Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна - Р. Декарт

2011-07-07 - Гири сэтгэхүйн тухай

Бичсэн: AmonRa
Эртний цагаас эхсүүлэн япончууд өөрийн толгойгоо засах, биеэ зөв авч явах талаар бодож эргэцүүлдэг байсан. Үүний нэг амьд жишээг хардаг юм байна.
Нинжё гэж япон үг монгол хэлний Нинжин гэдэг үгтэй утга ойролцоо үг бололтой. Уг нинжё гэдэг үгийн утга нь өрөвч зөөлөн сэтгэл, эцэг эх үр хүүхэд хоорондынх нь хайхран хамгаалах сэтгэлийн илчлэл юм. Уг ойлголт нь хөрш саахалт айлуудад хамаардаг бөгөөд, хөршүүд нэг нэгэндээ гири гэдэг мэдрэмжтэй болжээ. Гири гэдэг нь нэг нэгнийхээ өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хариуцлагаа биелүүлэх сэтгэхүйтэй болгожээ.

Уг гири гэдэг сэтгэхүй нь эртний цагийн сам...
Сэтгэгдэл (35) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-07-05 - Шинэбаяр мэдээлэлж байна

Бичсэн: AmonRa
-Тэгвэл Монгал Улс 20 жилийн өмнө буруу замыг сонгосон. Хуучин тогголцоогоор явж байх ёстой байсан гэж ойлгож болох уу?

-Хуучин нийгмээрээ байгаасай гэсэн байдлаар асуудлыг хөндөөгүй. Ганцхан хуучин нийгмээс гарахдаа бид буруу замаар нь явчихжээ. Тухайн үед нэг ч монгол хүн траншейнд байгаагүй.  Гэтэл өнөөдөр хүн ам, орон сууцны тооллогын дүнг ажиглаж суухад зориулалтын бус орон сууцанд амьдардаг 8064 өрх байна. Өөрөөр хэлбэл, 8000 гаруй өрх траншейнд, 88 мянган өрх түрээсийн байранд хэзээ ч хөөгдөж мэдэхээр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. 117 мянган хүн зургаан сараас дээш байнга гадаадад амь...
Холбоос

2011-07-04 - Монголчуудыг амар тайван суух хооронд цөмийн хаягдал булшлах болжээ

Бичсэн: AmonRa
Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1-нд гарсныг Майничи болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлжээ. Тус мэдээнд бичихдээ “Тошибагийн” ерөнхийлөгч Норио Сасаки гэгч нь 2011 оны 5 сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ. Киодо Ньюс сониныхон 2011 оны 2 дугаар сард Японы засгийн газрын дотоод хэрэгцээнд зориулан гаргасан албан бичгийг олж...
Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-07-04 - Хар тамхины тухай

Бичсэн: AmonRa
Хэдэн жилийн өмнөөс одоо хүртэл сонингуудаар сонирхолтой гарчиг харагддаг болсон- хэдэн амаараа дуулдаг дуучид гадаадаас хор авчирч, өөрийгөө прогрессын манлай мэт харуулах дуртай байдаг. Яадын, тийм үү. Эрх чөлөө, рок н ролл, юу юу ч билээ. Кинонд харуулж байгаа юм чинь, бид яагаад болдоггүй гэж өөрийгөө зөвтгөх тал бас бий.

Энэ тэмдэглэлээ бичихдээ би хар тамхитай тэмцэхийг уриалахыг бодоогүй. Би лоозон мандуулдаг сурвалжлагч биш. Би чам шиг л залуу хүн. Нэг ялгаа нь мансууруулах бодисын хар гайг маш ойроос харж таньсан. Нэг бол оршуулгын газар, аль эсвэл галзуугийн эмнэлэг хүргэдэг энэ хоры...
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-07-03 - Хагакурэ-гээс

Бичсэн: AmonRa
Ноён Наошигэ: "Өвөг дээдсийн сүр хүчийг үр удмынх нь үйлдлээс танин харж болно" гэж хэлдэг байж.
Энэ учраас, залуу хүн өөрийн өвөг дээдсээсээ өвлөсөн хамаг сайн шинж чанарыг нь ашиглан, өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Өвөг дээдэстээ хүндэтгэлтэй хандахын учир нь үүнд оршино. 

