Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна - Р. Декарт

2011-08-16 -

Бичсэн: AmonRa

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-16 -

Бичсэн: AmonRa

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-16 -

Бичсэн: AmonRa

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-16 -

Бичсэн: AmonRa

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-16 -

Бичсэн: AmonRa

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-15 - Манхэттэны нутгийн индиануудын тухай

Бичсэн: AmonRa
Одооны Нью- Йорк хотын байгаа орчинг, Ост-Индийн компаний ажилтан Хенри Хадсон гээч хүн анх 1609 онд судалж билээ. Хадсон эр ажилаа маш сайн явуулсан тул, ажилтангууд нь бослого гаргаж, түүнийг ганцааранг нь завьтай үлдээжээ. Завинд суулгаснаас хойш Хадсоны тухай хэнч дуулаагүй. Гэвч голын нэр нь Хадсон Ривер буюу Хадсон мөрөн болж үлджээ.

1624 уг арал дээр холландчууд Шинэ Холланд муж бий болгож, 1625 онд Шинэ Амстердам хотын суурь тавьжээ. Харин Манхэттэн арлыг Питер Минуит гээч хүн нутгийн индиануудаас сүх ба хөнжлөөр сольж авчээ. Хөнжил сүх бүгд 60 гульдены үнэтэй байж.  Одооны үнээр тооцо...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-15 - Изабелла Збигнерын тухай

Бичсэн: AmonRa
-Шатаж байгаа байшинд хэдэн хүүхэд байсан бол?
-Тэр үед хориод хүүхэд байсан гэдэг. Хүүхдүүд ихэнх нь унтаж байсан. Байшин шатаж эхлэхэд том хүүхдүүд нь гарчихсан. Изабелла ч өөрөө гарч амжсан. Тэгээд хүүхдүүдээ бүртгэтэл гурван хүүхэд дутсан. Тэрээр дутуу хүүхдүүдийг аврах гээд галын машинууд ирэхээс өмнө хүүхдүүдийг аврах гэж оролдож. Хүүхдүүдийг нэрээр нь дуудаад "Миний хүүхдүүд хаана байна" гээд улалзсан гал руу орсон гэсэн.
Монголын эмзэг бүлгийн хүүхдийн төлөө амиа алдсан Швейцарийн иргэн Изабелла Збигнер

(*Хөлсөө арчив*) Гайхамшигтай хүмүүс байх юм даа.
...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-15 - Хаварын чуулганы тухай

Бичсэн: AmonRa
Манай УИХ-ын 2011 оны хаврын чуулган намарын өмнөхөн дууссан билээ. Наадмын өмнөхөн батлагдсан тогтоолуудыг сонжвол, маш олон сайхан юм бичсэн байхын. Бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулах, амьдралд нийцэхгүй байгаа хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах чиглэлийг баримталсан байх юм гэнэ. Үүнд:

Хуулийг мөрдөж эхэлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй байгаа, зарим төрлийн ажил үйлчилгээнд тогтоосон тэмдэгтийн хураамжийн хэмжээг эргэн авч үзэх талаар иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудаас саналаа илэрхийлж байсны дотор согтууруулах ундааг худалдаа, түүгээр ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-13 - Францын монголч эрдэмтний нүдээр

Бичсэн: AmonRa
Сая Хэнтий аймагт Монгол хатадын онгон өргөө гэж 400 сая цаасны цогц өргөө байгуулагдсан гэнэ. Энд тэндхийн ийм элдэв дэмий хөшөө дурсгал босгож мөнгө зарах Монголын эрх баригч нар ямар баян улс вэ ? өөр хийх ажил алга уу?

Ард түмэн нь эсэргүүцдэггүй юм уу? Хэдхэн жилийн дараа нураад унаж балгас болох тавилантай олон хөшөө бунхан дурсгалд зориулсан бүх мөнгийг тооцоод үзвэл арай ч дээ гэсэн астрономид л баймаар асар их хөрөнгө харагдана.

Гэвч сүүлийн 3 жил улаанаараа урсаж буй Орхон гол, олон мянган га газарт сүйдсэн Монголын ой мод, олон газар ширгэсэн хүн ардын ундаа болсон горхи булаг шандууд...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-12 - Өлсгөлөнд нэрвэгдсдэд хэрхэн тусалдаг тухай

Бичсэн: AmonRa
Барууны орнууд тусламж үзүүлэхдээ тун хурдан байдаг. Үүнийг хүн бүр мэддэг. Баруунд байгаа манай хэдэн нөхөд мэднэ байх: зурагтаар хаа сайгүй сонирхолтой бийжив харуулж байгаа: хөлөө хөдөлгөж ядсан, шумуул ялаанд бариулсан хүүхдүүд. Мэдээ явах үед доор нь утасны дугаар заасан байдаг. Энэ үед яахад туслахгүй байх билээ. Энэ дугаарт ганц смс шидээд, 5 еврогийн тусламж үзүүлнэ. Үүнээс цаашихыг энгийн иргэн маань төсөөлдөггүй. Эсвэл төсөөлөхийг хүсдэггүй.

