2012-01-20 - Төгсөгчдийг ажилд хэрхэн сонгон шалгаруулдаг тухай (гадаадын туршлага)
Бичсэн:
AmonRa
Хүмүүс асуугаад байсан. Доорх хариу бол англи-саксоны орон зай ба баруун Европт хамааралтай, АНУ болон бусад орнуудад (Австрали, Канад гэх мэт) ямар байдгийг үнэндээ мэдэхгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл, сээгийнд хандаарай.
Техникийн мэргэжлийнхээ хувьд л хариулж чадна. Хүмүүнлэгийнхэн өөр байдаг байж мэднэ- би яг сайн лавлаж асууж байгаагүй. Ойролцоо байх гэж таамагладаг.
Мэргэжлийн дипломоо удалгүй гардан авах залуу мэргэжилтэн, төгсөхийнхөө өмнөхөн (3-4 сарын өмнөөс) ажлаа хайж эхэлдэг. Тэр хооронд залуу төгсөгч: 1. тодорхой хугацаанд дадлага хийсэн (ихэвчлэн 5-6 сар). Дагалдуулаад, дадлагын...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-17 - 2010 оны Дарвины шагнал
Бичсэн:
AmonRa
Залуучууд энэ хүнээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Болохгүй бол, дахин оролд. Дахин оролдоод болохгүй бол, тэмцэх хэрэгтэй. Тэмцээд болохгүй бол, дахин дахин мунаглаад байх хэрэгтэй. Тэгвэл ялна.
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-16 - Их тоглоомын тухай
Бичсэн:
AmonRa
Их тоглоом гэж, дэлхийн түүхэнд том мөр үлдээсэн үзэгдэл юм. Тоглоом гэдэг, хүний ердийн сурдаг байдал. Тоглоом гээч, хүний нас ахиж өсөх тусам төвшин улам дээшилж, тоглогчийн чадвараас хамааран хэцүү болдог. Их Тоглоомын тухай бага байхдаа уншсаны дараа, тэрүүхэн тэндээ санах ойныхоо зооринд хийж, мартах дөхөж билээ. Гэтэл, эрт дээр үеэс тоглож байсан Civilizations гэж тоглоомыг найзыгаа тоглож байгааг харахдаа, Их Тоглоомын тухай өөрийн эрхгүй бодогдов. Харсан чинь, Civilizations шинээр хэд хэдэн удаа гарсан байж. Хэсэг найзынхаа тоглож байгааг, тамхи татан ажиглаж суув.
Мань эр дөнгөж тогло...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-16 - Арлит ба чиний ирээдүйн тухай
Бичсэн:
AmonRa
Арлит гэж газар, Нигер улсад байдаг. Байсан гэвэл дээр байх- учир нь Арева компани уг нутагт уран олборлож эхэлснээс хойш, ойр хавийн ан амьтан ургамал бүрэн устаж, гүний ус нь цацраг идэвхт бодист хордсон юм. Уран олборлодог уурхай нь, усныхаа 70%-ийн нөөцийг Сахар цөлийн гүний уснаас авдаг бөгөөд, цацраг идэвхт хаягдал нь задгай газар хадгалагдаж, салхинд чөлөөтэй хийсдэг. Гэвч, Арева компаний амлаж байгаагаар, Арева нутаг сайжирч, дахин цэцэглэх болно. Хэзээ нэгэн цагт. Хэзээ нь бүү мэд. Гэвч Арева ба Нигер улс хоорондын хамтын ажиллагааны гайхамшигтай үр дүнг энэ видеоноос харж болно. ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-15 - Сталины хэлмэгдүүлэлтийн тухай
Бичсэн:
AmonRa
Зарим зөвхөн нэг талын мэдээлэл танилцуулсан мэдээлэл тархаж байгаа нь, эртнээс гижиг хүргээд байсан юм. Жишээ нь энэ. Иймэрхүү зөвхөн нэг талыг тусган харуулсан мэдээллээр Монголын интернет дүүрэн.
Монголын тусгаар тогтнолд Сталин гээч хүн, яг ямар үүрэг гүйцэтгэж байсныг, Монголын түүхчид дутуу үнэлдэг нь хачирхалтай. Үүнийг бага зэрэг ойлгуулан харуулахын тулд, 1945 оны 2-р сарын Ялтын уулзалтаас сэдвээ эхлэх хэрэгтэй байх.
