2011-06-11 - StuxNet -ын сургамж
Бичсэн:
AmonRa
StuxNet яг хаанаас анх гарч ирснийг хэлэх маш бэрх. Уг вирусийн мөрийг дагавал, анх Бельгийн ба Малайз хөл бөмбөгийн серверүүдэд олдсон. Гэвч вирус бүхэл бүтэн 4 хувилбартай байсан тул, информатикийн оюутны чөлөөт цагаараа бичсэн код биш болохыг нотолдог. Зориулалттайгаар, чиг зорилготойгоор, томоохон хэмжээний IT хүрээлэнгийн ажил гэдэг нь ойлгомжтой. Мөн зарим шинжээчдийн дүгнэж байгаагаар, олон тооны цөмийн технологи эзэмшсэн инженерүүд оролцсон байж болзошгүй гэсэн байдаг.
Зориулалт нь Ираны цөмийн программтай холбоотой. Жилийн өмнө Иран улс маш их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулан, өөрий...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-06-08 - Аксиомын тухай
Бичсэн:
AmonRa
Аксиом гэж нэг сайхан үг бий. Өөдөөс нь яаж ч сарайчаад нэмэргүй. Зөв гурвалжин бол адил талт гурвалжин. Яаж ч эргүүлээд нэмэргүй. Аан, аксиомын эсрэг итгэлээр тэмцэж болох юм. Гэвч үүгээр аксиом алга болно гэж байхгүй. Байран дээрээ, салаавч үзүүлээд зогсож байх болно. Жишээ л гэхэд, одоо хүн бүр амьжиргааны төвшин ярьдаг. "Амьжиргааны төвшин дээшлүүлэх хэрэгтэй!" гэж хүн бүр орилолдон, газар шороогоо шүүрс алдан заралцаж байгаа. Дургүй нэг нь царайгаа ярвайлган, мөн адил заралцаж байгаа.
"Өвөг дээдсийн цусаа урсган олсон газар шүү дээ! Эзэн Чингисийн...!" гэж байгаад л, уйлан хатсаны дараа н...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-06-06 - Адал явдал хайгчдад
Бичсэн:
AmonRa
Олон төрлийн адал явдал хүсэн мөрөөддөг залуучууд зөндөө байдаг. Адал явдал хайж, саваагүйтэж явахдаа залуучууд "Зүгээр, болно", эсвэл "Маргааш гэж нэг өдөр" бий гэж өөрийгөө хуураад, үр дагаврыг нь эс тооцож явах нь элбэг байдаг. Дэмий мөрөөдөл ихэвчлэн дэмий үр дүнтэйгээр, бусдыгаа ч араасаа татдаг тал бий. Гэвч зарим тохиолдолд хайж явсан адал явдал нь иймэрхүү байдлаар дуусах ч явдал бий:
Хол замд машин бариад хичнээн ядарлаа ч хажуудах хүн чинь 100 татчихсан, эсвэл айраг ихээр уучихсан бол жолоогоо битгий шилжүүлээрэй, унтаж байгаад явсан нь дээр. Цаад нөхөр чинь хүн дайраад алчихвал та ж...
|
|
Сэтгэгдэл (30)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-06-04 - Аймшгийн Кунпу
Бичсэн:
AmonRa
-Төрийн ордон руугаа харвах нь хууль зөрчиж байгаа хэрэг биш үү?
-Би тэгэж бодохгүй байна. Ганц хоёр цонх хагаллаа гээд яадаг юм. Бид өнгөрсөн хоёр сарын турш Сүхбаатарын талбайд гэр барьж, хэлэлцүүлэг явуулж, удаа дараа шаардах бичиг өгч байсан. Хоёр сар буюу 60 хоног хангалттай урт хугацаа. Төр засгийн эрх мэдэлтнүүдийг дахин гуйж суухгүй. Дараагийнхаа арга хэмжээг авах болно. Маргааш барын базалт хийнэ
Энэ хүмүүс хэндээ эрхлээд байгаа юм бол, бүү мэд. Бас хэн нь яагаад эрхлүүлээд байна уу гэдэг, бүр ойлгомжгүй. Удирдагч нь хэний алганаас хоол тоншиж, хэн хөөргөөд байгаа нь бас ойлгомжгүй. Мэ...
|
|
Сэтгэгдэл (17)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-06-03 - Энхжингийн орны тухай
Бичсэн:
AmonRa
100 жилийн өмнө Монгол орон буддын 1250 сүм хийдтэй, 100 000 лам хуврагтай, хэдэн сая буддын боть судруудтай, ард түмнээрээ буддын шашныг шүтдэг, нийгэмд нь гэмт хэрэг, нүгэл гардаггүй, энхжингийн ариун орон байлаа. Гэвч 1921 онд Монголд буруу номтнуудын улаан хувьсгал гарч, дөнгөж шинээр байгуулагдсан ардын намынхан оросын большевик улаантнуудтай хүч хавсарч, нийслэлээс зугатан ирж Хиагтад бүгсэн гамин цэргийн бутцохив. Дараа нь монголын нийслэлийг хятадын гамин цэргүүдээс чөлөөлсөн, Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээсэн, Богд гэгээнийг хаан ширээнд нь залсан гавьяатай Барон фон Унгерн...