Өгсөн мөнгө чинь хаашаа явдаг бэ гэж танил нөхдөөсөө асуухад, ерөнхийдөө хариулт нь адилхан байдаг. Мөнгөн тусламжийг нь цаанаа эрүүл саруул уха...
Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-11 - Кориоланус

Бичсэн: AmonRa


Ийм гоё кану гарсныг хэн ч дуулгаагүй байхын. Шекспир бол ангайна дөө.
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-10 - Меланхоли (уск)

Бичсэн: AmonRa
Ларс фон Триер гэж нэг сайн найруулагч бий. Харанхуйд бүжиглэгч, Догвилль мэтийн кинонууд нь яах аргаггүй суут бүтээлүүд. Өөр өөр утга агуулгын чанартай л болохоос. Энэ удаад Меланхоли гэж кино хийсэн байх юм гэнэ. Энэ киногоо найруулагч маань Канны кино наадамд харуулахдаа, өөрийгөө нацист гэж хэлснээс болж найруулагчийнхаа карьерээ үгүй хийсэн. Мань эр уул ёсондоо тоглоом болгож хэлтэл, хошигнолыг ойлгох хүн гарсангүй. Энэ нь надад инээдтэй санагдсан.

Меланхоли уран сайхны кино нь хоёр хэсгээс бүрдэж байх юм гэнэ. Эхний хэсэг нь эмэгтэй жүжигчин Кирстэн Данстын бүтээсэн дүрийн амьдралын туха...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-09 - Монголч эрдэмтдийн тухай

Бичсэн: AmonRa
Гадаадаас ирсэн зочид улс нэгэн үе олноороо төрөн гарч байсан монголч эрдэмтдийн тоо цөөрч, түүнд Монгол Улсын зүгээс төдийлөн анхаарахгүй байгааг анхааруулж байв. Өнгөрсөн зууны 60-70-аад онд МУИС төгсч, тэр үеэс судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж өдгөө хүрсэн эрдэмтэд өнөөдөр хуран чуулсан төлөөлөгчдийн дийлэнх байснаас тэдний үг батлагдаж байсан юм. Ерөнхийдөө монголч эрдэмтэд хойч залгамж үеэ үгүйлсэн уур амьсгал дунд нээлт боллоо. Хойч үедээ эрдэм судлалын ажлаа өвлүүлэх сонирхол эрдэмтдийн гол зорилго болж буйг тэд нуусангүй. Үүнийг ОХУ-ын эрдэмтэн Ю.Н.Кручкин, Хятадын эрдэмтэн Рэнцэ...
Сэтгэгдэл (17) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-09 - Болдсайхан нийтлэлчийн дэмийрэл

Бичсэн: AmonRa
Өнгөрсөн хавраас эхлээд твиттэр, фэйсбүүк, нээт нээх бүрт л урдаас ногоон экстрэмистүүд хэзээ ч юм, 20  жилийн дараа ч юм у баригдах монголын цөмийн станцийн хаягдлыг хаана булах, эсвэл хэзээ ч юм баяжуулах ураныхаа үлдэгдийг буцааж авахыг эсэргүүцэн мянга түмэн захиа занаа бичиж тараах болжээ. Халит харахад нэг л их ухаантай, ирээдүйгээс ирсэн гэгээнтэнүүд мэт. Харин лавхан санавал монголыг хөгжүүлэхгүй аргал түлж цай чанадаг, лаа асааж гэрэл гаргадаг бүдүүлэг буурайгаар үлдээхийг санаархагчид мэт.
Yes nuclear, no argal power

Ядаж англиар зөв гарчигладаг болоосой. Худлаа англиар ярих гэж байга...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-09 - Сомалийн өлсгөлөнгийн тухай

Бичсэн: AmonRa
Сомали гээч нэг хачин сонирхолтой, марзан орон бий. Намайг л жаахан байхад, тэнд байн байн өлсгөлөн болдог байв. Бас хүүхдүүд бид хоорондоо нэгнийхээ туранхайг дооглохдоо, сомалийн бооди гэдэг байв. Удалгүй гайхамшигтай америкчууд Сомалид ирж, харанхуй бүдүүлэг сомалийн иргэдэд ардчиллын бэлэг барьсан юм. Үр дүнд нь Сомалид иргэний дайн дэгдэж, нурсан дэд бүтэц, харанхуй бүдүүлэг ард түмэн ард нь үлдэв. Харанхуй бүдүүлэг ард түмэнг мөлжихөд ч амар байдаг.

Гэтэл саяхан мэдээ мэдээлэл ажиглатал, Сомалид дахин өлсгөлөн болсон байх юм. Бум бумаараа баахан хүүхэд өлбөрч үхэж байгаа юм байх. Хөндлөн...
Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-07 - Эр хоёр загал (уск)

Бичсэн: AmonRa
Даваагийн Бямбасүрэнгийн кинонууд их сайн болдог. Бүтээл дундаас нь, миний хувьд, хамгийн сайн нь "Шар нохойн агуу". Энэ бол сайн биш, маш сайн кино.