2-р дэлхийн дайнд оролцож, Японд дайн зарласнаар, БНМАУ тусгаар тогтнолоо бататгаж, түүхэн алхам хийж байсан юм. Ялагч орнууд буюу АНУ, Англи, ЗХУ-ын удирдагчид Ялтын уу...
|
|
Сэтгэгдэл (22)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-10 - Хуягт цэргүүдийн хөдөлгөөн
Бичсэн:
AmonRa
Зарим иргэд хуягт цэргийн хуяг хөдөлгөөн боож, нэг унахаараа босож чаддаггүй байсан гэж үздэг. Женевын их сургуулийнхан шалгаж үзсэн байна.
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-09 - Юан гүрний түүхээс Иш татав
Бичсэн:
AmonRa
Хорь дөнгөж хүрэхэд, "манай" Чингис xаан Европыг байлдан дагуулснаас хойш, бидний алтан эрин зуун эхэлсэн" гэж би хүнээс дуулж байсан юм. 25 нас хүрсний дараа л, үнэн хэрэгтээ "манай" гээд байгаа Чингис xаан Хятад орныг эзлэн түрэмгийлж, биднийг боолчилж байсан харийн хүн гэдгийг олж мэдсэн юм. Энэ оны 8 сард Монголчуудын түүхийг өгүүлсэн 3 номтой танилцаж, хэд хэдэн түүхэн үйл явдал тодрууллаа. Хятадыг бүхлээр нь эзлэхээс хамаагүй өмнө нь монголчууд Оросыг эзэлж, Унгар ба Австрид довтолж байсныг олж харлаа. Тэр үед Чингис хаан "манай" хаан байгаагүй. Өөрөөр хэлбэл, Чингис хаан Хятадыг эзлэхэ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-09 - Өвчтөний онош
Бичсэн:
AmonRa
Нэг өвчтөн иймэрхүү юм бичиж, энд тэнд явуулж байх юм: EH ORON DUUDAJ BNA ARD TUMEN MINI BOSTSGOOE MINII MONGOLIIN AH DUU NARAASHAARDLAGA GARVAL NAMIIN BAIRIIG AHIAD SHAATAY Одоо эргэн тойрноо нэг харж дүгнэлт хийчих. Дараа нь яг ижил уриа мандуулсан улс орнуудыг нэг хараад үз. Хаана амьдрал сайжрав? Киргизд амьдрал сайжирсан уу. Египтед сайжирсан уу. Эсвэл НАТО-гийн бөмбөгдөлтөнд олон арван мянган хүнээ алуулсан Ливид амьдрал сайжирсан уу.
Египтэд хийгдсэн дээрх бичлэг сар хүрээгүй хугацааны өмнө хийгдсэн юм. Египтчүүдийн амьдрал энэ дээрх байдлаар сайжирсан, одоо өөрөө хараад дүгнэлтэ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-05 - Бүтэлгүйтлийн логик V: Хар хун шувуу
Бичсэн:
AmonRa
Хүний оюун ухааны хамгийн том гаж үзэгдлүүдийн нэг бол, толгойндоо нэг суусан өөрийн үзэл бодлоосоо эцсээ хүртэл зүүгдэж, оюун ухаанаа уян хатан байлгахыг хүсдэггүй үзэгдэл юм. Энэхүү үзэгдэл нь зарим тохиолдолд засах боломжгүй, үй түмэн алдааны ба сүйрлийн эх суурийг бэлдэж өгдөг. Хэрэв цаг тухайд нь бүтээлч ба аналитикч сэтгэхүйг хослуулан, нэн даруй алдааг зайлуулах арга хэмжээ аваагүй нөхцөлд, үр дүнд нь нөөцийн ба цагын гарз үүсэж, даамжирсан нөхцөлд хүний нөөц шавхагдан дуусдаг.
Энэхүү оюун ухааны уян хатан бус зан чанар нь, хүний амьдралдаа хуримталсан туршлага, зан араншинтай шууд хол...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-03 - 2011 оны кино
Бичсэн:
AmonRa
Өнгөрсөн оны кинонуудыг ажиглавал, асар их хэмжээний хог хаягдал харагдна. Энэ бол америкийн кино зохиолчдын ажлаа хаясны цуурай юм. Хамгийн гайгүй гэсэн кино дундаас, миний бодлоор, энэ хэд байв.
