Энэ бол өдрийн тэмдэглэл юм. Найруулагч Эйзенштейн ба Черкасов хоёр "Догшин Иван" киногоо дуусгах талдаа оров. Цаашид та өөрөө уншина уу.
С.М. Эйзенштейн ба Н.К. Черкасовтой хийсэн ярилцлага.
«Догшин Иван» киноны талаар
Бид (Орч: С.М.Эйзенштеин ба Н.К.Черкасов нар) Кремльд 11 цагт дуудагдав.
10 цаг 50 минутанд бид хүлээн авах өрөөнд оров. Яг 11 цагт Поскребышев орж ирэн, биднийг өрөөнд оруулав.
Өрөөнд Сталин, Молотов, Жданов нар сууж байв. Орж ирэн, мэндэлж, ширээний ард суув.
Сталин. Та захиа бичсэн, хариуг бага зэрэг удаалаа. Хожимдож уулзаж байна. Эхэндээ захиагаар хар...