсдийгөө бритүүд хэмээн нэрлэдэг хүмүүсийн тухай нэмэлт

Бичсэн: AmonRa

Нийтлэг шинж чанарыг нь өмнө бичсэн. Энэ хэсэгтээ ажиглалтын анализ заавал бичих хэрэгтэй гэж бодогдоод болдоггүй. Өөрөөр хэлбэл, хүлээн авсан мэдээллийг, мөн түүхэн эс сурвалжуудыг хооронд нь харьцуулах юм. Аль болгон сайн ба муу гэж туйлширч харуулахын оронд, уншигч танд энэ орны тухай өөрийн бодол бий болгоход оршино.

 1. Ирландын Тусгаар тогтнолын Арми буюу IRA олон арвын жилийн өмнөх шиг идэвхтэй байхаа больсон. Идэвхгүй биш- удирдагчид нь тэмцлээ шинэ төвшинд гаргасан юм.

Мэдэхгүй хүмүүст: ИРА бол Хамаг Ирландын арлыг Английн дарангуйллаас чөлөөлөх хөдөлгөөн юм. Нэг хэсэг (ойролц...

Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-16 - Муу улс орнууд

Бичсэн: AmonRa
Та бүгд ажигласан байх- Гүрэн томорсоор. Бүгд ойлгохгүй ч байгаа байх- гэвч Гүрэн бүгдийг доороо хамж, улам томорсоор. "Гоёор" бодвол, Гүрэн гэдэг маш том төр улс юм- түүний газар нутаг дээр нь хууль мөрдөгдөж, хонь нь иргэн нь энх амгалан бэлчиж амьдарч, хэвэгээ хэвсээр амьдардаг. Гүрний газар нутаг дэвсгэрт дайн болдоггүй бөгөөд, дургүйцсан эсвэл санал нийлэхгүй байгаа иргэдийг тэр дор нь үгүй хийдэг, замаас зайлуулдаг, амыг үүрд тагладаг.

Тэр том улс гүрний зах хязгаарт нь хэдэн гарууд нийлэн дайн дажин өдөж, хүмүүсийг нь боол болгоод байвал, соёлжсон Их Гүрэн тэр гаруудыг нэг бол мөнгө...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-14 - Үдшийн яриа

Бичсэн: AmonRa
Найзындаа зочиллоо. Найз маань дөнгөж хоолоо идэж дуусгасан бололтой, тайван гээч тамхиа баагиулан сууж байх юм.
Түүнийг хараагүй удсан болоод тэр үү, найз маань их хөгширсөн харагдаж байв. Аргаггүй л дээ- олон жил бид хоёр уулзаагүй юм. Бид тэврэлдэн, гараа барилцав:
-Алив суугаач! гэж хэлээд, хөвгүүддээ хоол халааж өг гэв.
Хоол болох хооронд энэ тэндхийн сонин ярьцгаав.

Хоол идэж дууссаны дараа, найз маань:
-Манайд чи ойрд ирсэнгүй шүү. Бие маань сайн байсан бол, бид танайд очих байлаа. Даанч өөр өөр хотод амьдраад ирэхээр, айл хэснэ гэж, тийм ч амар зүйл биш юм.
-Зовиуртай хэвээр үү?
-Хэвээр....
Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-13 - Portal 2

Бичсэн: AmonRa


Энэ арай л танхай юмаа.

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-12 - Дорой хүн буюу Der Untermensch номноос

Бичсэн: AmonRa
180 сая хүн амтай тэр ард түмэн бол олон үндэстний цус ойртсон хольц юм. Тэдний нэрийг хэлэхийн арга үгүй бөгөөд, байгалиас заяасан бие хэлбэрийг нь ажиглавал, зөвхөн ямар ч өршөөлгүйгээр буудаж устгахаас гарцаагүй мал адгуус юм. Энэхүү бидний цэргүүдийг тамлан тарчлаадаг хүн малыг та нар өөрсдөө харцгаах болно. Тал нь Азид, тал нь Европд оршдог энэхүү балмадуудыг еврейчүүд Германыг ба бүх дэлхийг сөнөөх нэг л зорилготойгоор, большевизм хэмээх шашнаар нэгтгэн, бидний эсрэг түлхэж байгаа юм.

