Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна - Р. Декарт

2009-03-25 - Oke oke

Бичсэн: AmonRa
Саяхан ажил мажлаа дуусгаад, коночяатар оров.
Коно үзэхдээ би их анхаарал зарцуулж, яаж ажиллаж, яаж юмыг гадныхан судлах их дуртай. Ихэвчлэн коног эхэлж ганцаараа үздэг, дараа нь найз майзаа дуудаад, харуулхыг нь харуулаад, мяалхыг нь мяална. Тэгээд эцэст нь гадаад хүмүүсийн халаасандахь мөнгийг нь тоолно. Хичнээн төгрөг энэ коно цуглуулав, ямар коно тэдний сонирхолыг татдаг нь түүгээр харагддийн.

За за, тэгээд саяхан Know1ng гэдэг коно үзлээ. Алекс Пройас гэдэг найруулагч баагий өмнө нь "Хэрээ", "Би, робот" кононуудаараа үзэгдчдээ өөртөө татаж амжсан юм байна. Энэ удаад ч лаг лаг тэсрэ...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-03-23 - Шар гозоов

Бичсэн: AmonRa
Шар гозоов

Яасан шартай таваарш бэ, гэж уншигч та гайхна байх. Шартай нь үнэн, зөрүүд ч тал бий, бухдуу тал ч бий- тэр нь монгол хүний цусанд шингэсэн юм шиг санагддаг.

За тэр яахав. Шар гозоосны учир шалтгаанаа бичье. Энэ бол Миний блог, дуртай юмаа бичнэ, хэнээр ч заалгахгуй.

Монгол коно, монгол коно л гэхийн. Манай ахмад үеийхэн хийдгээ хийсэн, сэтгэлийн дулаанаа бид нартай хувалцадгаа хуваалцсан. Одоо бидний хийдэг цаг нь ирсэн гэхэд хүмс уурлах юм, өөдөөс сонин сонин ааш гаргах юм. За би хэтрүүлж байгаа байх, гэвч миний хэлсэнтэй үг нийлэхгуй хүн байна уу?

Бид нарын тухай к...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-03-22 - Idiocracy (УСК)

Бичсэн: AmonRa

За байз, бид бага байхдаа ирээдүйг ямараар төсөөлдөг байснаа санья... Сансрын хөлгүүд, нисдэг машин, хүнд хөдөлмөрийг бүрэн автоматжуулсан, ухаантай найз роботууд гээд, бас дайн өвчин үхэл хоёроос бүрэн ангижирсан хүн төрлөхтөнг төсөөлдөг байв. За би хувьдаа тэгж боддог л байлаа. Тэр ирээдүйн цагын хүн нь сэтгэгч ба бүтээн байгуулагч байх үүрэгтэйгээ бүрэн эвлэрсэн байх цагыг би төсөөлдөг байв. Уншигч та яаж төсөөлдөг байсныг мэдэхгүй, миний л хувийн мөрөөдөл байсан юм шдэ.
Гэвч бидний амьдарч буй төгс ертөнцөнд тийм худлаа мөрөөдөл шиг дэмий юм байхгуйг ойлголоо.

Миний энэ бичээд ба...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-03-21 - Зурагчин Vincent Laforet ын Олимпын Наадмын бэлтгэл

Бичсэн: AmonRa
Хараад байхад, үнэн юм шигээ? Ядуу бол гэрэл зурагчин биш гэж.
Зургуудыг хараад хүйтэн хөлс цутгав.

