2012-11-30 - Мөнгө хийцгээе! (баримтат кино)
Бичсэн:
AmonRa
Мартах дөхөв.
Монгол улс маань үүнд ямар холбоотой билээ гэж, уншигч гайхна байх. Хамаагүй биш, хамаатай. Алт, газрын тос ба бусад байгалийн баялаг чухам хэрхэн тархдаг, ямар гээч нүдэнд үл үзэгдэгч нөлөө хүчин бид нарт нөлөөлөн татан чангаана уу? Хариуг нь ойлгуулах тун төвөгтэй- угаасаа хариултгүй л сэдэв. Гэвч мэдэж байх хэрэгтэй. ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-11-29 - Зохиогчийн эрхийн тухай нэвтрүүлэг
Бичсэн:
AmonRa
Марзан нэвтрүүлэг сонжив. Нэвтрүүлгийг ажиглавал интро, дуу болон эх нь бөөн хуулбар байх нь ажиглагдав. Нэвтрүүлгийг үзээд, шууд Вовкагийн онигоо санаанд буув. Вовка аав ээжийнхээ унтлагын өрөөний цоожны нүхээр шагайж, хэсэг ажигласны дараа санаа алдан: -Өөрсдөө ийм байж, намайг л хамраа битгий ух гээд байгаа юм даа! гэж хорссон нь байдалтай хэлсэн гэдэг. Нэвтрүүлгийг ажиглавал, олон талаар түүхий бэлтгэлтэй байгаа нь сонирхолтой. Мэдээлэл хуулбарласан юм уу, мэдээллийг холбон дамжуулсан юм уу? Мэдээлэл гэдгийг чухам юуг ойлгоод байна уу? Текст, видео, дизайн, дуу бүгд мэдээлэл мөн үү? ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-11-27 - Гүнзийн хариулт
Бичсэн:
AmonRa
Өмнө нь иргэд Будда гэж хүнээс хэрэгтэй хэрэггүй юм асууж байсныг задалж байсан. Энэ удаад Гүнз (Күнз, Конфуц) яавал улс орондоо ашигтай, хүн амьтанд тустай үйл хийх бэ гэx асуултын хариуг задалмаар санагдав. Мань эрийн хариулт нь: "Олсон мэдлэгээ тунгаан бодолгүй сурах нь ямар ч хэрэгцээгүй, харин мэдлэггүй тунгаан бодолт хүн амьтанд аюултай." гэж хариулсан гэдэг.
Өөрөөр хэлбэл олсон мэдлэгээ сайтар тунгаан ойлгож, буруу зөвийг ялгаж салгахтайгаа, сурсан зүйлээ туршлага ба мэдлэг хоёртой хослуулан шалгаж байхыг хэлж байсан юм. Харин ямар ч мэдлэггүй, мэдлэгийн үндэс суурьгүй өөрийн "хар ухаана...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-11-21 - Сонгууль
Бичсэн:
AmonRa
Сонгууль ямар болж өнгөрөв, зодоон цохион хэрүүлийн тухай дуулаагүй удчихлаа. Харин сонгуульд тохиолдуулан, "Сонгууль" нэртэй 2012 оны АНУ-ын уран сайхны кино өчигдөр сонжлоо. Их таалагдсан. Бусдадаа бас зөвлөмөөр байна.
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-11-17 - Захианы хариу
Бичсэн:
AmonRa
сталин хүнийг эрэг шураг гэж хүнийг хүн гэж үздгүй байсан. мэдэж ав итгэхгүй бгаа бол өөрөө үз
Захиа бичигч чухам юу гэж хэлэх гээд, юу хэлснийг ойлгосон ч юм шиг, ойлгоогүй ч юм шиг болов. Яг юу хэлэх гээд байгааг нь ойлгох бэрх. Хүнийг эрэг шураг гэж үздэг байсан гэж байгаа бололтой. Би өөрөө сониуч зандаа үргэлж дийлддэг, ямар нэгэн баталгаа болон эх сурвалж хайдаг өвчинтэй. Хайгаад үзтэл, үнэхээр эрэг шургийн тухай гарч ирж байх юм.
Энгийн ард иргэдийн төлөө Правда сонин, 1945 оны 6 сарын 25-ны өдөр. Ялалтын парадад хүндэт оролцогчдод зориулсан хүлээн авалтын хундаганы үг.
