2011-02-28 - Энгийн хэдэн жишээ
Бичсэн:
AmonRa
Улс төрийн ажиллагаа гэж байдаг- маш сонирхолтой эд. Нийгэм судлаачид, сэтгэл судлаачид, түүхчид энэхүү үзэгдлийг сайтар ажиглаж, бүлэг бүлгээр нь, хором хормоор нь өрөөд шалгадаг. Бас хамгийн чухал нь: үндэслэлтэйгээр, баталгаат эх сурвалжийн үндсэн дээр нэг нэгэндээ хийсэн ажлаа толилуулдаг. Шалгаж, хянан тохиосны дараа олон нийтэд танилцуулдаг. Гэвч одоо цагт, баталгаат эх сурвалж гэж сүржигнээд байх хэрэггүй болсон- ардчиллын нэг давуу тал нь, лонхны дуунд урамшсан иргэд амандаа орсноо ярих эрх чөлөөтэй болсон. Баярлууштай.
Маш эртний цагаас, улс төрд хүн сүргийг удирдах маш олон бузар арг...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-28 - Жим Жармуш. Ярилцлага
Бичсэн:
AmonRa
Жим Жармушын тухай ном олоод уншдаг юм байна. Номыг хараад, тэмтэрч нэг үзээд, шагайхаар шийдлээ. Харамссангүй. Жим Жармуш гэдэг нөхөр, их ухаалаг нөхөр- хийсэн кино нь ч бас их сонирхолтой. Ларс фон Триер найруулагчийн адил, өөрийн ажил хөдөлмөрийн тухай ярилцаж, сонирхолтой мэдээлэл өгсөн байх юм. Ер нь энэ цуврал нь тэр чигээрээ бөөн бонус. Маш сайн цуврал. Жармушын ярилцлага мөн адил.
Найруулагч Жармушын бүтээл надад их таалагддаг- ойлгомжгүй, бас бодролд оруулдаг киногоороо алдартай. Яг энэ учраас л надад сонирхолтой. Том Уэйтс Жармушыг 15 настай байхад нь бууралтсан гэж ярьж байсан. Тэр ...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-28 - Баас буцалсан нь
Бичсэн:
AmonRa
Баримтат кино гаргасан тухай баахан юм болдог юм байна. Илийтүүд толгой тархиа сонин сонин хэлбэртэй болгож, тархиараа дүлж дүлж баримтат кино гаргасан юм байх. Дүлэн гаргасан зулбасгынх нь тойрсон хэрүүлийг, сахлаа илэн ажиглан суув.
Надаас бусад нь тэр киног үзсэн юм байх. Мөн уг "баримтат" гээч киноны баримтыг хаанахын хэнээс цуглуулж, хэн авсан гэдэг талаар дув дуугүй. Иймэрхүү кино үнэндээ хэлэхэд, үзэх сонирхол ч үнэндээ маш бага байх юм. Гэвч сонирхол татдаг юм бий- хэдээс хэдэн цагт тэр кино цацагдсан, ямар сувгаар гэдэг сонин. Иргэд нүдээ бүлтийлгэн хардаг цагийг нь тааруулсан байгаа ...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-25 - Сэтгэгдлүүдийн тухай
Бичсэн:
AmonRa
Сэтгэгдлүүдийг заавал уншиж байх хэрэгтэй- нийгмийнхээ нийтлэг дүр төрхийг харж болдог. Бас сэтгэл зүйн судалгааны үнэгүй талбар гэж ойлгож болно. Бусад нь бол бөөн бонус, гараа сунгаад нэмж төлбөр өгмөөр. Энэ удаад маш олон сэтгэгдэл таарлаа- зарим нь инээдэмтэй, зарим нь... Юу гэж ч хэлмээр юм- том гээчийн гажуудалтай, олон зуун жилийн хоцрогдолтой явж байх жишээтэй. Кино хэт их үзсэнийх байж болох юм.
Мөн түмэн олон баярлалдаж байгааг хараад, магнай тэнийхгүй байхын аргаггүй- бүгд бенц горьдож, гэнэт германд шиг амьдрахыг хүсэж байх юм. Гол нь бөгсөө өндийлгэлгүй, тайван сууж байх санаатай....
