Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна - Р. Декарт

2010-07-07 - Хар тамхины тухай

Бичсэн: AmonRa

1994 оны 9 сард европын нийгмийн ба Нидерландын хатан хааны ордны зүгээс гаргасан эсэргүүцлийг үл ойшоон, Сингапурын Улсын шүүхийн тогтоолын дагуу, Чанги шоронд Йоханнес ван Дамм цаазлагдсан билээ. Энэ хүн бол наймаачин хүн байсан юм. Бүр тодруулбал хар тамхины наймаачин. Үүнд асуух хэрэгтэй байх, яагаад одоо хүртэл азийн зарим орнуудад хар тамхины наймаачдыг цаазласаар байна вэ? гэж.

 Үүнд хар тамхины аюулыг ойлгох ба харьцуулалт гаргах хэрэгтэй байх. Нэг талаас сонгодог урлагийг унших сонирхолтой байдаг- энэ талаар мөн их мэдээлэл тааралддаг. Жишээ нь: Шерлок Холмсын Бохемийн адал явдалд га...

Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-07-02 - Домгийн тухай

Бичсэн: AmonRa
Буддын шашинд эмэгтэй хүнийг шулам гэж цаазалсан удаа нэг ч байхгүй байх аа. Миний бодлоор азийн ард түмэн ухаантай, тайван, сэтгэлгээний эрх чөлөөтэй ард түмэн гэж боддог.

Сонин л доо- хүний оюун ухаан орчин тойрондоо маш амархан дасаж, сүргийн эсвэл дээрээс нь заагдсан шугамын дагуу боддогт.
Христийн бишрэгчид, шарын шашинтангууд, эсвэл заавал шашин байх албагүй, ярилцагч өөрийн ямар нэгэн үзэл бодлоо хамгийн зөв, хамгийн ухаалаг гэж боддог. Буруу юм үгүй. Гэвч нэг томоос том НО байна:

Ихэнх ярилцагчид нөгөөхөөсөө давуу талтай, мөн хамаагүй сайн, эсвэл мэдлэг сайтай, хэлтэй устай, түүхийн аса...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-07-01 - Алдааны тухай

Бичсэн: AmonRa
Хэсэг алдаагаа харж бухимдахдаа, засах санаатайгаар өдрийн тэмдэглэлдээ бичээд үлдээдэг байлаа л. Эцэстээ бухимдаад, өдрийн тэмдэглэлээ орхисон. Ажиглавал, тэр алдаа гээч юм багасах ч биш, ихсэх ч биш- тохиолдох хэмжээ нь амьдралд яг хэвэндээ үлддэг юм байна. Алдаагаа засна гэдэг хуучнаа үгүйсгэхийн тулд хамаг хүчээ үрэх биш, шинийг хайхын тулд байдаг юм байна. Хүнтэй танилцах, ажиглах тусам, алдаа гээч юм нь хүний амьдралыг нь баяжуулж байх юм.

Алдаанаас айгаад хэрэггүй юм байна гэсэн ойлголт төрлөө- эцэстээ юунаас, хэнээс айж нуугдах билээ? Алдаа хийлээ гэхэд- энэ бол миний өөрийн алдаа. Он...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-30 - NAO: Шинэ загварын робот (зураг ба видео)

Бичсэн: AmonRa
Aldebaran Robotics компанийн бүтээсэн 58 см өндөр робот нь хүний хийж чадах бүхий хөдөлгөөнийг хийж чаддаг юм байна. Үүнд: Өөрөө босож суух, өөрөө хөдлөх, жижиг эд зүйлс барьж авах гэх мэт. Мөн уг машин хаалттай ба нээлттэй тасалгаанд өөрийн баримжаагаа олохын тулд хүний адил дуун ба дүрс ялгаж хөдөлдөг. Одоогоор уг роботын нийтийн хэрэглээнд нийцүүлсэн үйлдвэрлэл эхэлсэн боловч, одоогоор үнэ нь дурдагдаагүй байна.






Танилцуулга ...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-29 - Нарны зай өөрийн гараар...