Дахин нэг иш таталт
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-07-01 - Асуусанд, хариулья

Бичсэн: AmonRa
Миний хөөрхөн гэнэн дүү! Ямар нэгэн тэнэг шийдвэр гаргаж, донгио үйлдэл хийж, мангараа гайхуулахаасаа өмнө, өөр өөртөө энэ 7 асуулт тавьж, бүгдэнд нь хариулсны дараа хөдөлж бай.
 
Хэн.
Хэд.
Яагаад.
Яаж.
Хэзээ.
Хаана.

Дараа нь:

Хэнд ашигтай бэ? гэж.

Энэ асуултыг хооронд нь хэрхэвч салгаж болохгүй. Үгүй бол, египтийн мал шиг дуусна гэдгийг ойлго. Жижиг, үл ялиг юманд анхааралтай бай- үүнээс их юм шалтгаалдаггүй. Бүх юм шалтгаалдаг.
...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-30 - Усны бохирдол

Бичсэн: AmonRa

Анхааралдаа авахад буруутахгүй.

-Манай орны усны чанарт нөлөөлөх гол хүчин зүйл нь юу вэ?
-Ерөнхийдөө усны чанар, найрлагад анхаарал хандуулах цаг болжээ. Суурин газрууд, аймагт эдгээр нь ялгаатай ч уул уурхайн олборлолтын улмаас бохирдлын хэмжээ нэмэгдэж байна. Ялангуяа төмрийн найрлага их өндөр байгаа юм. Усны бохирдлоос болоод элэг, цөс, ходоод, дотоод өвчин, цусны эргэлтийн өвчин үүсэх аюултай.

-Орон сууцны иргэдийн усны чанарын тухайд?
-Манайх олон жилийн настай шугам сүлжээтэй учраас усны зэврэлт үүсдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд нөлөөтэй. Ялангуяа элэгний циррёз, ясны сийрэгж...

Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-27 - Кинг-Конг (уск)

Бичсэн: AmonRa
Маш их хоцролттойгоор уран сайхны Кинг Конг кану сонжлоо. Зүгээр ч нэг хувилбар нь биш, бүр дайрэкторс кат гэдэг нэртэй байх юм. Уг кануг алдарт Питер Жексон найруулж, зохиолыг нь мөн адил бичсэн юм байна.

Киноны ДВД-г гардуулсан анд жуумалзаад, энгийн хувилбараас хамаагүй илүү шүү гэж надад итгүүлэв. Уг дискийг тоглуулагчинд хийвэл, өөдөөс олон сонирхолтой мэдээ мэдээлэл ярьж өгөх юм: жишээ нь иргэн Жэксон 9 настайдаа 1933 оны Кинг Конг киног үзэж, маш их онгод ордог байж. Түүнээс хойш, тэр кино нь санаанаас нь гарахгүй байсан болохоор, 12 настайдаа мань эр сонирхогчийн камераар Кинг Конг кин...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-27 - Будда ба иргэд

Бичсэн: AmonRa
Нэгэн удаа Будда дээр гурван иргэн цувж ирээд, "Бурхан байдаг уу?" гэж асууж гэнэ. Эхний иргэнд Будда: "Байдаг" гэж хэлээд, хоёр дахь иргэнд: "Байхгүй" гэж хариулсан боловч, гуравдах иргэнд юу ч хариулалгүй, учир битүүлэг хараад өнгөрч гэнэ.

Уг яриаг ажиж зогссон шавь нь бөндийтлөө гайхаж гэнэ. Иргэдийг гараад явсны дараа, шавь багшаасаа: Энэ гурван хариултын аль нь үнэн бэ? гэж асуужээ. Дуугүй байна гэдэг бас нэг хариулах арга юм, ойлгоогүй бол.

Үүнд Будда хариулсан нь: "Эхний иргэн бурхны тухай зөв ойлголттой гэж. Хоёр дахь нь бурхан гэж ойлгодог зүйлс нь байдаггүй учир, байдаггүй гэж хариул...
Сэтгэгдэл (19) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-26 - Ардчиллын гайхамшигт ололтууд

Бичсэн: AmonRa
Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улс хөгжиж чадсан, хүн амын амьдрал сайжирсан эсэхийг хүн амын тооллогоос харах боломжтой. Тэгвэл өнгөрсөн арван жилийн хугацаанд 36 мянган иргэн Монгол Улсын харъяатаас гарсан байна. Үүнийг өдөрт хуваан тооцвол нэг өдрийн дотор арван хүн Монгол Улсын иргэн байхаас татгалзаж байгаа юм.
Монгол хүн эх нутгаасаа дүрвэх болсныг нотлох тоон үзүүлэлт үүгээр зогсохгүй. Учир нь 2010 оны байдлаар 107140 Монгол Улсын иргэн зургаа буюу түүнээс дээш хугацаагаар гадаадад оршин суухаар явсан байна. Энэ нь өдөрт бүр 30 хүн гадны улсад амьдрахаар явж байна гэсэн үг. Арван...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-25 - Европын зэвсгийн урлаг II

