2010-12-23 - Эрч хүчний тухай
Бичсэн:
AmonRa
Эрч хүч гэж их сонин зүйл- өөдлөхийг хүссэн хүн болгонд сэрдэг. Мөн нэг хүний жишээтэй яг адил- өөдлөхийг хүссэн ард түмэн болгонд хат нь нээгдэж, ард түмэн нь зангирсан нударга шиг байж, хүнд бэрхийг хялбархан давчдаг. Өөдлөх зорилго нь байгаа болохоор. Тэр сэтгэлийн тэнхээ, эрч хүч нь орчин тойрны байдлыг бүрэн ухамсарлах, мөн өөрийн үүрэг хариуцлагаа ойлгож ухамсарлахтай холбоотой.
Өөрөөр хэлбэл тэр сэтгэлийн тэнхээ, эрч хүч нь зөвхөн бөндгөрөөс буюу зарим иргэдийн чихний бариултай шууд холбоотой гэсэн үг. Гэвч энэ бүгд тийм ч амархан харагдаад, ялгаж салгаж болдог зүйл биш. Өөдөлнөө гэдэг,...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-12-23 - Хөшөөний тухай
Бичсэн:
AmonRa
Жүжигчин Сосорбарам мэдэгдэж байх юм гэнэ:
"Манай нэг гадаад найз ирсэн юм. Би дагуулаад явж байхад яагаад энэ талбайд энэ цэргийн хөшөө байгаа юм бэ? гэж асуусныг орчуулагч нь хэлж өгсөн. Үнэндээ надад хариулт олдоогүй. Коммунист дарга гэлтэй нь биш.Тиймээс яаралтай энэ бүхнийг засах хэрэгтэй.Сүхбаатарын хөшөөг нэгмөсөн зайлуулж, талбайг нь Эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн талбай гэж нэрлэе. Бид энэ талаар өргөн хэмжээний санал асуулга явуулахад Тусгаар тогтнолын талбай, Эрх Чөлөөний төлөө тэмцэгчдийн талбай гэсэн нэрс хамгийн олон санал авсан юм” хэмээв. ЭНД
Сосорбарам гуай гадаад найздаа хэлэх ү...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-12-22 - Робин Хууд (уск)
Бичсэн:
AmonRa
Дээхэн найруулагч Ридли Скоттын гурилдуулсан Робин Хууд гэдэг нэртэй кино сонжлоо. Ер нь нөхөр Ридли Скотт их тогтворгүй хүн, найруулагчийн хувьд. Маш тогтворгүй. Төрөл бүрийн жанраар ажилдаг- түүхэн сэдвээс зөгнөлт, зөгнөлт зохиолоос донгиорол уруу. Яаж эхэлж байсан нь их гоё: маш сайн хийгдсэн "Duellists", дараа нь шууд зөгнөлт киноны сонгодог бүтээл болсон "Харийнх", маш сайн зохиолтой "Хар Бороо", дараа нь бас нэг сонгодог "Тэльма Лойс хоёр". Бас мэдээж "Ирэн дээр гүйгч"
Дараа нь гэнэт "Байлдагч Жэйн" хийж мангартаж эхэлсэн. Жэйны дараа шинэлэг сэдэв өөртөө нээж гэнэ: түүхэн сэдэвтэй дэмий...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-12-21 - Чанартай сонсохын тухай
Бичсэн:
AmonRa
Хүнд Таван мэдрэхүй байдаг- зарим хүмүүс харь гаригихантай холбоо бариад, байгаа таван ширхгээ ч хөгжүүлэх сэхээгүй явдаг. Нэг талаас бодоод үзвэл, байх л явдал- хүн бүр байгаа мэдрэхүйнхээ эзэн болоод, байгаа хэдээ хурцатгаад яваад байж чадахгүй. Чанар тоо хоёрын ялгаа гэдэг байх аа. Эргэлдэх мээм бөгс сармагчны анхаарал татаад, чанарт хэрхэвч ойртуулдаггүй.