Бичсэн: AmonRa
Бидний Эх Орон бол Нарны орон. Монголд жилд ойролцоогоор 260 хоног нартай байдаг нь бидний байгалийн хишиг мөн гэж таньж харж бас ойлгох хэрэгтэй. Харин байгалиас заяасан баялгаа хэрхэн байгаль орчиндоо ивээлтэйгээр ашиглах бэ? Хамгийн түрүүнд нарны зай санаанд орно- гэвч нарны зайгаа хэрхэн алдагдал багатай, улмаар ашигтайгаар хийж ашиглах бэ?

ЭНЭ сайт тодорхой мэдээ мэдээлэл мөн заавар өгөхөөс гадна, мөн өөрөө нарны зай үйлдвэрлэхэд хэрэгцээтэй болгоноос гар дор байгаагаа ашиглахыг заана.
Мөн Фраунхоф...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-29 - Сурсан зүйлийн тухай

Бичсэн: AmonRa
Шинэ Юм сурах нэгэн сайхан завшаан гарах нь тэр. Найз маань өвдөөд, оронд нь энэ хэдэн өдөр мэддэггүй мэргэжлээр ажиллах боломж гарлаа- зам тавих ба бүрэх гэж. Бас өлөн надад манай монгол замын ба барууны замын ялгааны тулгамдсан асуудлын хариу олох сайхан боломж гарлаа.
Ер нь сонирхолтой мэргэжил юм- зүгээр нэг хийчдэггүй, бас нарийн тоног төхөөрөмж ба ур чадвар шаардсан гоё мэргэжил юм байна. Бас мэдээж цагийн шахалттай- хурдан сэтгэж, чанартай гүйцэтгэл шаардсан, мөн материал хангамжийн чадварлаг зох...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-26 - Хагакүрэ-гээс иш татав

Бичсэн: AmonRa
Нэгэн хүн Осакад алба хааж дууссаны дараа гэртээ ирж гэнэ. Нутгийн хүмүүс нь түүнийг хархаар цуглаж гэнэ. Гэвч удалгүй тэд бүгд түүнийг дооглон инээж эхлэв- учир нь тэр хүн Камигата нутгийн аялгаар ярьж байж. Үүнээс бодвол, олон жил Эдо эсвэл Камигата мужид удаан амьдарсан хүн өөрийн аялгаа мартахгүйн тулд анхаарал тавих ёстой гэсэн үг.

Гэрээсээ хол байгаа хүн бусдын ёс заншилд дасдаг нь ердийн хэрэг. Гэвч өөрийн мужийн ёс заншлаа хөдөөнийх гэж тооцох нь болхи бөгөөд тэнэг явдал. Эсвэл бусдын ёс заншил ...
Сэтгэгдэл (37) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-26 - "Шинэ цагийн хууль зүйн түүх ба хөгжил" номын тухай

Бичсэн: AmonRa

Номын сан ухаж байтал, Шинэ цагийн хууль зүйн түүх, мөн үүсэл гарлынх нь тухай Вольфганг Шильдын ном олдож, амтархан уншлаа. Мань нөхрийн түүхийн мэдлэг, мөн харуулж буй олон сайхан жишээ нь хүн төрөлхтний өмнөөс бахархал төрүүлмээр. Олон гоё гар, чулуун баран зургууд, мөн материалаа маш олон сонирхолтой түүхчдийн номтой холбож, архивын жагсаалт өрсөн байх юм- зураг нь үс арзаймаар, модон бар нь мэргэжлийн хувьд шүлс гоожмоор, түүхчдийн ном нь хөлс урсгамаар.

 Европын түүхийг харамсалтай нь ихэнх хүмүү...

Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-24 - Сонин уншсаны тухай

Бичсэн: AmonRa

Сонин гэж сайхан эд шүү. Уншихад их хөгжилтэй байдаг. Мөн интернетийн эрин эхэлснээс хойш иргэдийн тархин дахь баас нь сээгийгээр дамжуулан энэ тэнд нялагддаг! Алгаа ташин ажиглахаас өөр яахав, ажиглалтын бэлээхэн материал сүрэг сүргээрээ бэлчиж байгаа юм чинь! Жишээ нь нэг нетийн сонин хэвлэл маш олон гадаад (хятад ч гэж яг хэлэхгүй байгаа юмаа!) иргэд Монголд ажиллахаар ирж байгаа юм байх гэж мэдээлсэн байх юм. Иргэдийн баас нь буцалж, үй бумаараа бухимдах юм.