|
|
Сэтгэгдэл (31)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-25 - Язгуур урлагийн тухай мэдээ
Бичсэн:
AmonRa
-Хөдөө орон нутагт нүүдэлчин Монголчуудын соёлын өв, түүнийг өвлөн тээгчид жилээс жилд цөөрч, зарим төрлүүд бүр устаж үгүй болоход хүрээд байгаа гэдэг. Ер нь газар дээр нь очиж үзэхэд ямаршуу байдалтай байна вэ? -ЮНЕСКО-д бүртгүүллээ, дэлхийд данстай болчихлоо гэж санаа амраад хаяж болдоггүй эд л дээ. ЮНЕСКО-д бүртгэнэ гэдэг чинь цаанаа энэ их ард түмний өвийг та бүхэн авч явж чадаж байна уу, үгүй юу гэдгийг шалгах том шалгуур. Нэг ёсондоо нэхэл юм шүү дээ. Та нар яаж хадгалж байна вэ, яаж өвлөн уламжилж байна вэ, Монголын маргаашд энэ агуу урлагийн өвийг яаж хүргэх юм бэ гэдгийг хатуу...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-24 - Автоматаар санал хураахад 24 тэрбумыг зарцуулна
Бичсэн:
AmonRa
Сонгуулийн үеэр саналын хуудсыг автоматаар тоолоход зориулж 24 тэрбум төгрөгийг 2011 оны нэгдсэн төсөвт суулгахаар болж байгаа. Энэ ажил ямар явцтай байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд өчигдөр Ардчилсан намын бүлгийн гишүүдэд танилцуулсан. Одоогоор Венесуэлийн “Smartmatic” байгууллага өөрийн боловсруулсан санал хураах автомат системийг танилцуулаад байгаа хэдий ч ирэх сонгууль ямар тогтолцоогоор явахаас саналын хуудсыг хэрхэн тоолох ажил хамаарна гэж Сонгуулийн ерөнхий хорооныхон байгаа аж. Автоматаар санал хураахад 24 тэрбумыг зарцуулна
Гайхамшигтай. Бидний хамгийн тулгамдаад байг...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-23 - Египтэд өлсгөлөн эхэлнэ
Бичсэн:
AmonRa
Саяхан ямар гоё байлаа даа: ардчилал, эрх чөлөө! гээд л. Хойноос нь манай хэдэн донгиочууд: "Хувьсгал гоё!" гэж даган орилолдоод л. Харин яг байгаагаар нь харвал, үр удмаа хүний хоол болгосон.
'Asia Times online ', (Хонг-Конг)
Египтэд хүнс хурдан дуусаж байгаагаас гадна, хүнсийг худалдан авах хөрөнгө нь дуусав. Арабын орнуудын хамгийн их хүн амтай орон төрийн дампуурлын шинж тэмдэг харуулж байгаа бөгөөд, латин америкийн орнуудын адил инфляц бий болоход дөхөв.
Египтийн улс төрийн томоохон асуудлуудын нэг бол христийн копт шашинтнуудын эсрэг чиглэсэн хэрцгийлэл юм. Тэр нь исламизмын мандалтын ши...
|
|
Сэтгэгдэл (16)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-23 - Ертөнцийн төгсгөл
Бичсэн:
AmonRa
Нэг мэдсэн чинь, дэлхийн томоохон үйл явдaл буюу 5 сарын 21-нд болоод өнгөрсөн ертөнцийн төгсгөлөөс хоцорчихсон сууж байна. Бодвол, нүгэл дутуу үйлдсэн бололтой. Амьдраад л байхаас.
Үлгэрт итгэдэг хүмүүст мэнд!
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-20 - Кристиан Лутц: Tropical Gift
Бичсэн:
AmonRa
Энэхүү бүтээлийн цуврал гаргахдаа, швейцарын гэрэл зурагчин Кристиан Лутц эссе бичээгүй. Эссе бичихийн оронд өдрийн тэмдэглэл, хүмүүстэй хийсэн ярилцлагаa толилуулав. Уг уран бүтээлчийн бүтээл, гаргасан ном нь 2011 оны Германы Фото Зурагт номын гэх мэт уралдаануудын тэргүүн шагнал хүртсэн юм. Сониуч иргэдэд бүтээл нь яг юугаар сонирхолтой бэ, мөн юугаар бусад уран бүтээлчдээс ялгардгийг бүрэн дүүрэн тайлбарлах тун амаргүй. Бас хэлний онцлогийг анхааруулах хэрэгтэй: : герман хэлээр gift гэдэг үг, хор гэсэн утгатай.