Зав гаргаж үзэх коно
Жинхэнэ хат (True Grit) Коэн ах дүү нар дахин нэг сод бүтээл бөмбөгдсөн байна. Хүмүүсийн тухай юм болохоор, онц сонирхолтой кино. Баатрууд хоорондын яриа, найруулга, зүсэлт бол танхай. Нялуун, сэтгэл хөдлөлийн булчирхайг шахаж ядсан хөгжмөөс бусад нь маш таалагдсан. Будаа идэж болох сэдэв. Хөгжмийг нь харин хол хаях хэрэгтэй. Хөгжим оруулах нь зөнөх шатандаа орсон Спилбергийн санаа...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-02 - Программчлал, логик, сайхан амьдрал ба гарцуудын тухай
Бичсэн:
AmonRa
Надад нэг ийм хобби байдын: надад өөрт сонирхолтой сэдэв (эсвэл мэдээ) интернетүүдээр хайж олоод, иргэдийн бичиж үлдээсэн сээгий унших хобби. Олон гоё сонирхолтой сээгий тааралддаг. Ихэвчлэн "чадахгүй ээ", "мэдэхгүй ээ", "битгий шаа", "бүтэхгүй ээ" гэдэг сээгийнүүд сонирхол татдаг. Яг ч сээгийдээ биш, цаадах бичсэн хүнийх нь тархи толгойны бүтэц, сэтгэлгээний онцлогууд сонирхол татдаг юм.
Хараад байвал, уг иргэд сээгийнээс гадна, өөр хоорондоо олон сонирхолтой яриа үүсгэдэг. Уг яриануудыг нь ажиглавал, хэлэлцүүлэгт оролцогчид бүгдээрээ улс орныг аврах гайхамшигтай жор бэлдсэнээс гадна, төрийн ...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-02 - Жинхэнэ баялаг
Бичсэн:
AmonRa
Нэгэн баян хүн гэрийнхээ хананд хадах, үе дамжин хадгалагдах ерөөлт үг бичиж өгөөч гэж Сэнгайг гуйж гэнэ. Сэнгай том гээч цаасан дээр: "Эцэг өнгөрч, хүү үхэж, ач гуч нар нь үхнэ" гэж бичжээ. Баян хүн уурлан: "Гэр бүлдээ аз жаргал хүсэн ерөөсөн үг хүстэл, та яагаад тохуу хийв?" гэхэд, Сэнгай: "Тохуу хийх бодол надад байсангүй. Гэвч таныг өнгөрөхөөс өмнө таны хүү өнгөрвөл, та араас нь ихэд харамсан гаслах болно. Хэрэв таны хүүг өнгөрөхөөс өмнө, таны ач гуч нар өнгөрвөл, та хоёр хоёулаа гуниглах болно. Харин таны гэрийнхэн миний бичсэн энэ дэс дараатайгаар ертөнцөөс халин одвол, амьдралын хэвийн хэм...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-12-31 - Шинэ жил, шинэ гараа
Бичсэн:
AmonRa
Шинэ жил нэг мэдсэн чинь дөхөөд ирлээ. Эргэн харвал, өнгөрсөн жил алдаатайгаа оноотойгоо- байдаг л жил байжээ. Алдаанаасаа сураад, оносондоо урам ороод. Техник дизайны эрдэм шинжилгээний 9 ширхэг ажил бичээд дуусгасан байх юм. Блогийнхоо гэрлийн хүч ангилалд хэд хэдэн нийтлэл бичсэн боловч, найруулгын хувьд нэг аятайхан шиг бөөрөнхийлөөд дуусгах аргаа олддоггүй- сэдэв улам өргөжсөөр л байх юм. Тоолоод харвал, ном гаргачих ч материал цугларчихжээ. Зургийн 2 ширхэг цуврал дуусгаж, томоохон хавтсыг хар зургаар дүүргэчихэж. Ер нь давгүй шүү, давгүй. Нэг жилийн дотор овоо юм амжуулчиж болдог юм байн...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-12-28 - Газар хөдлөлт
Бичсэн:
AmonRa
Нэг иймэрхүү юм дуулдаж байна. Дахин бүр хүчтэйгээр хөдлөхгүй гэсэн баталгаа байхгүй. Иргэд ямар нэгэн эвгүй юм болохыг хүлээлгүй хоол хүнс, эм, цэвэр ус, цэвэр бандаашигны нөөцөө базаасан гэдэгт найдъя.