Бичсэн: AmonRa
Итали дархны сургууль

XV–XVI зууны хамгын алдартай Италийн дархад Миланы Миссалья гэр бүлээс гаралтай аж. Бүрнээрээ: де Негроли да Элло детто Миссалья (орчуулхаар Миссалья газрын Негроли). Дараахь урчууд ихэд нэр хүндтэй: Томазо (1430-1452), Антонио (1441-1496), Жованни Анжело (1496-1529) ба Дамиано (?-1514). XVI зууны Миланд Миссалья гэр бүлийн урлан байрласан байж, эцэстээ тэр гэр бүл эртний овгын нэрээ буцааж авч, энэ нэрээр дараа нь уран бүтээлдээ тамгаа орхидог байж: Филиппо Негроли (1510-1579), ойрын хамаатан Франческо (1522-1600), Жованни Баттисто (1511-1591), Алессандро (1528-...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-25 - Хоббит

Бичсэн: AmonRa






Нэг иймэрхүү. Удаан хүлээлгэхгүй гэнэ.
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-24 - Зэрэг нэмсэн нь

Бичсэн: AmonRa
-УИХ-ын гишүүн гэдгээсээ гадна бас Монгол-Америкийн бүлэг гэж УИХ-д байдаг. Энэ бүлгийн ахлагчаар ажиллаж байгаа. Тэр утгаараа  төлөө­лөгчдийн бүрэлдэхүүнд орж явлаа. 

-Хэвлэлийнхэн бид мэдээ­гүй нэг үйл явдал болсон. Ерөн­хий­лөгчид Азийн нийгэм­лэгээс “Тө­рийн гарамгай зүтгэл­тэн” гэх том шагналыг олгосон ?

-Азийн нийгэмлэгийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа тодор­хой хэмжээнд хаалттай болсон уч­раас хэвлэлийнхэнд оролцох болол­цоо тэр бүр олдоогүй байх.  Азийн нийгэмлэг бол Ази тив, Азийн улс орнуудыг дэлхийд сурталчлан таниу­лахад гол үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-гаас Ази тив рүү чиглэсэн...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-23 - Монголын ардчиллын тухай

Бичсэн: AmonRa
Нэг мэдсэн чинь, манай дарга маань ардчиллыг майр гоё эд байсныг ойлгууллаа.

Ерөнхийлөгч Б.Обама Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг эх оронд нь тавтай морилж, айлчлалаа амжилттай хийхийг хүссэнээр уулзалт эхэллээ. “Монгол Улс ардчилсан нийгмийг  сонгосноос хойш 20 жилийн энэ богино хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх чиглэлд олсон амжилтыг би гайхан биширч байдаг. Ерөнхийлөгч Таны улс төрийн тавцанд хэрхэн гарсан, шийдвэр гаргахад оролцож байсан, улс орноо удирдаж байгаа түүхийг би мөн бахархаж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, байгаль о...
Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-23 - Шинэ Монголын хүүхдүүд

Бичсэн: AmonRa
Энэ сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 20 настай эмэгтэйн амийг хөнөөгөөд шатаасан онц ноцтой хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид хэрэгтнийг эрэн сурвалжлан, өнгөрсөн ням гаригт 16 настай хоёр хүүхдийг сэжиглэн “Цагдан хорих” төвд саатуулаад байгаа юм. Сэжигтнээр татагдаад буй 16 настай У, Г нар нь тодорхой эрхэлсэн ажилгүй, сургууль соёлгүй хүүхдүүд байжээ.