 Тэгээд бас МАНАЙ байгалийн баялаг, МАНА...

Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-23 - СинемАурумын тухай

Бичсэн: AmonRa
Өөрийгөө хамаа замбраагуй пиардах, мөн бүх дэлхийг эзэгнэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үүднээс СинемАурум сайтанд бичлэг бөмбөгддөг боллоо. Энэ бол их сайн сайт- дэлхийн кино урлагийн хамгийн шилдэг киноны тухай.
Өөрийгөө хөгжүүлэх, мөн танин мэдэхүйн хүрээгээ тэлэх сонирхолтой залуучуудад таалагдана гэсэн таамаг байна.
...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-21 - Гандальф ба Хөл Бөмбөгийн аваргын тэмцээн

Бичсэн: AmonRa


Бусдад ямар санагддын, мэдкү. Надад лав болж гэмээр санагджээн.

Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-20 -

Бичсэн: AmonRa
Өчигдөр уржигдар хоёр өдөр маш зав муутай, гүйх ажил ихтэй байлаа. Ер нь энэ долоо хоног гэж хэцүүхэн юм болж өнгөрлөө. Нэг сайхан амраад, сунаж хэвтээд өгмөөр л байна шүү.


Энд бороо орсоор л. Нар харсангүй хичнээн ч хонов.
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-17 - Унасан сахиусан тэнгэрүүд (Fallen Angels, 1996)

Бичсэн: AmonRa


Том хотод хүн бүр өөр өөрийнхөөрөө ганцаардана. Уг киноны баатрууд багa багаар  хэлж амжаагүй хайрын үг, хуваалцаж амжаагүй сэтгэлийн дулааны тухай өгүүлэх дууны аялгуу болж хувирна. Баатруудын нэг нэгэндээ хандаж хэлэх үг нь чухал биш. Жинхэнэ хэлэх үг нь тамхины утаанд, сүрчигний үнэрт, дууны дугаарт, хамтдаа өнгөрүүлсэн хоромхон зуур өнгөрөх өчүүхэн хугацаанд бий.

Найруулагч зориудаар тэр хормуудыг нь уртасгана. Гэвч хэт их уртасгахгүй. Хайрын аялгууг өнгөөр, ноотоор нь ялган өрж эхэлнэ- эцэстээ хүн ...

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-16 - Үнэрлээд аль даа, андаа!

Бичсэн: AmonRa
Афганистанд саяхан триллион буюу 1.000.000.000.000.000.000 ширхэг гадаад янчаанаар үнэлэгдэх байгалийн баялаг олдсоныг зарлах нь тэр. Мэдээж ардчиллыг харанхуй газарт авчирсан америкчууд үнэлгээг гаргаж тогтоосон- мөн ардчиллыг авчрах явцад гарсан зарлаг чирэгдлийн төлбөр гэж ойлгож болно.

Бид алтандээр суусан гуйлгачны тэргүүн байрыг алдах нь тэр: одоо Афганистан дэлхийн хамгийн баян орон болж хувирлаа.

Энэ баярлах шалтгаан мөн гэж бодож байна. Бид нарт баярлах шалтгаан харин биш.
Одоохондоо Америкчууд...
Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-15 - Аймшгийн түүх

Бичсэн: AmonRa
Шөнө болж байгаа юм байна- аймшгийн юм ярьж өгье. Маш богинохон л доо- гэлээ ч аймар:

Эртээ урьдын цагт Гильермо дэль Торо "Бөгжний Эзний" өмнөх түүх "Хоббит"-ыг авах гэж байв. Гэтэл MGM компани түүнийг барьж идэх гэж гэнэ. Гильермо зугтахад, оронд нь эрэлхэг залуу Дэйвид Йетс гэж тэнэг найруулагчаар зураг авалтыг нь хийх болсон гэнэ!

Аймар байна уу? Би лав айжийн, ямар тэнэг кино болох болдоо. Харри Поттерын сүүлийн ангийг үзсэн хүн байвал ойлгоно байх.
...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-13 - Киргизстаны тухай

Бичсэн: AmonRa
Киргизстаны Ош хотод үймээн дэгдээж хүн алж байгаа зэвсэгт бүлэглэлүүдээс айн зугатсан мянга мянган узбек иргэд Ош хотыг орхин дүрвэцгээж байна. Одоогийн байдлаар тус үймээнд мянга гаруй хүн бэртэж гэмтээд байгаа ба 80 гаруй хүн амиа алдсан гэж тооцоолж байна. Энэ нь тус улсын ерөнхийлөгч Курманбек Бакиевыг түлхэж унагасан дөрөвдүгээр сараас хойш болж  буй хамгийн том иргэний үймээн юм.

