2011-09-04 - Хар хамартай шүтээн
Бичсэн:
AmonRa
Гэгээрэл хайсан нэгэн гэлэнмаа Буддын шүтээн бүтээж, тэрийгээ алтаар бүрж, үргэлж өөртөө авч явдаг байжээ. Олон жилийн турш тэр шүтээнээ авч явсан бөгөөд, насныхаа эцэст нэгэн жижиг сүм хийдэд амьдардаг болжээ. Тэр сүм хийдэд нь олон шүтээн өрсөн байдаг бөгөөд, шүтээн болгоны өмнө арц өргөдөг байж. Гэлэнмаа шүтээнээ харамлаж, өргөлийн арцыг шүтээнийхээ хамран доор уугиулдаг байж. Улмаар шүтээнийх нь хамар нь харлаж, хүний нүдэнд улам үзлийн муухай харагддаг болсон гэнэ. ...
|
|
Холбоос
|
2011-09-04 - Судар хэвлэсэн нь
Бичсэн:
AmonRa
Зэн баримтлагч Тэцүген гэж хүн байжээ. Тэрээр хятад хэлнээс судар орчуулж, хэвлэхээр шийдэж гэнэ. Орчуулсан номоо модон бараар долоон мянган ширхэг хэвлэхийг шийдсэн тул, багагүй зорилго байжээ. Тэцүген бадарчилж, мөнгө цуглуулж эхэлжээ. Зарим хүн түүнд цэвэр алт өгч байсан боловч, ихэнх нь үнэ багатай зоос өргөж байж. Гэвч хандив өгсөн хүн болгонд, Тэцүген ялгалгүйгээр адил хэмжээгээр хүндэтгэлтэйгээр талархдаг байжээ. Арван жилийн дараа Тэцүген зорьсон ажилаа дуусгах хэмжээний мөнгө цуглуулжээ.
Гэвч тэр цагт Үжи мөрөн үерлэж, өлсгөлөн болж гэнэ. Тэцүген хамаг цуглуулсан хөрөнгө мөнгөөрөө өлс...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-09-04 - Аллага
Бичсэн:
AmonRa
Гасан дагалдагч нартаа хандан: "Аллагыг буруушааж, бүх ухамсартай амьтдыг өршөөн энэрэгчийн зөв. Мөн амьтай болгоныг өршөөн энэрч, бүр шавьж хорхойг өрөвдөх нь зөв. Гэвч цаг алдаг хүнийг юу гэх бэ? Баялгийг устгадаг хүнийг юу гэж нэрлэх бэ? Эсвэл улс төр, эдийн засгийг сөнөөж байгаа хүнийг юу гэх бэ? Тэднийг анзааралгүй өнгөрөөж болохгүй! Үүнээс гадна, гэгээрэлгүй хүн номлохыг юу гэх бэ? Тэр хүн Буддизмыг алж буй юм" гэжээ. ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-09-03 - Илдийн урлаг
Бичсэн:
AmonRa
Нэгэн илдийн мастер хэлж гэнэ: "Хүний амьдралд сурах үе шат гэж бий. Эхний үе шатанд хүн сурдаг- гэвч ямар ч үр дүнгүйгээр сурдаг. Улмаар хүн өөрийгөө мөн бусдыгаа туршлага үгүй гэж боддог. Ийм хүн хэнд ч хэрэггүй. Хоёрдугаар шатанд хүн сурдаг боловч, өөрийн ба бусдын алдаа дутагдал бүгдийг олж харж сурдаг. Энэ үе шатандаа мөн адил хэнд ч хэрэггүй. Гуравдугаар үе шатандаа хүн чадвараа таньж мэдэж, бусдын урмын үгэнд урамшиж, найз нарынхаа дутагдалд харамсдаг. Энэ хүн хэрэгтэй байж мэднэ. Хамгийн дээд шатандаа хүн юу ч мэддэггүй мэт болдог."...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-09-03 - Махны худалдагч
Бичсэн:
AmonRa
Нэгэн зэн багш захаар явж байтал, махны худалдагч ба худалдан авагч хоорондоо ярьж байхыг сонсож гэнэ: -Байгаа махнаасаа хамгийн сайныг нь өг! гэж. Гэтэл худалдагч: -Надад зөвхөн сайн мах бий. Чамд алийг нь өгөхөө мэдэхгүй байна! гэж хариулжээ. Үүнийг сонссон багш гэгээрсэн гэдэг.
