2011-12-01 - Сүнзийн тухай
Бичсэн:
AmonRa
Том жижиг, хөгжсөн хөгжөөгүй улс гүрнүүд яг ямар учир шалтгаанаас болж устан мөхдөг бэ гэдэг асуултын нэг талыг харуулан тусгасан хариу. Мэдлэгт тэмүүлдэг сэргэлэн залуучууд танилцаад авахад, буруутах юмгүй. Энд
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-30 - Тодорхой жорын нэмэлт
Бичсэн:
AmonRa
Өмнөх хэсэг энд
Гадаадад хувь хүн талаасаа ч тэр, бас Монголоос явж байгаа гэсэн төлөөллийн утгаараа ч тэр яаж биеэ авч явбал зохистой вэ? Түүх соёлоо мэдэж байх гэдгээс гадна өөр юу байж болох вэ? Өөрөө олж мэдэхээс гадна бусдын хуримталсан туршлага үргэлж хэрэгтэй байдаг даа?
Эргүүлээд асууя: Явах хэрэг байна уу. Монголд амьдрах, хөдөлмөрлөх, арилжаа наймаа хийх боломж бүгд байхад, яах гэж явж байна уу. Хүн бүрийн өөрийнх нь хувийн л шийдвэр юм даа... Хэрэв сурч, мэдэж, тэргүүний туршлага хуримтлах зорилготой бол, ганц л жор бий. Энэхүү жор нь өмнөхтэйгээ төстэй боловч, бас адилгүй. Тайлбарлаха...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-29 - Цөмийн хаягдлын тухай дахиад нэг
Бичсэн:
AmonRa
-Манай газраас Японы Элчин сайдын яаманд хандаж танай улсаас цацрагийн бохирдолтой машин орж ирээд байна. Энэ талаар арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлт гаргасан л даа. Японы Элчин сайдын яам манай хүсэлтийн хариуд, тус улс экспортод гаргаж байгаа машинууддаа цацрагийн бохирдлын хэмжилт хийж байгаа гэсэн. Уг хэмжилтээр бохирдолгүй нь тогтоогдвол, үүнийг нь баталсан албан ёсны бичиг хийж өгөөд тийм бичигтэй машиныг хилээр нэвтрүүлж байгаа юм билээ. Тиймээс Японоос цацрагийн бохирдолгүй гэсэн албан ёсны бичиг баримтгүй машиныг Монголын хилээр оруулж ирэхгүй гэсэн үг юм. Машин оруулж ирж буй хү...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-26 - Дэнлүүний тухай сургааль
Бичсэн:
AmonRa
Нэгэн сохор хүн найзаа эргэж, буцах болжээ. Найз нь түүнд дэнлүү авч яваач гэж ятгаж эхэлж гэнэ. "Надад дэнлүүний хэрэг гэж юу байхав. Гэрэлтэй ч, гэрэлгүй ч яг адилхан" гэхэд, найз нь: "Чамд дэнлүү хэрэг болно. Хүмүүс харанxуйд дэнлүү хараад, чамд туслана шүү дээ? Аваад яв" гэж хэлээд, дэнлүү асааж өгөв. Сохор хүн дэнлүүгээ барин, гэртээ харих замдаа явж байтал, нэгэн хүн түүнтэй мөргөлдөж гэнэ. "Чи чинь хаашаа явж байгаагаа хардаггүй юм уу? Дэнлүүний гэрэл харахгүй байна уу?" гэж сохор ууртай нь аргаггүй хэлтэл, замын хүн: "Таны дэнлүү унтарсан байна, ахаа" гэж хариулжээ. ...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-20 - Египтийн сураг чимээ
Бичсэн:
AmonRa
A fresh wave of protests swept Egypt on Saturday after clashes between police and protesters refusing to leave Tahrir Square left two dead and 676 injured as police violence escalated a few days before parliamentary elections.
Ийм хүмүүсийг бөмбөгдөөд ч хэрэггүй: өөрийн гараараа эх орноо эвдэж дөнгөчихнө. Эсвэл дахиад төрийн эргэлт хийх хэрэгтэй, тэгвэл бүх юм тэр дороо сайжирна.