Нөгөө талаас харамсалтай. Хөгжим гэдэг, юмыг ойлгох, хэмнэлийг мэдрэхэд маш их тустай. Чанартай сонсохоос гадна, чанартай мэдэрнэ гэдэг, өөрийгөө хөгжүүлэхийн эхний шат. Өрнөдийн соёлд уг таван мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд, мянган жилийн...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-12-19 - Хуучны плакат
Бичсэн:
AmonRa
Хуучны плакат гэж гоё- бүхэл бүтэн үеийн итгэж найдвар шингэсэн, бүтээн байгуулалтыг уриалсан сайхан утга агуулсан байдаг. Эндээс заримыг нь харж болно. Линкээр ороод зочдын сэтгэгдэл уншвал, их өхөөрдөм санагдана байх:
Яг хойд Солонгос шиг байж дээ. Социализм байгуулж байна гэж олон жил тэнэгтэж, олон мянган гэмгүй сор болсон иргэдээ алж, хүн алдаг, хянадаг, хавчиж мөрддөг систем тэжээж байгаагүй бол үүнээс илүү хөгжилтэй байх байсан юм. Хойд Солонгос социализм коммунизмын замаар яваад одоо ямар байна? Гэтэл өмнөд нь ямар байна? Хэний ч нүдний өмнө ил байна шүү дээ.
Өхөөрдөм гэнэн. Ийм байвал,...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-12-19 - Сонирхогчдод
Бичсэн:
AmonRa
Өөрийгөө таних сонирхол тэмүүлэлтэй иргэд олон байдаг. Гэвч ихэнх нь замын тал дээр ажлаа орхидог. Харамсалтай гэмээр, нөгөө талаас байх л зүйл. Мэддэг хүн олон боловч, хүрдэг хүн ховор. Тэр тусмаа замыг дагадаг хүн бүр ховор.
Өөрийгөө танина гэдэг, өөрийгөө чагнахыг хэлдэг. Зөн совингоо чагнахаас гадна, орчин тойрныг хэрхэн хүлээж авч байна вэ гэдгийг бас бодолцож байх хэрэгтэй- ертөнц яаж чамд хандаж байна гэдэг, зөвхөн чамаас өөрөөс чинь л шалтгаална. You see what you are гэж нэг сайхан үг байдаг.
Яг зөв утгаар өөрийгөө чагнахын тулд, дээшээ харж хэвтэхэд хангалттай. Аль болгон бага гэрэлтэ...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-12-12 - Итгэлийн тухай
Бичсэн:
AmonRa
Итгэл гэж хүмүүс ярих дуртай. Нүдээ тас аниад, залбираад байвал бүх юм сайхан болчдог жишээтэй. Болсон ч, болоогүй ч итгээд л байх хэрэгтэй. Худлаа юманд, дэмий юманд итгэж байгаа нь заримдаа хамаагүй байдаг – нүдээ аниж болдог болохоор тэр. Хөдөлшгүй нэгэн зарчим дээр тулгуурлаж, өөрийн итгэлээ бусдад тулгах, итгэлийн үүднээс өөрийгөө хамгийн зөв байран дээр зогсож байна хэмээн, өрөвдмөөр юм болдог. Гол нь өөрийн итгэлээсээ л няцахгүй байх хэрэгтэй. Итгэл үнэн үгүй нь хамаагүй. Энэ бол хөдөлгөөнт байдлыг эзэмшиж чаддаггүй сэтгэхүйн нэгэн чанар. Мэдрэл муутангуудтай харьцахдаа, нэгэн сонирхолтой...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-12-12 - Орчин цагын Үйлдвэрлэлийн тухай
Бичсэн:
AmonRa
Бидний өргөнөөр хэрэглэж заншссан эд бараа (унаа тэрэгээс эхсүүлэн гар утас г.м) ихэвчлэн хөнгөн цагаан, төмөр, пиавраар хийгддэг. Архинаас бусад. Хоёр шалтгаанаар энэхүү материал ашигладаг: хэмнэл ба технологчлол. Хэмнэлийн хувьд бүгд ойлгомжтой: харьцангүй хямд газрын тос, нүүрс, энерги байгаа цагт пиавар ба хөнгөн цагаан мөн адил хямд байх болно. Төмрийг боловсруулахад бас их энерги хэрэглэдэг, гэвч хэмнэл дээр тулгуурлан уг энергийн алдагдлыг түргэн нөхөж болдог. Түүхий эдийг олборлоход бас нээг их бэрхшээл гардаггүй- сайн шавар, төмөрлөг олборлодог газрууд дүүрэн байдаг. Технологчлол. Асар...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-12-05 - Уран зохиолын тухай
Бичсэн:
AmonRa