Энийг бичсэн залуу АСУУЛТ серверт ороод үзүүлсэн дээр байх, тэндхийн хүүхдүүд тэр дор нь энэ ззалууг хульхидуулаад, хэнд ч хэрэггүй хог авсаныг батлаад өгнө байхдаа... хехе




  Фотозурагчны бэлтгэлд хамгын их цаг ба хүч зарцуулсан, төлөвлөлт ажил дээд хэмжээгээр шаардагдсан арга хэмжээ Олимпын наадмаас өөр арга хэмжээ үгүй л болвуу. Төлөвлөлт нь жилийн өмнөөс эхэлж, үйл ажилгаа эхлэн эхэлтэл зурагчны бэлтгэл вагдна. Зарим зүйлд бүр хэдэн сар шаардлагтай болно. Би аж бэлтгэлээ ханг...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-25 - The Neuromancer

Бичсэн: AmonRa
William Gibson-ы зохиолоор хийгдэх "The Neuromancer" кино дэлгэцэнд гарч, найруулагчаар Жозэф Кан гэдэг хүн оролцох юм байна. Эхний постэр нь батлагдсан байна. Гэхдээ бусад нь ч дутах юмгуй харагдана.

Саак саак!


  

 


  Миний дуртай зохиолуудын нэг.
Зохиолын тухай товчоор:

Үйл явдал хар тамхичин ба хуучин их авьслаг залуу хакэр Кэйсын тухай өрнөнө. Мань эр корпорацуудын мэдэллийн санд нэвтэрч, хулгайлсан мэдээллээ худалддаг юм. Гэхдээ тэр ажлаа ч мань эр алдаад, хэцүүхэн байдалтай ба сэтгэлийн дарамтанд орсон үeд, нэгэн үл таних баагий түүнд амьдралдаа хийж байгаагуй хэ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-20 - The Thing

Бичсэн: AmonRa
Юу гэж орчуулхаа мэдэхгүй юм... "Юм" гэж орчуулж болхын.
Бага байхдаа, нэгэн орос ном олж амаа ангайн уншиж байсын, тэр ном нь "Тэнгэр ниргэв" гэсэн нэртэй байв. Зөгнөлт богино өгүүлгийн цуглуулга ном байсын. Гоё гоё өгүүлгүүдтэй, их дуртай уншиж байснаа сайн сандын.

Харин нэг өгүүлэг маш их сонирхол татсан хэрэг. Зохиолч нь Жон Кэмбэлл, өгүүлэг нь "Чи хэн бэ?" буюу opocoop: "Кто ты?" гэсэн нэртэй байв.

Тэр бяцхан өгүүлэгт хойт туульд дахь амэрикан эрдэм шинжилгээний станцруу нэг нохой хоргодож ирсэний тухай өгүүлдийн. Нохойг хүмүүс үлдээж, асарсан чинь тэр нь харь гарьгийн мангаа байд...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-19 - Чөтгөрийн цуглаан

Бичсэн: AmonRa


За энэ киног санахгуй хүн ховор л болвуу.
 Энэ киног үзхийн тулд бага байхдаа подволонд гардаг байсан кино танхимуудаар явдаг байлаа шд. Анх үзэхдээ заавал хоёр билeт авах хэрэгтэй болсын, нэг нь порно, дараагых нь энэ коно. Порног үзсэний дараа аймшгийн кино хамгын тохиромжтой гэж кинопрограммыг хариуцсан хүмүүс бодсон юм байх. Яагаад гэдгийг мэдэхгүй, харин тэр нь порно биш, эротик коно байсын. Тэр кононоос хүмүүс нэг нэгнээ үнсэж ба нүцгэн хэвтэснээр сэкс болдог юм байна гэсэн бат итгэлтэй бусад өөршигээ мангар бацаануудад гайхуулан ярийшд. За тэр яахав. Порноны тухай дараа нь тухт...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-15 - Бичиг үсэг тайлагдсан нь

Бичсэн: AmonRa


Энэ Газын зурваст ер нь юу болод байгаам бол?
Энэ гадныхан тэгж байж их тэнэг тэнэг үг зохиохдоо их гарамгай юмаа, "дайны гэмт хэрэг" ч гэх шиг...

Надаас бүх юм шалтгаалдагсан бол, тэр Ирусалим хотыг нь еврей палестингүй, газартай нь тэгшилчихсэн.