Анд нөхдөө! Та бүгд энэхүү саармаг хүн төрөлхтний эсрэг Зүүн зүгт тулалдахдаа, санаж яваарай: энэхүү дор...
Сэтгэгдэл (33) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-12 - Шогүн 2

Бичсэн: AmonRa



Эрт дээр үед Төөгий андтайгаа Шогүн гэдэг нэртэй тоглоом балбадаг байлаа. Тэр цагт толгой тасарч унадаг байсан- бүр тийм саак. Олон жилийн өмнө шүү дээ. За тэр мод зод, тал газар, уулархаг газар, тэнгэрийн аясаас шалтгаалан олон гоё байлдааны хувилбар гаргаж болдог байсан.
Тоглосныхоо дараа баахан буу хална. За тэгээд найгүй их юм ярина, эрүүгээ чилтэл.

Тэгэхэд арлын Японыг эзэгнэсний дараа муухай инээж суудаг байлаа. Овоо марзан тоглоом байсан- бас нэг гоё юм нь түүхтэй их ойр хийсэн нь авууштай. Бараг энэ тоглоомоос болж, эртний Японы тухай уншдаг болсон. Гоё санагддаг байсан.

Удалгүй "Монгол...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-10 - Эр хүний тухай

Бичсэн: AmonRa
Монголд ирэхэд, нэгэн гайхамшигтай дуу анхаарлыг маань татаж билээ. Ер нь маш сонирхолтой санагдаж байсан: ер нь яаж зохионо гэхээр, ийм юм гурилдуулдаг байна гэж.
Анд найз Фрискаг асуутал, монгол эр хүний сүлд хийморь, сүр жавхланг гутаадаг дууны клипийн линк шиджээ.

Уг клипэнд бүх юм нь гайхалтай: амаа хөдөлгөх залуучууд, наашаа цаашаа алхах бүсгүйчүүд. Дуутай ч үзэж болно, дуугүй ч үзэж болно- аль алинд нь доройтол, хямралыг гайхалтай сайхан харуулж байх юм.



ЭНЭ сэдэвтэй хамаатай.
...
Сэтгэгдэл (30) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-08 - Элитийн тухай

Бичсэн: AmonRa
Загвар зохион бүтээгч Б.Соёлмаа өнгөрсөн ням гаригийн 12.20 цагийн үед авто осол гаргаж, хүний аминд хүрэх дөхжээ.

Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Далай ээж” хүнсний захын урд зам дээр охинтойгоо явж байсан 62 настай эмэгтэйг УБТ 03-93 улсын дугаартай “Nissan X.trail” маркийн автомашинаараа дайрч, хүнд гэмтээжээ.

Зурагтаар гарахдаа их л зарчимч, шударга хүн шиг ярьж харагддаг загвар зохион бүтээгч маань амьдрал дээр харин эсрэгээрээ нэгэн бололтой. Ингэж хэлэхийн учир нь Б.Соёлмаа 62 настай хөгшнийг дайрчихаад тусламж үзүүлэх нь бүү хэл “Чи бараг л хүн замаар явж байхад урдуур...
Сэтгэгдэл (57) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-08 - Эртний Кодын тухай

Бичсэн: AmonRa
Заримдаа мэйлээ шалгахаар сонин гарчигтай захиа ирсэн байдаг- монгол хэлээр бичсэн гэхэд, бас ч биш ч юм шиг. Ойлгоод ч байх шиг, үгүй ч юм шиг. Нээгээд үзвэл, дотор нь баахан сонин юм сараачсан байдаг- юу нь мэдэгдэхгүй, уншихад ойлгогдохгүй. Уур хүрээд арилгаад орхино.  Арилгасны дараа ч хүртэл сонин санагдана, дотор нь юу ч байсан юм бол, гэж бодон бодсоор. Сонин сайхан мэдээ байсан ч юм билүү. Иймэрхүү жишээ хар түмэн бий.

Эрт дээр үеийн цагт эртний нөхөд төрөл бүрийн мэдээ мэдээлэл нууцалдаг байж л. Нууцлах их дуртай байсан юм байх. Мөн тэр мэдээ мэдээллээ дуртайяа хэвлэдэг байж. Иймэрхүү...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-07 - Марзан юм

Бичсэн: AmonRa


Алхаж байгааг нь ээ. Тархи толгой минь их гайхл0.
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-06 - Их Британи Улсын тухай

Бичсэн: AmonRa
Энэ бол миний Их Британи Улсын тухай хийсэн тэмдэглэлийн эхний хэсэг нь юм. Ер нь энэ улсын тухай хэд хэд хувааж гаргахаас өөр арга алга. Тэмдэглэлээ цаг тулснаас болж, гарт таарсан дэвтэрт бичиж үлдээсний гай нь одоо гарч ирж байгаа юм. Гэхдээ бичээд болоод байна гэж үзвэл, сэтгэгдэл үлдээгээрэй андаа, тэгвэл чадлынхаа хэрээр бөмбөгдөөд байя.