Уран зохиолд намайг дургуйг та бүгд мэднэ байх. Гэвч хаяа хаяа иймэрхүү сайн бичлэг тааралддаг. Гэвч ард түмэн яагаад харанхуй байдаг бэ? Харанхуй хэвээр байх ёстой болохоор тэр. Харанхуй байдал бол хүмүүст аврал хайрладaг. Улмаар хүн харж сонсох боломжгүй харанхуйд үлдэж, хүсэл тэмүүллээс ангижирдаг. Үүнээс үл мэдэл үүсэлтэй. Уншдаг хүн бодоод эхлэнэ. Бодоод эхэлсэн хүн сэтгэж эхэлдэг. Ард түмэн яагаад сэтгэх ёстой гэж. Сэтгэхгүй байна гэдэг ард түмний үүрэг. Бодохгүй байна гэдэг түүний аз жаргал. Энэ бол хөдөлшгүй үнэн. Үүн дээр нийгэм тогтдог. Виктор Хюго «Инээмтгий хүн»
Амьдралын туршлага ...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-11-30 - Манай гаригийн халуун судсыг үгүй хийжээ
Бичсэн:
AmonRa
Our planet is experiencing a real life version of the movie "The Day After Tomorrow" right now. Record breaking heat (up to 39-40C or 100-104F in Moscow) and drought in Russia, heat and flooding in large parts of Asia (China, Pakistan, etc.), and killing cold temperatures in South America are all reflective of a rapidly changing global weather pattern that is caused by dramatic changes in the Gulf Stream and the North Atlantic Current (also called the North Atlantic Drift) and the Norway Current/etc. brought on by the large amounts of oil discharged into the Gulf of Mexico by the BP Oil Disast...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-11-30 - Үдшийн үлгэр
Бичсэн:
AmonRa
Надад сонин унших маш сонирхолтой байдаг- ихэвчлэн мэдээ биш, мэдээ бичдэг хүний толгой дотор болж байгааг ажиглах гоё байдаг. Жишээ нь хүмүүс сандардаг, драмын жүжиг хайлдаг: Тэгвэл яагаад монголчуудын 10 хувь нь биш 35-38 хувь нь ядуу байгаа юм бол? Бид бусад үндэстэн, ард түмнээс тийм их сул дорой юм уу? Бид арчаагүй залхуу хүмүүс олонтой, тийм адгийн муу ард түмэн юм уу? ҮГҮЙ ЮМ. Тийм олон, бүр сая орчим монгол хүн тийм арчаагүй залхуу, чадваргүй байна гэдэгтэй би огтхон ч санал нийлэхгүй байна. Гурван монголын нэг нь нэн ядуу, хоёр дахь нь чүү ай амьжиргаагаа чирч яваа нь тэдний өөрсдийнх н...
|
|
Сэтгэгдэл (17)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-11-29 - “Wikileaks” Монголын авлигыг илчлэх үү?" гэнэ
Бичсэн:
AmonRa
Cонирхолтой мэдээ сонсогдож байх юм. Жишээ нь: Aliyev said that he considers Medvedev "a modern, new-generation intellectual," surrounded by people whom he does not control. He said that he has personally witnessed Medvedev taking decisions that then required further approval before they were implemented, referring specifically to a border demarcation agreement that he had agreed with Medvedev only to have it stymied by ""others,"" presumably in the prime ministerial office. He added, "Many high-ranking officials don't recognize (Medvedev) as a leader." He said that there are signs of a strong ...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-11-24 - Хөрөнгө оруулагчийн хувьд
Бичсэн:
AmonRa
Сэрсэн даруй, өнөөх дайн маань юу болж байгаа билээ гэж нэг харлаа. Хэн нэгэн дайныг зогсоож могсоож, дундуур орж бантан зуураад байгаа юм биш биз гэж, жаахан сандарлаа. Тэгсэн чинь, нээрээ: http://www.goldprice.org/
Ер нь дайн ашигтай гэж яриад л байдаг, яс юман дээр ямар ч өсөлт гарахгүй л байн шдэ. Бичил хөрөнгө оруулагчийн хувьд, дайнд итгэх итгэлээ алдлаа. ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-11-24 - Өнөөх, яагаав...