Би ямар нэгэн ер ...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-11-16 - Сонирхолтой үг
Бичсэн:
AmonRa
Эртний латин үг их сонирхолтой байдаг. Жишээлбэл „Errare humanum est, sed in errare perseverare diabolicum.“ гэж цэцэн үг байна. Энэ өгүүлбэр нь асар гүн утгатайгаас гадна, зарим нэг үг нь олон утга агуулдаг. Яг голыг нь оноод орчуулна гэхээр, утгыг нь алдчих гээд. Миний мэддэг ажил биш бололтой, арай л түүхийдээд байх шиг байна. Ойролцоогоор буудвал: "Төөрөгдөх (андуурах, алдах) нь хүний зан, харин төөрөгдлөөсөө зуурах (хамгаалах, үргэлжлүүлэх) нь чөтгөрийн зан". Нэлээн их ноцолдож байж орчуулагдах эд байна.
"Aliis inserviendo consumor" бол өнө эртний цагаас европын анагаах ухааны сүлд үг бөгө...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-11-16 - Жиргээ
Бичсэн:
AmonRa
Өвдсөн биш, хийх юмаа олж ядаад хэсэг талимаарав. Зүгээр сууж чаддаггүй ээ. Боломж нь гарсан дээр, твиттерыг цаашид туршиж байна. Ер нь давгүй шүү. Жиргээд байдаг хэрэг.
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-11-15 - Алдсанаа нөхөв
Бичсэн:
AmonRa
Нэг мэдтэл, өмнө бичиж байсан бичлэг маань алга болчихож... Нэмдэг хэрэг ээ. Энэ бол гоё зоос. Урласан хүмүүс нь миний энэ блогоор эргэж тойрно гэж юу байхав. Гэлээ ч баяр хүргэхийн сацуу, цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе!
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-11-13 - Унагасан хөшөөний эсрэг тэмцэл
Бичсэн:
AmonRa
Большевизмын богоон Хаант Оросын голыг нь тасдах, голомтыг нь самрах, улстөрийн тогтворгүй байдлыг урт удаан хугацаагаар үргэлжлүүлэх тусгай даалгавар өвөртөлсөн хэсэг болыиевикууд Швейцараас мордов. Толгойлогч нь Владимир Ильич байлаа. Тэднийг замаас нь Германы жанжин штабын тусгай албаныхан тосон авч дөрвөн вагонд хуваан оруулж гурвыг нь лацаар ломбоджээ. Оросын хилээр шууд нэвтрэх транзит вагон ингэж бэлэн болов. Энд
Сонин уншихаар марзан санагддаг хэвээр. Заримдаг судлаачид, хуурамч түүхчид, дуураймал хагас ухас гадаад хэлтнүүд... Ер нь эрх чөлөөт оронд цензургүй байдал хамгийн чухал,...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-11-12 - An expected Briefing
Бичсэн:
AmonRa
Нэгийг үзэж, хоёрыг бодов. Хөгжил, аль эсвэл өөрийгөө эерэг талаас дэлхий дахинд таниулна гэдэг, 5 жилийн дараа Азийн бар болно хошгоруулахаас тэс өөр зүйл л дээ.
Энэ клипийг үзээд, МИАТ-д утастаж байснаа санав. Ер нь манай оронд зочилдог жуулчдын хувьд, Монгол улс МИАТ-аас эхэлдгийг дурдах хэрэгтэй. Европ тивд МИАТ-ын төлөөлөгчийн газар утаствал, нилээд олон удаа залгаж байж холбогддог. Ер нь МИАТ хүний цаг алдгийг, Европт байдаг залуучууд сайн мэддэг байх. Яаж ийгээд арга бодоод, танил талаар тийзээ зохицуулахад хүрдэг. Манайхан өөрсдөө яаж ийгээд л болгочихдог.
Харин Монголд аялж байсан жуу...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-11-10 - World War Z
Бичсэн:
AmonRa
Ямар гоё, дажгүй зомбонууд бэ. Яг л Left4Dead 2 тоглоомын зонбо л гэсэн үг. Киног бол ингэж хийж байх хэрэгтэй- тархи толгойг эхэлж зууван, дараа нь дөрвөлжин, дараа нь гурвалжин болгож, харин нүдийг бөв бөөрөнхий хэвээр үлдээж байх жишээтэй.