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-08-28 - Сэтгэл хөдлөлийн тухай II
Бичсэн:
AmonRa
Монгол үндэстнийг хомороглон устгах, хагалан бутаргах, хилс хэлмэгдүүлэх жигшүүрт үйл ажиллагааг зохион байгуулж байсан Курбанов хэмээх нууц нэртэй КГБ-ын ажилтан Александр Иванович Ланфанг Өвөр Монголын болон БНМАУ-ын түүхэн дэх цуст хар мөрийг үлдээжээ. Энэ хүн 1949 онд Монгол Үндэстний Их удирдагч Дэмчигдонров ванг Монголд хууран мэхэлж авчран гэр бүлээр нь хэлмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хүү Дугарсүрэн болон Өвөр Монголын олон нэрт хүнийг Шар хадын “цаазын газар” шууд буудан хороож, Монгол орон руу ирсэн олон мянган өвөрмонголчуудыг Хятадын талд барьж өгөөд зогсохгүй очи...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-08-26 - Хар тамхины хэрэг
Бичсэн:
AmonRa
Гэрч Д.Болдбаатар 0.523 кг герион цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн юм байна. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “Улаан ах нэг грамм нь 250 ам.доллар байдаг. Миний дүү зараад 100 төгрөг оллоо гэхэд ахдаа 30-ыг нь, өөртөө болон хамт заралцсан хүмүүстээ 70-ыг нь өгөөрэй гэсэн” гэж мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад Ц.Улаанхүүд герион дамжуулсан гэх Баянзүрх дүүргийн VIII хороонд байх охиныд нь нэгжлэг хийсэн юм байна. Нэгжих явцад хар тамхи, мансууруулах бодисын төрлийн зүйл илрээгүй аж. Харин түүний эхнэрийн уудаг өвчин намдаах эм байсныг хураан, шинжилгээ хийлгэхэд...
|
|
Холбоос
|
2011-08-26 - Бүтэлгүйтлийн логик IV - Хүний алдаа
Бичсэн:
AmonRa
Үүнийг нэг хараад, хэд нь хүний алдаанаас болсныг хараарай. Уг ослуудын үр шалтгаан 80-90% зөвхөн хүний алдаа.
Ганцаарчилсан нэг жишээгээр харж үзвэл, нэг иймэрхүү юм болсон. Oйлгомжтой болно байх гэж найдаж байна. Тэгээд бодоорой. Өөр өөртөө дүгнэлтээ хийж, Монголд цөмийн энерги, шатахуунынх нь хог хаягдал нь хэрэгтэй юу гэж тунгаагаарай. ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-08-26 - Цөмийн ослуудын түүх
Бичсэн:
AmonRa
Зөвхөн 1986 оны Чернобылийн осолдсон реакторын гамшигт, олон нийтин мэдээллийн хэрэгслэл анхаарлаа хандуулснаар, энхийн атомын хэрэглээн дахь цорын ганц том гамшиг мэт ойлгуулан харуулдаг. Гэвч Швейцарын Люцензын цөмийн цахилгаан станцад болж өнгөрсөн ослын тухай швейцарчуудын дунд мэдэх хүн өнөө хүртэл тун ховор. Францын Цөмийн аюулгүйн байдлын дээд сургуульд гаргасан судалгаа гаргахдаа, дэлхий даяар 60 том осол гарсан бөгөөд, түүнээс 33 нь зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр болж өнгөрчээ. 12 сарын 3, 1949 Ханфорд, АНУ (Hanford, USA) Плутонийн судалгааны төвд явагдсан туршилтын у...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-08-23 - Ливичүүд ардчилуулжээ
Бичсэн:
AmonRa
Хурандаа арслан бар шиг тулалдаж, жинхэнэ эр хүн шиг үзэлцэж, бодсоноос удаан тэмцлээ. Гэвч барууны мөнгө илүү хүчтэй бололтой. Жүжгийн дараагийн үзэгдэл: гутаан доромжлол, хүчирхийлэл, цус урсалт. Магадгүй өлсгөлөн. Гэвч ливичүүдэд туслаад өгөх ялагч нь байгаа болохоор, тэд айлтгүй. Өөрсдийн хувь заяагаа өөрсдөө ийнхүү сонгож, үр хүүхдээ харийн хүний боол болголоо. Ялагсдын хохь.