Үүнд бас дурьдах хэрэгтэй: гадаад хүний нүдээр харвал, Монгол угсаатны соёлыг хаалттай боловч, тун сонирхолтой мэдээллээр дүүрэн номоор төсөөлж болно. Энэ учраас барууны үзэгч: "Гол дүрийн баатар яагаад ингэж шийдэж, тэгж үйлдэх болов?" гэдэг асуултыг, өөрийн соёлын хүрээндээ ойлгохоос өөр арга байдаггүй. Mонгол зохиолын санааг барууны үзэгчдэд ойлгуулж, харилцан ойлголцлын гүүр босгоход, олон талын бэрхшээл тулгардаг. Өөрөөр хэлбэл, барууны хүн ...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-04 - Р.Амаржаргал гишүүн бодлоо хуваалцаж байна

Бичсэн: AmonRa

-Жишээ нь юунд таны сэтгэл эмзэглэж байна вэ?

-Манай байгалийн баялагийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчид олноор орж ирж байна. Ажиглаад байхад тэд Монголын төрийг хүчгүйдүүлэхийг хүсэж байна. Аль болох төрийг сулруулъя, төрийн албан хаагчид, сайд, дарга нарыг худалдаж авч өөрөөсөө хараат болгоё, УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг бизнестээ оролцуулъя, авлигадах нэгийг нь авлигадъя гэсэн бодлого барьж байх шиг санагдах юм. Зөвхөн гадаадын ч биш, дотоодын бизнесийн бүлэглэлүүд ч адилхан. Тэд хүчтэй, дотроо бодолтой, доороо суурьтай хүнийг шийдвэр гаргах түвшинд байлгах хүсэл багатай бай...

Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-02 - Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг буулгах асуудал АНУ-ын талаас эрчимтэйгээр шийдэгдэж эхэллээ

Бичсэн: AmonRa

Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн шатахууны хаягдлын агуулах байгуулах төслийг санаачилсан АНУ ба Япон улс амбицтай ба маргаантай төслөө хэрэгжүүлэхийн тулд, ихээхэн хүч зарцуулж эхэллээ. Зорилгодоо хүрэхийн тулд, энэ жилийн сүүлээс өмнө Вашингтоны удирдлага Харилцан ойлголцлын Меморандум (MOU) бусад орнуудтай батлахын тулд чармайж эхэллээ.

 Майничи сонин 5 сард уг төслийн талаар мэдээллэсний дараахан, Монгол улсаас уран худалдан авах сонирхолтой байгаа Нэгдсэн Арабын Эмират уг төслийг дэмжих орнуудын тоонд элссэн бөгөөд АНУ-ын Эрчим хүчний яам энэхүү Меморандумд оролцох орнуудын жагс...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-07-30 - Монгол улс цөмийн хаягдлын агуулах барих талаар урьдчилсан захиалга өгчээ

Бичсэн: AmonRa
TOKYO (Kyodo) -- Бусад орнуудаас цөмийн шатахууны хаягдлыг хүлээн авах ба хадгалах агуулах барих урьдчилсан захиалга өглөө хэмээн, японы Гадаад хэргийн сайд Такеаки Мацумото Лхавга гаригт мэдэгджээ.

Мацумото Монголын ажил нэгтэн сайд Гомбожавын Занданшатартай уулзсан бөгөөд, Монголын сайд дотоодын хуулинд нь гадаад орноос цөмийн хаягдал оруулах бэрхшээл байгаа тухай , өнгөрсөн Бямба гаригт дурьдсаныг парламентын чуулганы өмнө мэдэгджээ.

Японы сайд Зандашатар хоёр иргэний зориулалттай цөмийн цахилгаан үйлдвэрлэх станц байгуулах тухай ярилцсан бөгөөд, Монгол улсад уран үйлдвэрлэх ба орон нутгийн...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-07-30 - Төсөлд Монгол Улсыг цөмийн шатахууны хаягдлын агуулах болгохоор зөвшилцжээ

Бичсэн: AmonRa
TOKYO (Kyodo) -- Япон - Америк - Монголын хоорондын хийгдсэн төсөлд Монгол услад цөмийн шатахууны хаягдлын эцсийн агуулах байгуулах талаар зөвшилцжээ. Цөмийн шатахууны хаягдлын эргэлт нь тодорхойгоор Монгол улсад хагдалах талаар тусгагдсан байгаа гэж Kyodo News-ын даваа гаригт хүлээн авсан бичигт заагдсан байв.

Төслийн тайланд 3 орны хэлэлцээрт "Иж бүрэн шатахууны үйлчилгээ" хэмээх арга хэмжээний хүрээнд явагдах бөгөөд, Монгол улс уран экспортлож, цөмийн шатахууны хаягдлыг нь өөрийн нутаг дэвсгэртээ хүлээн авах дэлхий дахь анхны төсөл болох юм.

Төслийн харилцан зөвшөөрсний дагуу, НҮБ-ийн цөмий...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PAmonRa