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-19 - Сонгуулийн тухай иш татав
Бичсэн:
AmonRa
Суут хүмүүс тун ховор таардаг гэвэл, та надтай санал нийлнэ байх, тийм үү. Гэвч хоёулаа өгөөмөөрөөр, Франц улс даяар, ойролцоогоор 5 суутан байдаг гэж бодье. Бас дээрээс нь 200 ширхэг асар авьяаслагууд, бас өөр өөрийн мэргэжилдээ авьяас чадвараа гайхуулсан 200 хүн, мөн ямар нэгэн байдлаар бусдаасаа ухаантай 10 мянган хүн. Ийнхүү 11.205 хүний бүрэлдэхүүнтэй ухаалагууд цугларалаа. Тэдний араас дундажуудын арми. Дундажуудын армийн араас донгиочууд үй түмэнээрээ бөөгнөрөөд ирнэ. Дундажууд ба донгиочууд үргэлж нийгмийн дийлэнхийг бүрэлдүүлдэг тул, тэд яаж ухаалаг засгийн газар сонгох юм бэ гэдгийг,...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-19 - Камераа хэрхэн сонгох тухай
Бичсэн:
AmonRa
Тоон фото зургийн эрин эхэлснээс хойш, төрөл бүрийн камер зах зээлд үй олноороо нэвтрэн орж ирсэн. Ийнхүү фотoзураг сонирхчдын өмнөx өргөн сонголт нь, том асуудал болж хувирсан билээ. Гэвч фотозураг сонирхогч иргэд байнга бодож байх ёстой зүйл гэвэл: яг ямар камер яг надад тохирч, миний хэрэгцээг хангах бэ? гэдэг асуулт юм. Камер болгон өөр өөрийн гэсэн техникийн үзүүлэлт, хийж чаддаг зүйлтэй. Үүнээс болж зарим зурагчид төөрөгдөлд орж, бусад камерын давуу талыг танилгүйгээр нэг барьсан камертайгаа явдаг. Буруу ч юм биш. Гэвч.
Нэг жишээ дурьдах хэрэгтэй болов уу. Миний нэг танил залуу 2-3 жилий...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-17 - RAW форматны тухай
Бичсэн:
AmonRa
Эгзэгтэй агшин гэж юу байдгийг сонирхогч иргэд маш сайн мэднэ. Камерныхаа дэлгэцнээ дарж амжсан эгзэгтэй агшныхаа зургаа сонжвол, шууд жаазлан ханан дээр өлгөхөөр хачин сайхан юм харагдаж байдаг. Гэвч яг цагтаа тулаад, компьютернийхээ дэлгэцэн дээр томруулаад харвал гутамшигтай юм хүлээж байх жишээг ч сонирхогч иргэд сайн мэднэ байх. Өнөөх гайхамшигтай зураг маань нэг бол фокусгүй, нэг бол булингартсан, хэт харанхуй, эсвэл хэт их гэрэлтэй байдаг.
Үүнд аргаа барсан иргэд фотошопоор оролдоод эхэлдэг. Гэвч мянга засаад ч нэмэргүй байх жишээ олон тохиодог. Энэ учраас зургаа заавал RAW форматаар ав...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-13 - Нууцлаг гол (ycк)
Бичсэн:
AmonRa
Өчигдөрхөн уран сайхны Нууцлаг гол нэртэй кино үзэв. Ер нь кино үзнэ гэдэг, миний хувьд амьтны хүрээлэнгээр зугаалахтай төстэй санагддаг: энэ торонд нэг ийм амьтан, аан энэ торонд ийм нэг амьтан. Ихэвчлэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүн ба арга барилыг нь ажиглана уу гэхээс, яг үйл явдлыг нь нээг их сүрхий тоодоггүй. Бас тэдний хэлэх гээд байгаа тэр их сүрхий сэдэв нь сонирхол төрүүлэх нь тун ховор.