Хоёр асуулт байна. Эхнийх нь: Хувьсгалын үнэ цэнэ зуун мянгыг давах болов уу, сая малын толгойгоор хэмжигдэх болов уу, яах бол. Гэвч цус бол гол мөрөн шиг урсна. Дайн нь хэнд ашигтай байсан нь, дайны төлбөрийг хэн д...
|
|
Сэтгэгдэл (12)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-08-22 - Фукушимагийн үр дагавар (монгол хэлээр)
Бичсэн:
AmonRa
Японы Фукушима мужийн байдлын талаарх ZDF телевизийн богино сурвалжилга.
Тоглуулах товчийг дарсны дараа доод хэсэгт буй [cc] товчийг дарж байгаад Монгол хэлээрх хадмал орчуулгатайгаар үзээрэй.
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-08-19 - Эмоцийн тухай
Бичсэн:
AmonRa
Уриалан дуудагч зүрх сэтгэлд хандаж, өрөвч сэтгэлийн хөг хөндөж, аль эсвэл цөс хөөргөж байвал, хууран мэхлэж эхэллээ гэж шууд ойлго. Эмоци, зүрх сэтгэлд хандсан үгний цаана маш тодорхой тавигдсан зорилго, сонирхол байдаг. Чамайг уурлуулж, бухимдуулж байвал, зүгээр нэг биш гэдгийг мэдэж байгаа юу.
Олон мянгаараа буудуулсан лам, амиа алдсан залуухан хөвгүүд, зүрх сэтгэлээ чагнаж сонголтоо өг гэх мэт лоозонгууд чиний саруул ухаан, рационал сэтгэхүйг чинь унтраахыг л зорьж байгаа юм. Санаатай, болгоомжтой байгаарай. ...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-08-17 - Амжилтын логик ангиллын тухай
Бичсэн:
AmonRa
Бодоод байхад, бүтэлгүйтлийн тухай бичээд байх нь юу л бол доо гэж бодлоо. Бүтдэг юмны тухай бичиж үзвэл яадын. Бүтэлгүйтлийн тухай бичээд байхад, цаашид ер нь бүтдэг юм байна уу? гэж өөрөөсөө асууж үзлээ. Уншигч бүтэлгүйтлийг нэг л хар, дүнсгэр хүлээж авч мэднэ. Гэвч бүтэлгүйтэл өөрөө, мөн бүтэлгүйтлийн шалтгаан нь цаанаа маш үнэтэй сургамж, туршлага хуримтлахад тустай. Алдаа хийж үзээгүй хүнийг нэг бол тэнэг, нэг бол найдваргүй хүн гэж япончууд үздэг юм байна лээ. Бас л боддог бодол.
Бүтэлгүйтлийн тухай бичих нь зөв ч гэлээ, дан ганц бүтэлгүйтэлд төвлөрч болохгүй гэж үзээд, бүтдэг буюу амжил...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-08-16 - Вьетнамын дайны тухай ном
Бичсэн:
AmonRa
Саяхан Philipp B. Davidson-ы Вьетнамын нутаг дэвсгэр дээр 1946-1975 он хүртэл болж өнгөрсөн дайны тухай ном сонжиж үзлээ. Иргэн Дэйвидсон өөрөө АНУ-ын армийн дэслэгч-генерал цолтой бөгөөд, америкийн командлалын тагнуулын албаны штабын дарга байжээ. Зохиолч өөрөө Вьетнам орныг ба вьетнамчуудыг үнэн голоосоо үзэн яддаг нэгэн. Яг ямар үүрэг гүйцэтгэдэг байсныг үнэндээ ойлгоход бэрх. Гэвч мань эр вьетнамчуудыг дуртайяа устгадаг байсан боловч, вьетнамчуудын эсэргүйцэлд их дургүй байж.
Мөн өөрийн дайснаа буюу Вьетнамын армийн командлагч Гиапыг их сонин дүрсэлсэн нь гайхал төрүүллээ. Адгийн тэнэг, ай...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PAmonRa
|