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-22 - Бүтэлгүйтлийн логик No. III: Чернобыль
Бичсэн:
AmonRa
Чернобылийн цөмийн цахилгаан станцад гарсан ослыг сонсож дуулаагүй хүн байхгүй байх. Гэвч сэдвээ эхлэхээсээ өмнө товчxон өгүүлье: 1986 оны 4 сарын 26-нд цөмийн цахилгаан станц дэлбэрч, дэлбэрэлтийн хүчинд нурсан олон мянган тонны жинтэй зузаан бетонон хана нь үй олон эрдэмтэн, ажилчдыг даран алжээ. Гэвч хамгийн аймшигтай хохирол нь нурсан бетонон хана байгаагүй. Хамгийн их хохиролд цацраг идэвхт туяа хүчтэйгээр ялгарсанд тооцогддог. Уг цацраг нь Европ тивийн ихэнх хэсгийг бохирдуулан хордуулснаас гадна, хүмүүст цөмийн аюул гэж яг юу байдгийг анхааруулан ойлгуулжээ. Маш олон хүний амь амьдрал ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-21 - Бүтэлгүйтлийн тухай No. II
Бичсэн:
AmonRa
Эртээ урьдын цагт нэгэн африкийн ядуу орон байжээ. Нэг хэсэг нь цөл, нөгөө хэсэн нь тал нутаг, нөгөө тал нь бага зэрэг ой мод байж гэнэ. Хүн амын гуравны нэг хэсэг нь нүүдэлчин, мал аж ахуй эрхэлдэг. Хоёр дахь хэсэг нь ан гөрөөгөөр амиа зогоож, нөгөө хэсэг нь хотод амьдардаг байж гэнэ.
Цоорхой өмдний цаанаас бөгсөө наранд гялалзуулан амьдрахаас залхсан нигрүүд цагаан арьстан шиг амьдрахыг хүсэж гэнэ: жийп унаад, мээмсэг хүүхэн тэврээд, пэпсэ-коло, бохь зажилхыг хүсэж гэнэ. Яг зурагтаар харуулдаг шиг. Мөн мэдээж хэрэг сникерс. Сникерсгүй хөгжил байхгүй, тэр бол ойлгомжтой- сникерс бол хөгжлийн ...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-21 - Өөрийн юмны тухай
Бичсэн:
AmonRa
Ардын жүжигчин Хайдав-гуай аймшигт социалист дарангуйлал, хар дарсан зүүд шиг цагийн тухай мэдээлэлж байна:
Өндөр байшин байхгүй болохоор сүүдэр багатай, нар их ээдэг дулаахан болохоор нарлаг хот хэмээгддэг байлаа. Бас тэр аяараа зүлэг ногоо ургачихсан Улаанбаатар хот их л гоё чимэгтэй байсан санагддаг юм. Устай аадар бороо орохоороо Сэлбэ, Дунд гол, Туул үерлээд явган хүний бүсэлхийгээр татам байдаг байсан. Бас гэрийн бүсэлхийгээд татахаар ч цас их ордог байсан. Нөгөө талаар нүүдлийн соёл иргэншил, монгол ёс заншил, дэг журмаараа хэдэн мянган жил авч явсан тэр сайхан харьцаа холбоогоо нандигн...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-20 - Бүтэлгүйтлийн тухай No. I
Бичсэн:
AmonRa
Бүтэлгүйтнэ гэдэг, их марзан. Гол нь санаа сайхан, толгой хоосон байвал, өмнөхөөсөө дорой байдалд тун амархан орж болдог. Хүн төрөлхтний түүх тэр чигээрээ үүнийг харуулдаг. Саяхан л гэхэд би 1994 оны сонины хайчилбар уншлаа. Уг сонин маань, зүүн Германы нутагт оршдог бяцxан хотын тухай өгүүлэх юм.
Уг хот нь агаарын бохирдол ихтэй, мөн автомашины чимээ шуугиан ихэдсэнээс болж, хотын төвд амьдрахын аргаггүй болсны тухай юм гэнэ. Бухимдсан иргэд энэ байдлыг залруулахыг хотын даргаасаа шаарджээ. Хотын дарга эрч хүчтэйгээ гайхуулан, нэн даруй автомашины 30 км/ц хурдны хязгаарлал тавьж гэнэ. Мөн дуу...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-17 - Өөрийн юмтай байхын тухай
Бичсэн:
AmonRa
Гайхалтай гоё зургийн цуглуулга таардаг юм байна. Энэ нигрүүд зүгээр ч нэг нигер биш бололтой: гайхамшигтай мэдрэмж, өнгөний соргог хослол гээд, төмпөн дуусахгүй.
Бүр яг хэлэх юм бол, бид нартай нэг л адилхан санагдлаа- чиний миний эх орон гээч юмтай. Яг юугаар, яагаад гэдгийг хэлэхгүй. Энэ зүйлтэй хамаатай байж мэднэ- гэхдээ чи өөрөө бодоод ол. Бодоод олох юм бол, бодлоо хуваалцах юм биш үү андаа?