Иргэд дургуйцна байх л даа, ийм гоё сэдэв байхад, чи ойлгосонгүй гэх тал ч бий. Хамаг учир нь надад биш, харин киног бүтээсэн хамт олонд байгаа юм. Жишээ нь жүжигчид, найруулагч, зүсэгч, дүрс. Бүгд өө...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-11 - Хамгийн сонирхолтой номнуудын тухай
Бичсэн:
AmonRa
Заримдаа сонирхолтой, майр гоё ном зөвлөөч гэсэн утгатай захиа надад орж ирдэг. Би тийм их ном уншдаг хүний шинж төрүүлсэн юм уу, бүү мэд. Гэвч зүгээр нэг ном биш, бүр шүлс баас гоожтол сонирхолтой, Эхлэл кино шиг гоё байх хэрэгтэй гэж бас хавчуулсан байх нь бүр сонин. Тиймэрхүү номыг зөвлөөд, хайгаад байх шаардлага байхгүй: хажуугийн номны дэлгүүр ороход л хангалттай. Тэнд лангуугаар үнэн худлаар битүү дүүрэн дэмийрэл бий.
Гэвч иргэд аль болгон түүхэн Аймшигт Үнэнийг дэлгэсэн, тасархай сайхан ном байх хэрэгтэй гэдэг. Энэ тохиолдолд миний зүгээс хамгийн түрүүнд зөвлөх ном бол, 9-р ангийн түүхи...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-09 - Шинэ зээл
Бичсэн:
AmonRa
Австриас хөнгөлөлттэй зээлд хамруулж өгөх хүсэлтийг манай улс 1991 оноос хойш тавьж ирсэн байна. Австрийн тал өнгөрсөн онд энэхүү хүсэлтийг авч үзэн, хоёр жилийн хугацаатай 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл үзүүлэхээр болжээ. Зээлийн хүү 0.4 хувь. Хоёр талын эхний хэлэлцээрээр зээлийг эхний ээлжинд эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд эрүүл мэндийн салбарт зарцуулах зээлийн хэлэлцээр нэлээд нааштай байгаа аж. Энд
Мөнгө зээлэх тусам, амьдрал улам сайжирдаг жамтай. Харин xэний амьдрал харин сайжрах бол, хэн энэ зээлийг буцааж төлөх бол....
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-09 - Далай ламын ганцаарчилсан концерт
Бичсэн:
AmonRa
Далай лам сүсэгтэн түмэнд зориулан концерт барив. Гайхамшигт төвд орны гийчинд манайхан ямар бэлэг бэлдсэн бол. Концертны тасалбар хэдэн төгрөг байсан бол, манайхнаас хэдийг салгаад явж байгаа бол.
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-03 - Гайхалтай сайхан баяр Хэллөүйн
Бичсэн:
AmonRa
УБ-д Хэллөүйн гээч монгол ёсонд байраа олсон, бүтэн жил тэсэн ядан хүлээсэн, буурлуудын магнай тэнийлгэсэн, багачуудын цолгин дуу цуурайтсан монголын сайхан Хэллөүйн наадам тэнүүн сайхан болж өнгөрсөн гэнэ. Харин чи яаж бидний сайхан уламжлалт Хэллөүйн баярыг тэмдэглэсэн бэ. COOL байсан уу? FUN авсан уу?
Соёл ба хэл
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-03 - Сонирхолтой ажиглалт
Бичсэн:
AmonRa
Дуртай дургуй, нийгмийн судалгааны ажил явуулж, энд тэндэс нийгмийн сэдэвтэй холбоотой ном эргүүлэх шаардлага гардаг. Эргүүлэх явцад Эльдер Камара гэх хүний хэлсэн үг нүдэнд тусав:
"Өлсөж зүдэрсэн хүмүүст хоол өгвөл намайг гэгээнтэн гэдэг. Гэвч чухам яагаад энэ хүмүүс өлсөж зүдэрч байна уу гэж асуусан тохиолдолд намайг коммунист гэж дууддаг".