Дайн гэдэг чинь гэмт хэрэг бусуу? Тэр тусмаа орчин үед? Эрт дээр үед эрчүүд нэг нэгнийхээ эсрэг нүүр тулж үзэлцдэг байсан бол, одоо... Эсвэл би буруу сэтгээд байна уу? Тиймээ, энэ цатгалан барууны орнууд цатгалан байдлаа хадгалхын тулд дайнаа дэгдээж, хэрэглээний маркетыг улам хурдасгаж байгаа гэж ярьдаг,  тэр нь үнэн болвуу? Бодоод байхад...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-15 - Миний биширдэг хүн

Бичсэн: AmonRa
Жеймс Камерон.
Энэ хүнтэй цуг ажиллах юмсан... Энэ хүний кинондээр би том болсон, том болсны дараа зөгнөлт киноны бурхан гэдгээ надад баталсан. За байз, жаахан байхдаа Ганболд гэдэг хүүхэдтэй үерхэдэг байлаа л даа. Тэгээд тэднийхрүү ахыхаа цуглуулга дотроос нэг бийжив кассет каяадаад, Габнолдынд цуг үзхээр очсын. Ганболдын аав ээж нь зусланд явцан байлуу даа, тэгээд тэднийд уулзхаар тохирсон хэрэг. За кассет каядсаны цаад учир нь тэр кассет нь порнотой юм болуу гэсэн таамаглал байсын... Тухлан суугаад, плеверт кассетийг чихив. Тэр үед кассэтээр коно үздэг байсын, тэр нь заримдаа зурагдаад,...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-13 - Бэгзийн Явуухулан

Бичсэн: AmonRa
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Тоост хорвоод ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-13 - Ойлгоогуй нь

Бичсэн: AmonRa
Тэксас мужийн нэгэн залуу эр гэр бүлээ устгаж хүйс тэмтэрсний дараа, баригдаж камэрт хоригсоны дараа нүдээ идсэн гэнэ.
Ойр газрын хүмүүс гэр бүлийнхээ зүрхийг идсэн гэхийн?  Ардчилсан нийгэм магадгуй сатанаас ёртөнцийг аварсыг нь ойлгоогуй болуу? хэхэ
Худлаа яриагуй шоо, нээрээ... Өөрөө үз:

Ганц нүдээ отголж, идсэн нь

Ер нь бодоод байхад, ертөнц хүмүүсийг ойлгодоггуй шигээ, хаха

За би нууцхан хүмүүсийг үзэн яддагаа нуугаад хэрэггүй байх, тийм болхоор худлаа шаамааргуй байна. Энэ барууны ертөнц санхүүгийн хямралаас болж, их юм болох юмшигээ? Би бодоод байсан чинь инээдтэйч юм шиг, с...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-12 - Усан оргилуур

Бичсэн: AmonRa
 
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-12 - Нүүрээ хувиргав

Бичсэн: AmonRa
Нөхдөө! Та бүгдэд шинэ дизайн бэлэн болсны баярын мэнд хүргьe!

Бас зочдын дэвтэр нэмсэн, гоё юм бичээрэй.
Баярлалаа!
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-11 - Туршилтын интерфейс

Бичсэн: AmonRa
Дагуулын интэрфейс гэдэг гайхлыг олж харлаа. Тэр нь байнга эзнийхээ хажууд байдаг, сайн туслагч болхоор зүйл юм гэнэ. Одоохондоо мэдээж хэрэг зөвхөн туршилтын төвшинд байгаа, танилцуулах журмын видео юм.


Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-11 - Шинэ ангилал нэмлээ

Бичсэн: AmonRa
Шинэ ангилал нэмлээ, сонин хачин зүйл харж олвол тэнд тавиад байна. Олон сонирхолтой зүйлс цугларсан, тэр болгоноо бага багаар зураг, видео, хүүхэлдэйн кино гээд, донжтой санагдсан болгоноо тавиад байя

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-10 - Нэргүй өгүүлэг (Төгсгөл)

Бичсэн: AmonRa
 

Таксины жолоочын түүх.