2009 оны 11 сараас ба 2010 оны 5 сарын хооронд фото зурагчин Кристиан Лутц Нигер...
|
|
Сэтгэгдэл (19)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-18 - Төрийн шагналт, Ардын зураач Ядамсүрэнгийн Үржнээ
Бичсэн:
AmonRa
(Багшийнхаа гэгээн дурсгалд)
Ядамсүрэнгийн Үржнээ гуай, мангуу намайг зураач болоход түлхэц өгч байсан хүмүүсийн нэг. Бага байхдаа, нүдээ бүлтийлгэн зургуудыг нь харж, ингэж сайхан зурдаг болох юмсан гэж мөрөөддөг байж билээ. Үүнд нэмж хэлэх нь зүйтэй: тэр цагт Аймшигт дарангуйллын социализмын тогтолцоо байсан юм. Хүүхдүүдэд аймшигт до яамныхан аймшигтайгаар буу тулгаж, хичээлийн гадуур зургийн, сийлбэрийн, дуу бүжгийн, шатрын, сүрлэн наамалын, Залуу зохион бүтээгчийн ордонд мэдээлэл зүйн, физик тооны гэх мэт баахан дугуйланд ажиллуулдаг байсан юм. Бас агаарын нисдэг моделийн дугуйлан Залуу зох...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-15 - Эх оронч үзэл буюу швейцаруудын тухай
Бичсэн:
AmonRa
Түрүүхэн юм даа, ХүслийнЖигүүр андтайгаа Эх оронч үзлийн тухай ярилцав. Миний баруунд харж мэдсэн маань, тодорхой үзэл бодолтой болоход минь ихээхэн нөлөөлөх нь ойлгомжтой. Монголд байгаа хүнийх бол минийхээс мэдээж эрс өөр- гаднах нөхцөл байдал, нийгмийн дотоод байдал гэх мэт үргэлж өөртөө нөлөө дагуулж явдаг. Ярианы сэдэв маань чанарын ялгааны л тухай юм гэж товч дүгнэж болно. Гадаадад амьдардаг элэг нэгтнүүд маань, нутагтаа байгаа иргэдтэйгээ энэ тал дээр ихээхэн санал зөрөлддөг.
Монголын нэг том гамшгийн тоонд хоосон толгойт Эх орончид, чанаргүй боловсон хүчин нь болж байгаа гэхэд илүүдэхг...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-15 - Оффшоруудын тухай
Бичсэн:
AmonRa
19-р зууны Их Британид нэгэн тун сонирхолтой шүүх хэрэг болж өнгөрчээ. Уг шүүх хэрэгт компаниудын байршлын тухай хэлэлцэж байсан юм. Эцсийн шийдвэртээ шүүх: "компанийн захиргаа, анализын төв нь байршилж буй орондоо харьяалагдана" гэж шийдвэр гаргаж гэнэ. Өөрөөр хэлбэл: тодорхой компани ямар тодорхой оронд байрлах боловч, хууль зүйн үндэснээс тэр орондоо заавал байх албагүй гэсэн үг болно. Компани нь өөрөө байршилж буй "орон нутагтаа" үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө ямар ч орлогын татвар, мөн байршилж буй орны иргэд удирдаагүй тохиолдолд нийт отлогын татвар төлөхгүй. Иймэрхүү компаниудад “о...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-14 - Мэргэжлийн сэтгүүл зүйн тухай
Бичсэн:
AmonRa
Эверестийн оргилд нэг жилийн дотор хоёр удаа гарч дэлхийн дээд амжилт тогтоосон уулчин Г.Өсөхбаярыг эмэгтэй сэтгүүлчид “Пуужин” хэмээн өхөөрдөх болов. Нээрээ л тэр өндөр ууланд, тийм хүйтэн хатуу нөхцөлд ямар амьд амьтан хүрэхэв дээ. Тэгэхээр Өсөхөө бол пуужин л болж таарах нь. Харин Дагваа аварга бол муусайн самуурайнуудыг ёстой л бульдозер шиг түрж, олон дээд амжилтыг сумогийн дэвжээнд үзүүлсэн эгнэшгүй их хүчтэн. Тэгээд одоо энэ хоёр хүний ген нийлэгжэхээр дундаас нь бульдозер маягийн пуужин гарах юмуу хаашаа юм.