-Өнгөрсөн шөнө манай улсад газар хөдөлсөн мэдээлэл байна. Танай дээр энэ талаар ямар мэдээлэл ирсэн бэ? - Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирүүлсэн мэдээллээр өчигдөр Улаанбаатарын цагаар 23:21:55 цагт ОХУ-ын Тувагийн нийслэл Кызиль хотоос зүүн тийш 95 км-т, газарзүйн байрлалаар бол өргөрөгийн -51078/00//, уртрагийн -96083/00///-т 6,7 магнитуын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 6,7 магнитуд ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-12-28 - Ойлгоогүй байгаа иргэдэд
Бичсэн:
AmonRa
Зарим иргэд олон зүйл одоо хүртэл мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй тал бий. Жишээ нь, эртээ урьдын цагт БНМАУ гэж улс байсны тухай дуулаад, сонин сонин болдог. Уул нь өөрсдийнх нь л эх орных нь түүх юмсан. Уг БНМАУ гэдэг товчлол нь, Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж орчуулагддаг байсан юм. "Хэний ч өмч нь юм, бүү мэд!" биш. Дурын нэг хүн хаа нэг газар суучихдаг улс биш. Монголын ардууд энэ газар нутгийнхаа эзэн ба тусгаар тогтносон улс мөн гэсэн, бардам нэр байсан юм. Энэ учраас, одооны иргэдэд БНМАУ-тай холбоотой бүгдийг баастай хутгаж өгч, оносныг дарагдуулж, алдааг аль болгон дөвийлгөн өгч я...
|
|
Сэтгэгдэл (20)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-12-12 - Асуулт-хариулт v.0.3
Бичсэн:
AmonRa
Сүүлийн хэдэн сар поором, бизүүдээр тэнэсээр, иймэрхүү нэг юм цугларлаа. Асуулт-хариултын үргэлжлэл гэж болох юм байна. Улс орныхоо ирээдүйд сэтгэл тавьдаг иргэдийн сэтгэлээр тоглочих хархууд идэвхэжсэний улмаас, нийтэлчихвэл зүгээр гэж бодлоо. Баас буцлалтын нэг шалтгаан нь, хувьсгалд уриалан дуудаад байгаа үүсэл гаралгүй сонирхолтой хэдэн хүмүүсийн үг юм.
Иргэний нийгмийг бий болгох гэж тэр явж байна. Үнэнийг хэлчхээс айдаггүй өөр залуу хүн байхгүй. Харахгүй байна уу
Үгүй, харахгүй байна. Чиний наад үнэнийг хэлэхээс айдаггүй гарууд бол нийгмийн тодорхой нэг давхаргын л төлөөлөгчид. Ард түмни...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-12-11 - Багш нарын ажил хаялт
Бичсэн:
AmonRa
Багш нарын тэмцэл үргэлжилсээр байна. Тэд уржигдар сэтгүүлч нарт хандан ирэх даваа гаригаас хугацаагүй ажил хаялт зарлахаар болсноо мэдэгдсэн. Энд
Биширмээр оновчтой гарц олжээ. Монголын сэхээтнүүдийн оюун ухааны гайхамшигтай илрэл гэхээс яах уу. Ажил хаявал, мөнгө өөрөө халаасанд урсаад ороод ирнэ. Жагсвал үй түмэн асуудал шийдэгдэж, амьдрал диваажин болж хувирна.
Зарим хүмүүс ойлгоогүй хэвээрээ байгаа бололтой: Баяжигтун хэмээх лоозонг мандуулсан гарууд бүгд толгой дараалан баяжицгаасан. Багш нарын тухай яриа байгаагүй. Зах зээлд тавтай морил. ...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-12-11 - Авилгын тухай шинэ судалгаа
Бичсэн:
AmonRa
Мэдээний суваг сонжтол, эрэлхэг сэтгүүлчид авилгын тухай судалгаа бандайтал нь нийтэлсэн байх юм. Сонирхоод хартал, өөр хоорондоо авцалдаагүй олон гоё тоо баримт харуулсан байх юм гэнэ. Шунахай сэдэлтийн үзүүлэлт буурсан боловч, зохион байгуулалттай авилгын гэмт хэргийн ба хоёр болон түүнээс дээш давталттай авилгын гэмт хэргийн эзлэх хувь өссөн байх юм. Гэвч, нийтдээ авилгын нэгдсэн үзүүлэлт буурсан байх жишээтэй. Давгүй шүү, давгүй. Энд
Үүнийг уншаад, нэг онигоо санаанд оров: Нэг нөхөр найзындаа очиж, нулимс дусааж гэнэ. Найз нь учир асуутал, -Саяхан нэг жаахан охин надаас мөнгө гуйлаа л даа. ...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-12-07 - Сонин мэдээ
Бичсэн:
AmonRa
Энди Ворхолын хэлснээр: одооны медиа эрин зуунд хүн бүр өөрийн гэсэн 15 минут алдар нэр хүртдэг болно гэсэн. Зүгээр нэг хэлээгүй нь ойлгомжтой. Нэг мэдсэн чинь, блог маань нийгмийн шилдэг блогоор тодров. Дэмжиж, урам хайрласан нөхдүүддээ баярлалаа. Хэсэг эсгий гутлаа толгойндоо углан, сальто эргэв. Энд
|
|
Сэтгэгдэл (12)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PAmonRa
|