Энэхүү тэмдэглэл маань миний л харсан Англи улс- ямар нэгэн алдаа дутагдал гаргасан бол, байх хэрэг. Тэгээд бичээд, өөрийн харснаа хэлэлцвэл их зүгээр- андуудад ч бас харь хүний яаж аж суудаг талаар нарийвчилбал их сонин байх болно гэдэгт итгэлтэй байна....
Сэтгэгдэл (20) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-03 - Мундаг клипын тухай

Бичсэн: AmonRa
Байн байн хужаа, со гэсэн уйлсан хөх толботнуудын уйлж майлах дуу сонсогддог- ер нь со хужаа нарыг нь, иргэн хүн бүр үзэн ядах үүрэгтэй юм байх. Яагаад ч юм, бүү мэд. Ихэнхдээ тэд бидний хүүхэнтэй унтдаг, газар шороо худалдан авдаг, биднийг хөөдөг гэх мэт аргумент гаргадаг. Их мун(х)даг залуучууд тэдний дунд бий. 
Гэвч нөхөр генерап Хувьзаяа өгснийг буцааж өгдөг жамтай. Илүүг биш, дутууг биш- яг граммаар нь тааруулаад буцаадаг. Өгч авахын жам.

Жишээ нь нэг гар казакуудыг зайлуул гэж форумуудаар бичдэг боловч, хажуу орцонд амьдардаг хөршийнхөө дэргэд сонин сонин болдог. Гэвч амьдарч байгаа нөхц...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-03 - Трансформер 3 киноны зураг авалт

Бичсэн: AmonRa



Киногоо их зөв аваад байгаа юм даа, энэ нөхөр? Бүр атаархах юм.


Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-02 - Хагакурэгийн тухай

Бичсэн: AmonRa
Нэгэн хүний хэлснээр, ноён Мацугума Кёан олон жилийн өмнө ийм нэгэн түүх ярьсан гэдэг:

“Эмийн эрдэмд танг ин ба ян, эр эм гэж хуваадаг байжээ. Үүнээс гадна, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс өөр зүрхний хэмнэлтэй.
Гэвч сүүлийн тавин жилийн дотор эр хүний зүрхний хэмнэл эм хүнийхтэй адил болж хувирсныг би анзаарлаа. Үүнийг анзаарсан даруй эмэгтэй хүнд зориулсан нүдний эмийг би эрэгтэй хүнд өгтөл, тус болсон байв.
Харин эрэгтэйчүүдийн эмийг эмэгтэйчүүдэд хэрэглэтэл, сайжрал ажиглагдсангүй. Энэ учраас эр хүний хат нь суларч байгааг би ойлгосон. Эрэгтэйчүүд эмэгтэй хүн шиг болж хувирсан тул, ертөнцийн тө...
Сэтгэгдэл (28) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-02 - Canon-ы мангас

Бичсэн: AmonRa
Canon компани шинэ үеийн фото аппаратын CMOS сенсор бүтээжээ. Уг сенсор нь маш бага гэрэлд зураг авах боломжтой бөгөөд, үйлдвэрлэгчийн мэдээлэлж байгаагаар зах дээр байгаа CMOS сенсор дундаас хамгийн том нь юм байна: 202 x 205 мм. Өмнөх Canon-ы бүтээсэн сенсор дундаас 40 дахин том юм.

Мөн Canon-ы сенсор нь мэргэжлийн камерын зураг авахад шаардлагатай хамгийн бага гэрлээс 100 дахин бага гэрэлд зураг авах боломж нээх юм гэнэ- бас болоогүй: хамгийн том ололт нь уг сенсорын тусламжтайгаар видео зураг авалтыг 0,3 люксын гэрэлтүүлгийн нөхцөлд секундэнд 60 зураг авах чадвартай юм байна. Энэ үзүүлэлт н...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PAmonRa