Гайхамшигтай. Иймэрхүү маягаар бичсэн мэдээ мэдээлэл асар их таашаал өгч...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-12 - Загас толгойноосоо ялзарсан нь
Бичсэн:
AmonRa
Єнгєрсєн зун Сэлэнгэ аймгаас нэг айл охиндоо 450 мянган тєгрєгєєр дунд сургууль тєгссєн гэрчилгээ худалдан авчээ. Охин нь эмч болох хvсэлтэй тул ЭМШУИС-т элсэлтийн шалгалт єгсєн байна. Хими гэдэг чинь хvнд хичээл тул тэнцэхгvй нь ойлгомжтой. Гэтэл аймгийнх нь эмч 1200 ам.доллар єгєєд эмчилгээний ангид орох санал тавьжээ. Ингээд нэг ёсондоо бараг хоёр сая тєгрєгєєр ЭМШУИС-т орлоо. Цаашид хичээлээ дийлэх болов уу. Улиралд хэдэн тєгрєг тєлж дvнгээ гаргах бол. Тєгсєєд хэдэн хvний аминд хvрэх бол.
Хандив єргєж, дээд сургуульд элссэн балчир оюутан олширсоор
2007 оны бичлэг гэхэд, их сонирхолтой б...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-11 - Бодит байдлын тухай
Бичсэн:
AmonRa
Барууны ертөнцөд бодит байдлын тухай хэд хэдэн сонирхолтой сэтгэл зүйн ба философийн таамаг гаргасан байгаа: ойрд миний хамгийн их сонирхол татаад байгаа нь деконструктивизм ба критисизм юм. Эргэн тойрны байдалд шүүмжлэлтэй ба сонор сэрэмжтэй хандаж, өөрийн дотоод ертөнцөө гадны нөлөөнд (жишээ нь зурагт, радио, сонин сэтгүүлийн нөлөө) автуулалгүйгээр үйл ажиллагаагаа явуулах гэх мэт, Жоунс Хопкинс гэдэг нөхөр олон сонирхолтой тезис бичсэн байх юм.
Жишээ дурдвал: нэг 17 настай хөвгүүн тамхины лангуу дээрэмдэхээр шийджээ. Тоглоомон гар буу, кинонд харсан шигээ нүүр далдалсан малгай углан бэлджээ...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-08 - Обамагын төрсний гэрчилгээ
Бичсэн:
AmonRa
Англи хэлгүй хүмүүст:
АНУ-ын ерөнхийлэгч Барак Обама төрийн сайтан дээр төрсний гэрчилгээгээ харуулсан. Гэвч тэр гэрчилгээ нь хуурамч гэдгийг баталж буй видео юм. График дизайн, дүрслэх урлагаар оролддог хүмүүс хуурамчийг нь бас батална.
Гэвч яагаад гэрчилгээ нь хуурамч, бас тэр нь надад яагаад сонин байх ёстой гэж уншигч асууна байх. АНУ-ын Үндсэн хуулиар зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн иргэн болох эрхтэй. Харин үнэнч шударгыг сүр дуулиантайгаар тунхаглаад байсан ерөнхийлэгч төрийн сайтан дээр нь хуурамч бичиг баримт гаргасан байна. ...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-05-08 - Буркина Фасо орны тухай No. I
Бичсэн:
AmonRa
Нэг сонирхолтой хүнтэй танилцлаа. Сониуч юм болохоороо, тэр хүний хаанаас хаа хүрч явж байгааг сонжив. Мань эр тодорхой зорилго үгүй, харсан зүгтээ явж байгаа юм байх. Бүр сонин санагдаад, яагаад зорилго байдаггүй билээ гэж гайхав. Асуутал, хариу нь бүр сонин санагддаг хэрэг:
Гэр орон байхгүй. Эх орондоо буцна гэхээр, ирээдүйгүй. Чаддаг мэддэг мэргэжил байхгүй. Гэртээ буцлаа гэхэд, хөвөнгийн талбай дээр жилийн 50 еврогийн цалинтай ажиллана. Маш урт удаан зам туулж, тэнгисээр Европт ирсэн. Цоорхой хөлөг онгоц нь ус алдаж, ихэнх хамт явсан хүмүүс нь живсэн. Грек улсын эрэг дээр иртэл, адал явдал...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-04-30 - Трансформер 3
Бичсэн:
AmonRa
Transformers 3 Dark Of The Moon Theatrical Trailer from Michael Bay Dot Com on Vimeo.
Сайн кануг ингэж хийх хэрэгтэй.
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-04-26 - Үлгэр
Бичсэн:
AmonRa
Эртээ урьдын цагт үнэг байж гэнэ. Өглөөний мандах наранд үнэг маань сүүдрээ нэг хараад: "Өнөөдөр би чинь тэмээ идчих шинжтэй!" гэж бодоод, тэмээ агнахаар одож гэнэ. Хайгаад л байж, хайгаад л байж. Үд дунд болоход, хэлээ унжитлаа ядарсан үнэг дахин нэг сүүдрээ хараад: "Оготноор ч цадах юм байна" гэж бодож гэнэ.
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PAmonRa
|