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-11-01 - Мөнгө хийцгээе! (баримтат кино)
Бичсэн:
AmonRa
Цөмийн хог хаягдлын эсрэг тэмцэгч журмын нөхдийн хамт ашгүй нэг Мөнгө Хийцгээе! баримтат киног орчуулж дуусав. Уг баримтат кино нь даяарчлал, гадаад зээл, гадаадын хөрөнгө оруулалт, хувьчлал гэх мэт, анх харахад өөр хоорондоо холбоогүй юм шиг олон сонирхолтой сэдэв хөнддөг. Гэвч тэд бүгд өөр хоорондоо холбоотой. Уялдаа холбоо нь асар нарийн, энгийн ажиглагчийн нүдэнд харагдахгүй л байгаа болохоос, байхгүй гэсэн үг биш.
Уг киноны гол донж нь өөрийн мэргэжилдээ мэргэшсэн мэргэжилтнүүд ярилцлага өгдгөөрөө онцлог. Жишээлбэл, эдийн засгийн алуурчид, нөлөө бүхий эдийн засагчид, баян ядуу орнуудын тө...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-10-28 - Шар нунтаг (баримтат кино)
Бичсэн:
AmonRa
Болдсайхан мэтийн мэдрэл нь хөдөлсөн дэмийрэгчдийн тусламжтайгаар, уран олборлолт ба цөмийн эцсийн агуулах ямар ч аюулгүй, үсрэнгүй хөгжлийн шинж тэмдэг мэтээр уншигчид даа танилцуулахыг хичээдэг. Хэлдэг гол нотолгоо нь шүүрс алдуулан "ашигтай" гэж давтдаг явдал. Гэвч яг ямар талын ашигтай, яг хэнд ашигтай, яг хэн тэр ашгийнх үр шимийг хүртэх бэ гэдэг талаар тэд таг дуугүй байдаг. Сониуч уншигч гайхна байх, нээрээ хэнд ашигтай бэ гэж. Энгийн иргэн чамд лав ашигтай биш. Урьд өмнө Оюу толгой, Таван толгойг мөн адил ашигтай хэмээн сурталчилж, ард иргэдэд боов өнхүүлдэг байсан. Хэдхэн жилийн ...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-10-23 - Мэргэжлийнхээ тухай
Бичсэн:
AmonRa
Мэргэжлийг минь хүмүүс асуудаг байсан, тэр болгон хариулан ойлгуулж тайлбарлахад их төвөгтэй байдаг. Нээг их амархан хялбар мэргэжил биш болохоор л тэр. Энэ учраас нэг мөсөн бичээд постлохоор шийдэв. Мэргэжлийг минь Урлаг ба шинжлэх ухаан гэж нэрлэдэг юм. Энэхүү мэргэжилд гоо зүйн таашаал, дүрслэн зурж чаддаг зураач графикчийн мэргэжлийн мэдлэгээс гадна сэтгэл зүйн, программ хангамж, техник хангамж, материал судлаач ба нийгмийн ухааны факторууд гэх мэт, олон төрлийн өргөн хүрээний мэдлэг шаарддаг.
Энэхүү чиглэл нь бусад техникийн шинжлэх ухаантай харьцуулбал шинэ бөгөөд, харьцангуй залуу чиглэ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-10-18 - Амьтны ферм номын тухай
Бичсэн:
AmonRa
Андтайгаа Амьтны Ферм номын тухай ярилцахад, соц нийгмийг ёстой сайхан шүүмжлэн харуулсан зохиол гэж байх юм. Гайхаад, хаанаас тэр шүүмжлэлийг олоод харчихсан юм бол гэж бодон, дахиж нэг уншихаар шийдэв. Бас явж явж соц нийгмийн тухай шүү... Нухацтай, сэдэвтэйгээ ойр дотно танилцаж байж л бодлоо бичье гэв. Хоёр өөр номын тухай яриад ч байх шиг санагдаад л тэр. Аль дээр уншиж байсан болохоор, хэдэн юм мартчихсан юм байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдов. Уул нь зөнөж өтлөх нь болоогүй л юмсан...
Уншваа. 10-аад жилийн өмнө уншиж байсан нөгөөх л зохиол байна. Хөөрхөн, бас марзан, хэрэгтэй ёгт үлгэр х...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-10-17 - Линк шидүүлсэн чинь...