Энд ...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-16 - Харанхуйн ирмэг (уск)
Бичсэн:
AmonRa
Анд нөхөддөө нөхөр Мэл Гибсоны оролцсон "Харанхуйн ирмэг" (Edge of Darkness) киног үзэхийг хичээнгүйлэн зөвлье. Анх харахад энгийн нэг зодоон нүдээнтэй, өшөө авалттай кану. Анх харахад. Кино зохиолч харуулья гэсэн дүрүүдээ сайтар судалсан байх жишээтэй. Шуналтай гарууд хэрхэн мөнгө хийдэг, тэр шунал нь эцэстээ юу болж хувирдгийг харуулсан, сайхан кану болж. Мөн тэр шуналтай гаруудыг хамгаалдаг хүмүүс гэж юу байдгийг харуулсан, их хөөрхөн зохиолтой кино болжээ.
Гэвч ердийн нэг сайхан төгсгөлтэй кану биш шүү- хамаагүй бүгдийг задлаад яримааргүй байна. Өөрсдөө үз. Монгол орчуулга нь ямар болсныг ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-16 - Чанартай тэмтрэхийн тухай
Бичсэн:
AmonRa
Чанартай тэмтэрнэ гэдэг, бас цаанаа их сонирхолтой. Сонордох, харахын адил ертөнцийг ухаарах чадварыг мөн адил дээшлүүлдэг. Бараа бүтээгдэхүүний чанар шалгалтаас эхсүүлэн, юмны хэврэг бат бөхийг, халуун хүйтнийг, цэвэр бохирыг шинжлэх гэх мэт, хэрэглээ нь тоолж баршгүй. Уг мэдрэхүйн чанарыг хөгжүүлсэн тохиолдолд, зөвхөн юмыг өнгөц хараад чанарыг тодорхойлж болдог.
Өмнөө даавуу, брезент, олон төрлийн цаас, жижиг мод төмөр өрж тавиад, жижиг сажиг гартаа таарсан болгоноо өрчих. Нүдээ аниад, хамраараа амьсгал. Тайван бай. Өрөөнийхөө халуун дулааныг мэдрээд үз. Зүрхнийхээ цохилтоо тэмтрээд үз. Дара...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-16 - Египтүүдийн тухай зарим дүгнэлт
Бичсэн:
AmonRa
Харав уу андаа, мал сүрэг хэрхэн мангартсаныг? Магадгүй чамд энэ бүгд ардчилал, эрх чөлөө, шударга ёс ханхалсан үйл явдал гэж санагдсан байх. Тэднийг дагаж дэмийрхийг ч бас бодсон байх, үгүйсгэх аргаггүй. Гэвч, юу ч гэсэн хоёулаа энэ үйл явдлыг цэврээр нэг сайхан хараад авъя.
Ард түмэн эрх мэдлийг эдэлдэггүй, саалийн нэгэн тэнэг мал гэдгийг чи эрх биш ойлгож байгаа байлгүй дээ? Энэ эрх мэдлийн шугам гээч, нэг л чиглэлд ажилладаг. Мэдээж хэрэг чиний төлөө ажиллахгүй. Миний төлөө ажиллахгүй. Тэр эрх мэдлийн шугам гээчийг хамгаалдаг хоёр хүчин бий, мал сүргийг барьдаг хүч. Энэ бол нэгт цагдаа, хо...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-13 - Үдшийн үлгэр
Бичсэн:
AmonRa
Нэгэн улсад хязгааргүй их шуналтай, хүйтэн сэтгэлтэй, хүндээ ивээлгүй нэгэн сайд байж гэнэ. Хаан нь үүнийг дуулсан даруй гомдлын мөрөөр хөөж, хээл хахууль авдгийг нь мэджээ. Сайдаа дуудаж, аяга дүүрэн баас идэх, нэг бол 70 удаа шаахайдуулах, эсвэл хулгайлсан алт мөнгийг ард олонд буцааж төлөх шийтгэлүүдийн аль нэгийг сонго гэжээ.
Сайд: "Зовлонгүйгээр нь баас идвэл дээр юм уу даа" гэж бодоод, нүдээ анин бааснаас хоёр гурав том балгажээ. Баасны амт муухай санагдсан болохоор, шаахайдуулахаар шийджээ. 40 удаа шаахайдуулсны дараа сайд орилж гэнэ: -Болсон, алтыг буцааж өгье! гэж. Ийнхүү шуналтай са...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-10 - Үдшийн үлгэр
Бичсэн:
AmonRa
Би өөрөө харын дархан хаяа хийж явдаг юм. Их сонирхолтой байдаг, төмрийг эзэмшинэ гэдэг. Их сонирхолтой. Халсан төмөр 5 янзын өнгө гаргадаг. Тэр өнгийг хооронд нь харж ялгах хэрэгтэй болдог. Бас xар төмөр маань галд хатсаар, хог ялгадас нь галд ширгэдэг. Төмрөө галаас гаргаж, дэлдэж, дахин дахин галд хатааснаар, энгийн нэг төмөрлөгтэй чулуу нь хатан болд болж хувирдаг. Яг л хүний адил. Гэвч зүгээр нэг халааж болохгүй, зүгээр нэг хөргөж болохгүй. Нарийн горим бий. Мэдлэгээс гадна мэдрэмж, алдаанаас айхгүй байх хэрэгтэй болдог.