Бидэнд анх талийг гаач Б, сэжигтэн Г нар үерхдэг байсан. Бие биенийгээ боон тоглож байгаад Б амь насаа апдаж, түүнийг амь насаа алдсаныг мэдсэн Г хэргийн мөрөө баллах гэж шатаажээ. Хэргийг Г ганцаараа үйлдэ...
Сэтгэгдэл (24) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-18 - Асуулт

Бичсэн: AmonRa
Монгол Улс ажиллах хүч илгээх ажлыг  долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн жил шалгалтад тэнцсэн 3100 хүнээс одоогийн байдлаар 2134 хүн ажлын  байран дээрээ ажиллаж байгаа бол 866 хүн Солонгосын  Хөдөлмөрийн биржид нэр нь байршаагүй байгаа аж. Харин 137 хүний материал алдаа заасны улмаас буцаагдсан бол 10 хүнд ажиллах боломжгүй гэх хориг тавьсан байна. Ирэх жилээс гадаад улс оронд ажиллах хүч илгээх ажлыг жилийн турш явуулдаг системд шилжих талаар ярьж байгаа аж. Энэ нь олон нийтэд чирэгдэл учруулахгүй, шалгалтандаа хангалттай бэлдсэн хүн хүссэн үедээ шалгалтаа өгөх  давуу тал...
Сэтгэгдэл (24) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-18 - Өвөр монголчууд ба хятадын хуулийн тухай

Бичсэн: AmonRa
БНХАУ-ын ӨвөрМонголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Зүүн үзэмчин хошууны малчин х.Мэргэн нөхдийн хамт нүүрсний тээвэрт талхлагдаж буй газар нутгаа өмөөрөн жагсаж, амиа алдсан хэрэг 5 сарын сүүлээр гарсан билээ.

Өчигдөр шүүх хурал болж, гэмт этгээдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосон байна. Мөн осол болох үед машины кабинд цуг сууж явсан эрд бүх насаар нь хорих ял, алуурчдыг зугтаалгасан 2 Хятад эрд хорих ял тус тус оноожээ.
Энд

Хятадуудаас сурах юм их л дээ. Тэр тусмаа манай сурвалжлагчдад: санаатайгаар хүний амь хорооx , осол хоёрын ялгааг. Гэвч хятадын шүүхийн шийдвэрийг дэмж...
Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-17 - Боловсон хүчин ба ажлын ярилцлагын тухай

Бичсэн: AmonRa
Иргэдэд төрөл бүрийн хэргээр хүмүүстэй ярилцлага явуулах хэрэгтэй байдаг- жишээ нь ажлын ярилцлага. Хүн юм байна даа, иймэрхүү ярилцлага явуулах талаарх семинарт оролцдог юм байна. Мэдээж хэрэг, цаашид ажиллах хүнээ зөв шинжин танивал олон талын бонустай: ажлын явц нь түргэн, үр дүн нь урамтай.

Боловсон хүчин бүгдийг шийддэг. Гэвч хүнээ танина гэдэг, ээдрээтэй асуудал. Олон талын хүчин зүйл бий: сэтгэл зүй судлалаас, өмнө тавьсан зорилгынхоо маркетинг ба стратегийн бодлогоо харгалзан үзэх гэх мэтээ ажил олгогч үргэлж харгалзан, түргэн сэтгэж байх хэрэгтэй.

Тиймд, замд таарсан хүний гарт ажлаа ...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-17 - Европын зэвсгийн урлаг I

Бичсэн: AmonRa
Ийм нэг хобби байдаг- эртний зэвсэг харж, хийморио сэргээх, цаг зав гарвал өөрөө шар усаа тартал нэг илд эргүүлэх гээд. Энэ эртний сайхан эрдэм одоо үед мартагдахад хүрч байгаа билээ- үүгээр түүх, соёл, урлаг гурвыг харж, мэдлэгийн хүрээгээ тэлэхэд маш хэрэгтэй юм шиг санагддаг.
Би хувьдаа хожим үеийн европын дундад зун, тэр тусмаа англичуудын зэвсгийг таалдаг. Зэвсгийнх нь түүх цаанаа маш их ээдрээтэй, сургамжтай байдаг- жишээ нь хэн нэгнийг хахуульдаж, хуурч авсан гээд. Харин хууртсан хүн нь өөрөө тэр зэвсгээ хүнээс булааж, дээрэмдсэн байх жишээтэй. Гинжин хэлхээ явсаар явсаар манай хойд хөр...
Сэтгэгдэл (20) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-11 - Алдагдсан диваажин

Бичсэн: AmonRa
Фото зурагч Монгол орчин цаг үеийг харуулсан маш сонирхолтой материал цуглуулжээ. Уг материалд Чингисийн бардам үр удам хэрхэн аж төрж, орчин цагт хэрхэн дасан зохицож байгааг харуулсан байх юм.



Чингисийн бардам үр сад







Paradise Lost
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PAmonRa