Узбекистантай хиллэдэг хил дээр ирсэн Узбек гэрчүүд Киргизийн зэвсэгт бүлэглэлүүд айл хөршүүдийг түйвээж, айлаар орон х...
Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-11 - Асуулт-хариулт

Бичсэн: AmonRa
-Чи монгол соёлын давамгайлал гэж яагаад яриад байгаа юм? Юун пиар ч юм шиг, сонин юм яриад байна даа?

Чиний миний газар нутаг дээр өөр соёл давамгайлуулахгүйн тулд. Бас болж өгвөл бусдын нутагт өөрсдийн соёлын давамгайлал бий болгон тараахын тулд. Харийнхны давамгайлал манай нутагт бий болбол- чиний миний үхэлтэй тэнцэнэ. Бид хожимдоогүй. Бусдаар толгойгоо бариулмаар байгаа бол, бусдын бодлоор бодмоор байгаа бол- чиний дур.

-Монгол соёл гэж... Тийм юм байдаг юм уу? Баабар гэтэл байхгүй гэсэн...

Мэдээж ба...
Сэтгэгдэл (33) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-11 - Мэтгэлцээний хаан (Богино өгүүлэг)

Бичсэн: AmonRa

Хүү Батаа ээжийгээ эргэхээр ирсэнд Баянаа авгайгын нар нь гарч, магнай нь тэнийв. Эхэлж Батаа өөрөө, ганцаараа унаагаараа дүүрэн бэлэг сэлт ачин ирэв. Таксигаар эхнэр охин хоёр нь араас нь ирсэн юм байх. Батаагын унаанд нь дүүрэн ачсан хамаг ачаагаа хамт буулгалцаад, Баянаа авгай дунд хүүгээ харсандаа сүйд майд болж, „За хурдан орцгоо, аян замаасаа ядраа биз“, гэж бөндөгнөн, суух газраа олж ядан, хашаа байшингаа сандран тойрч гүйж гэнэ.

 

Удалгуй аймгийн төвийн оршин суугчдын сонирхосон чи...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-09 - Саруул (Үргэлжлэл)

Бичсэн: AmonRa
Нэгдүгээр хэсэг
Хоёрдугаар хэсэг
Гуравдугаар хэсэг

Саруул охин толгойгоо өндийлгөн, ийш тийш хартал- цагаан цамцтай нэгэн эмэгтэй хүлээсийг нь тайлж байв.
Харанхуй эмнэлэгт хурхирах дуу сонсогдож байв. Саруул чимээгүй босов. Толгой нь хүчтэй эргэж эхлэв... Мэдээж шүү дээ, 3 долоо хоног хөдөлгөөнгүй хэвтэнэ гэдэг... Цагаан торыг гараараа холдуулан хархад, сувилагч эмэгтэй жижүүрийн цонхны цаана, ширээний ард ном дэрлэн унтсан байв.
Үл таних эмэгтэй:
-Алив, хоёулаа гарья! гэж шивнэжээ. -Чимээгүй бай! Чи галз...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-09 - Байгалын гамшиг

Бичсэн: AmonRa
Гайхалтай юм болж байнаа, Мексикийн хойгоор? Сонссон хүн байна уу, үгүй юу- энд мэдээллийг хаа саагүй маш их дарж байна. Нэг бол дутуу хүргэнэ, нэг бол маш богино.
Гэтэл юу болж байгаа бэ, тэнд? Найзууд маань надад бичиж байна:

1. 20.04.2010 -нд Deepwater Horizon газрын тос олборлох станц живсэн байна. Яагаад живсэн гэдгийг хэн ч мэдэхгүй- мэдээнд тусгахгуй байна.

2. Далайн гадаргад 1500 метрийн гүнээс газрын тос урсаж байна- 100 мянган торх өдөр бүр. Үүнээс их ч байж болно- олон түмнийг тайвшруулхын тул...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PAmonRa