 



Жолооч ойролцоогоор 50 насны эр юм. Тэр цайгаа уух зуураа мэдээ бололтой, радио сонсож, байн байн эгдүүцэн инээнэ.
-Үгүй ерөө, муу чацаг... Бурж байгааг нь, ард түмний мөнгийг бас хулгайлчаад!
Эхнэр нь түүнд талх зүсэж, сонинд боон хийж, уутыг өвгөндөө өгөв. Нөхөр нь талхаа авч, эхнэрээ нэг хацардээр нь үнсээд, хүрмээ өмсөөд хаалгаа ардаа хаав.
Тэдний харьцаа нь жилийн явцад хөрсөн бололтой, эхнэр нь гарч одсон нөхрийнхөө хойноос нь радионы дуунд ганцаар гэртээ үлдэн, цонхоор харан сууна.

Жолооч байрныхаа гадаа гарч, унаандаа суун, янжуураа асаав. Ради...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-10 - Нэргүй өгүүлэг

Бичсэн: AmonRa
Дуугуй сууж байснаас, хэдэн долоо хоногын өмнө бичсэн өгүүлгээ та бүгдэд толилуулья гэж бодлоо.
Нэрийг нь одоохондоо шийдээгүй, "Аллагын нэгэн түүх" гэж нэрлэх санаатай байна. Жа, бага сага утгын ч, бичгийн ч алдаа гаргасан байгаа, битгий тоогоорой... Сэтгэлээрээ!


Oршил.



Улаанбаатар хотод нар мандаж эхлэв. Үүрийн цагаанаар, гэр хорооллын гудамжаар нэгэн залуу хүн явах нь харагдана. Намрын өглөөний жаварт бээрсэн бололтой, тэр байн байн гараа амьсгаагаараа дулаацуулан, улам хурдан хурдан алхана.

Биеийн тамирын хувцас нь хуучирсан, том гэгч спорт цүнх нь байн байн мөрнөөс нь унж...

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-06 - Ninja Assasin (Making of)

Бичсэн: AmonRa
Хүмүүс ингэж кино хийдэг байх нь... Атаархал төрөв.


дурьдах зүйл:
Сэлэм эргүүлээд байгаа залуу Юпон орны поп-од ингэнэ.
Энэ жилийн 1 сарын 19 гарна ингэнэ.
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-01-05 - 2008 оны шилдэг фото зургууд

Бичсэн: AmonRa
Аймшгийн аянганууд галт уулнаас гарсан үүлнээс ниргэж байгаа нь:

  Заримдаа үнэн тасархай зураг харагдаж байлээ, үзээрэй. Сайхан жил болж өнгөрсөн шүү, тэээээээ..?
Цааш нь эндээс олж хараарай:

Нэгдүгээр хэсэг
Хоердугаар хэсэг
Гуравдугаар хэсэг

Холбоос

2009-01-04 - Шуурган тэнгэр (өгүүлэг)

Бичсэн: AmonRa


Би тайван үхнэ. Тайван үхэхдээ би эмнэлэгийн муухай дуутай сувилагч нараар бөгсөө угаалгахгуй. Надад хэн ч эцсийн замд гархаас өмнө эмээр чигжихгуй, эмч нарын хоорондоо шивнэлдэхийг сонсохгуй. Амраг садан миний хойноос уйлж дуулахгуй, санжигнасан орондээр амьд хүүр болж эцсээ үзэхгүй.
Би хуучирсан будагтай шар таазыг гөлөрч хэвтэхийн оронд нүдээ анин, өмнөө ирэх хар шуурган тэнгэрийг харна. Хар шуурган үүлс аянга цацруулан миний зүг ирнэ. Би толгойгоо өндийлгэн, буурал урт үсээ хойшоо болгон, цээжээ тэнийлгэн хуучин орноосоо босож, мориндоо мордоно.
Намрын тал нутаг. Туурайн тамагтай т...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PAmonRa