Бичсэн:
AmonRa
Аса гавьяатай, шагналтай, алдар нэртэй, хийсэн юмтай хүн. Гэлээ гээд есөн ялыг нь хэлтрүүлэх шалтгаан өчүүхэн ч үгүй. Уур хилэнгээ даран байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс, дуртай үедээ таарсан болгоноо дэлсээд, нэвтрүүлэгт орж уйлж унжаад хайр хүндэтгэл хүлээх нь юу л бол. Яг өөрийг нь барьж зодоогүй л бол “Яадаг юм, ганц дэлсээ л биз” гэх хүн маш олон бий. Аугаа хүмүүн хүн зодож болно, би ч бас зодмоор байна гэж Б.Лхагвасүрэн хэлэх нь буурал будаач сахлаа будав гэгч боллоо. Харин ахмад хүний хувиар хатуухан үг хэлээд үнэрлэсэн бол аваргад ч хэрэгтэй, ард олонд ч тустай болох бай...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-10-16 - Хэд хоногийн өмнө
Бичсэн:
AmonRa
Рендерфарм гацаж, 2 долоо хоногийн хамаг ажил үгүй болов. Аврах ажиллагаа нийтдээ 1 долоо хоног амралтын өдөргүй шаардав. Хар үүрээр гараад, шөнө ирээд толгой дэр нийлүүлсэн үгүй тас үсэрнэ. Цэвэр агаар гэж юу байдгийг мартчихсан тууж байна. Гадаа гарсны дараа, "Ямар мангар нь софтбоксгүйгээр ийм хурц гэрэл асаачихдаг байна аа?" гэж бодож билээ. Тэр гэрэл цацруулаад байгаа дугуй шар юмыг юу гэдэг юм болдоо? Дарга: "Үүнийг нар гэдэг шиг санаж байна. Би нэг ухаантай хүний бичсэн номоос олж уншсан. Гэхдээ би 100%-ийн итгэлтэйгээр хэлж чадахгүй" гэв. Нар гэж ийм юм байдаг юм бий... ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-10-13 - Хөшөөний эсрэг тэмцэл үргэлжилсээр
Бичсэн:
AmonRa
“Улаанбаатар” зочид буудлын өмнө байдаг В.И.Лениний хөшөөг маргааш буулгана. 58 жилийн өмнө сүндэрлэсэн уг хөшөөг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр буулгаж, дуудлагаар худалдах болсон. Дуудлага худалдааг 400 мянган төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулах гэнэ. Хөшөөг 13.00 цагт буулгана.
Өөрийн эрхгүй өнгөрсөн зууны 20-иод оны байдал санаанд буув. Тэр цагт өнгөрсөн үеийг санагдуулсан бүхнийг сөнөөж, оронд нь "Баяжигтун!" лоозонгийн дор өмнө байсан бүхнээ эхэлж нийтийнх болгож, дараа нь хувьчилж байсан түүхтэй. Эвдэж сүйтгэхдээ, улайрсан олон нийт түүхэн үнэт дурсгалаа шатаан нурааж, тонон дээрэмдэж, бай...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-10-12 - Бараг л үзэн ядалт
Бичсэн:
AmonRa
Миний нэг үнэн голоосоо дургүй, бараг л үзэн яддаг нэг юм байна аа? Юу бэ гэвэл, зарим хүмүүсийн Ф ба П үсгийг хооронд нь хольж хутгадаг байдал. Жишээлбэл: "Харри Фоттэр", "фринт", "Фарис". Эсвэл "Би дээр үед фоостолж байсан". Бага зэвүүд нь "Поон", "паакс", "потоошооп" ордог. Сүүлийнхэд нь бараг дуртай гэж хэлж болно. Байн байн давтахаар, маань ч юм шиг санагддаг. Ф үсгийг П үсэг болгодог нь нээг их сүртэй зэвүүцэл хүргэдэггүй, угаасаа Ф монгол хэлэнд байгаагүй. Харин эсрэгээрээ, П-г Ф болгодог нь надад хамгийн сонин санагддаг. Аан харин п.зда гэдгээ ф-зда гэж нэрлэхгүй байдгийгаа, бас тэгж б...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PAmonRa
|