...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-03 - Зэвүү хүрэв
Бичсэн:
AmonRa
Нүүрний номыг би уул нь ашиглах дургүй. Маш дургуй. Тэр нь олон учир шалтгаантай. Гэтэл нэг мэдсэн чинь, либералуудын эгнээнд намайг элсүүлчихсэн байхыг өнөөдөр хараад их гайхав. Тэр дороо группээс гарав. Гэвч бүр зэвүү хүрээд, бүр гараа угаамаар санагдав. Тэгс хийж, нүүрний номноос гардаг юм билүү.
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-02 - Ливийн мэдээ
Бичсэн:
AmonRa
A gang of Libyan looters have raided a priceless collection of gold and silver coins that are believed to date back to the time of Alexander the Great. The thieves carried off with the pieces, known as The Treasure of Benghazi, having drilled through a concrete ceiling at the National Commercial Bank of Benghazi. An expert has described the raid as 'one of the greatest thefts in archeological history.'
Эндээс
Товчxон орчуулбал: Ливийн төрийн сангаас эртний асар үнэтэй зоос алдагдсан.
Гаднаас ардчилуулсан Ливи улсад одоо банк болон музей тонож эхэллээ. Иймэрхүү хэмжээний асар том хэмжээний ажиллаг...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-01 - Сонгодгуудын зохиолоос иш татав
Бичсэн:
AmonRa
Тэд өөр хоорондоо үнэхээр хүүхэд шиг, асар гэнэнээр, ямар ч нотолгоогүйгээр мэтгэлзэж байсан юм. Ямар нэгэн нотолгоо гаргахын оронд, тэд зөвхөн зөвтгөсөн аль эсвэл буруутгасан хоосон үг хаялцаж байв. Далайн гахай төрхөөсөө сэлж чаддаггийг нотлохын тулд тэд, өөд өөдөөсөө муухай харалцан зогсож, өрсөлдөгчийнхөө яс үндэс, саруул ухаан аль эсвэл үүсэл гарлын тухай санал бодлоо солилцож байв... Тэд нас биенд хүрсэн эрчүүдийн дүр төрхтэй боловч, оюун ухааны хөгжлийн хувьд хүүхдийн чинээ хүмүүс юм.
Жэк Лондон, "Далайн чоно" ...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-10-28 - Хөх дэлгэц үзэв
Бичсэн:
AmonRa
Нэгэн мангар хөөрхөн мэдээ нүдэнд тусав. Хэдэн сонирхолтой гарууд хүмүүнлэгийн тэрэг дээрэмдэж байх юм. Юу бэ гэвэл, түркийн газар хөдлөлтийн дараах байдал юм байж. Хэдэн завгүй эрчүүд хайрцаг шуудай зөөн гүйлдэж байх юм гэнэ. Түркүүд хэзээнээс ажилд дуртай болчихсон юм бол, гэж хэсэг бодов. Гэр бүлтэй байх л даа, чааваас...
Уул нь хэдэн түркүүдийн зовлон надад ер сонин биш л дээ. Гэхдээ л хөөрхөн, алиа гэж жигтээхэн! Газар хөдлөлтөнд нийтдээ 2000 байшин барилга нурсан бөгөөд, тэд нарт туслахаар 17 ачааны тэрэг туслахаар ирж л. Гэвч тэр хүмүүнлэгийн тэрэг нь газартаа ирэлгүй замдаа дээрэмдүүлж...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-10-23 - Каддафи дуусав
Бичсэн:
AmonRa
Хамгийн түрүүнд шархдсан хөгшин хүнийг зодож, тамлаж, доог тохуу хийсний дараа буудаж хороосон байна. Одоо талархсан ард түмэн нь цогцсоор нь тоглоом хийж, хажууд нь зурагаа авхуулж байгаа.Үхсэн арслангийн цогцсыг илжиг ч тийрчнэ. Гэвч хөгжилтэй орнуудын хоол болохгуй гэж, Каддафи 10 сар тэмцлээ. Ганцаараа, түүнд хэн ч туслаагүй. Арслан шиг тэмцэж, эр хүн шиг эх орноо хамгаалж өнгөрлөө.
Сүүлийн 10 сард Ливи улсад 50 мянган хүн чадарсан. Цаашид энэ тоо өсөх болно. Дараагийнх нь чи, андаа. ...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PAmonRa
|