Энэ хоббигоо заримдаа орхигдуулахад дөхдөг. Зав ч муу, санхүү ч бас о...
|
|
Сэтгэгдэл (12)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-10 - Киргизийн сонин сайхан
Бичсэн:
AmonRa
Саяхан киргиз гарууд ямбийртлаа төвчигнөснийг санаж байгаа байх. Гадаад хүний эрх чөлөө, ардчилалуудын төлөө зовж тарчилсан сэргэлэн киргиз агаа хурууны үзүүр донгиочуудаа хөдөлгөн, төрийн эргэлт хийсэн. Өмнөх төр нь торт байгаагүй. Шинээр гарч ирсэн нь бас ГЭНЭТ сайжрахгүй нь ойлгомжтой.
Гэвч итгэл найдварын гэрэл гэгээ Киргиз оронд цацарч байна. Киргизийн шинэ төрийн авхаалжтай шинэ ажилтан нь улс орныг аюулаас аврах төсөл гаргажээ. Уг төсөлдөө Уран Чекирбаев Киргиз улсынхаа нутаг дэвсгэрийг хэдэн хэсэг болгон хувааж, өөр улс орнуудад түрээслэх санал дэвшүүлэхэд, тэр дороо буудуулахын оронд ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-09 - Сонирхолтой үг уншлаа...
Бичсэн:
AmonRa
"Бүтээн босгохдоо бүү устга" гэж байх юм- амьдрал дээр хэдэн олон арван удаа бодитойгоор уншиж, дуулж, харж явж байна? Эртний мэргэд дуу нийлүүлэн хэлээд л байж, хэлээд л байж. Олон зуун, мянган жилийн турш. Гашуун туршлага амсаж, зовлон хангалттай туулсан ард түмнүүд энэ захиасыг заншлаа болгож, хүүхдээ энэ дүрмээр хүмүүжүүлж аль хэдийнээ эхэлсэн. Чамайг намайг залигах хүмүүс энэ дүрмээр ажилласаар, босгосоор, бүтээн байгуулсаар байгаа. Энэ байдлаар, дэлхий тэднийх болно.
Гэвч замыг нь бэлээхэн зассан ч, дагадаг хүн ховор. Өргөнөөр ойлго андаа. Энэ замыг дагаж амжвал, энэ их уудам тал нутгаа...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-08 - 4-р Хенри хаан (уск)
Бичсэн:
AmonRa
Германы авьяаслаг кино найруулагчдын 4-р Хенри хааны тухай бүтээгдэхүүн сонжлоо. Үнэндээ хэлэхэд, германууд шал тэнэг кино авдаг, тэр учраас зөвхөн Хенри 4-р хааны тухай болохоор л харлаа. Юу ч гэсэн хараад авбал учиртай гэж бодоод, харамссангүй.
Уг кануг Хайнрих Манны зохиосон хоёр ботид Хенри хааны тухай номоор тавигдсан юм. Түүхэн үйл явдлын, түүхэн хүний тухай. Бас Хенри хаан гэж юу байдаг, хаанахын ямар моньди бэ гээд, тайлбарладаг ном. Мань эр эртний цагт амьдарч байсан болохоор, киноны зохиолчид ч, найруулагчид ч сэдэвтээ ихэвчлэн чөлөөтэй ханддаг. Тэр учраас бэлэн болсон кинонд найруул...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-07 - Трансформер 3
Бичсэн:
AmonRa
Transformers 'Dark of The Moon' Super Bowl Trailer (720p) from Michael Bay Dot Com on Vimeo.
Лаажийнаа, айн...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-07 - 14-н илд (уск)
Бичсэн:
AmonRa
Уржигдар хятад киночдын бүтээгдэхүүн сонжлоо. 14 илд гэдэг нэртэй кино байх юм гэнэ- бас муу ч үгүй, берлинале-д чихүүлсэн кино аж. Ер нь хятад кинонд би лаг дуртай- жишээ нь Төмөр сармагчин, Сармагчны сүүдэр дэх могой гээд, нэрнээсээ авхуулаад бөөн бөөн потенциал. Гэвч уг потенциал нь мэдээж хэрэг их хэмжээний донгиоролтой холбоотой- гэвч үзэхэд маш хөгжилтэй, алиа кинонууд. Гэтэл энэ удаад хятад найруулагчид 14 илд гэдэг кино таардаг юм байна. Хятад уран бүтээлчид гэж цаанаа сонин содон гарууд. Тэр тусмаа түүхэн сэдвээ харж байгаа нь. Нэг бол: сургамжтай, нэг бол го...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PAmonRa
|