Бичсэн:
AmonRa
Том, тарган бөгс гээч нь ойртож байгаагийн шинж юм байх даа? Геометр хувиргалт хийж байтал, нэг мэдсэн дайн эхэлцэн, хоёр тал боожгойгоо гайхуулан даналзаж байх юм. Сонин л юм- юугээр, яаж дуусдаг юм байгаа. Баахан солонгосчууд дайнаас дүрвэж ирнэ байх даа?
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-11-22 - Өглөөний цай
Бичсэн:
AmonRa
Бага зэрэг цаг гардаг юм байна. Гадуур гүйгээд ирье гэж бодтол, гадаа нойтон цас бороо холилдож ороод, тэнгэрийн өнгө сонин байхын. Маус дарахаар шийдлээ. Поором зооромоор тэнэлээ. Марзан иргэд марзан асуулт тавьж, марзан хариулт авч байх юм гэнэ. Бүгдээрээ хуруу нийлүүлэн тачигнуулж байх юм- хүмүүст цаг маш их байгаа бололтой. Бас бүгдийнх нь зүрх сэтгэл нь Эх Орны төлөө өвдөж байх юм гэнэ. Бүх юм арван жилийн өмнөх шиг л үргэлжилсээр. Бидний эх орон бидний эх орон байхаа больсон. Миний төр ч бас миний төр байхаа больсон. 20 жилийн өмнө албан ёсоор тийм болсон. Юунд гайхав, андаа? Хонхны дуунд...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-11-14 - Бахархах шалтгаан II
Бичсэн:
AmonRa
Эхний удаад би хүний бодит үнэ цэнэ гэдэг, хийсэн ажлаар дүгнэгддэг гэж хэлж байсан. Яг энэ байна, хийсэн бүтээсэн, босгосон. Тэр болгон нь хүнд тус болж, ажлыг нь урагшлуулсан. Харин мэдлэг боловсролтой хүн буюу Б төрлийн баялаг эзэмшигч зөвхөн потенциалаар үнэтэй гэж хэлж байсан. Энэ бол бодит бус баялаг, бас үнэ цэний хувьд бодвол эхнийхээс хамаагүй дор. Энэ бол хүний хуримталсан мэдлэг, туршлага- гэвч хэрэгжүүлж амжаагүй, эсвэл хэрэгжүүлэхийг хүсдэггүй байж болно. Гурав дахь төрлийн буюу В төрлийн баялаг нь бодит бус баялаг. Хоёр дахь төрлийн баялаг буюу хүний хэрэгжүүлж амжаагүй байгаа мэд...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-11-07 - Аалзны торон ой
Бичсэн:
AmonRa
Нөхөр Акира Куросава олон сайн кино авсан. Олон сайн кино авахаас гадна, олон сайн киноны зохиол бичсэн. Сайн киноны зохиол бичихэд мэдээж хэрэг хүн таних хэрэгтэй байдаг- хажуу орцны архичдыг таних бол даанч хүн танихын мэдлэгт хүрэлцэхгүй. Харин нөхөр Куросава хүн таньдгаараа алдартай. 7 самурай киногоо авсны дараа мань эр киног орхиж болох байсан- сайн найруулагч нэг л сайн кино авахад хангалттай. Гэвч нөхөр Куросава өөрийнхөө чадвараа улам хурцатгасаар, мэргэжлийн маш өндөр төвшинд хүрсэн.
Найруулагчийн ур чадварыг зарим нөхөд их марзан үнэлдэг: нэг алдартай жүжигчин тоглуулсан байхад болн...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-10-31 - Бахархах шалтгаан
Бичсэн:
AmonRa
Соёл иргэншлүүдийн хамгийн гол хөгжлийн зорилго бол их идэж уух. Зүгээр нэг их идэж уух биш, аль болгон амттайг, шүүслэгийг, өргөн сонголттойгоор идэж уух нь соёл иргэншлүүдийн зорилго юм. Бичил загвараар авч үзвэл, энгийн нэг хүн том гүзээгээрээ өөрийн хөгжил, мөн сүрэгт эзлэх байр сууриа тодорхойлдог. Мэдээж их иднэ гэдгийг зүгээр нэг их идэж уухыг биш, харин их хэрэглэхийг хэлж байгаа юм. Аль болгон их юм хэрэглэх, их юм ашиглах нь нөхөн төлжилтөнд ашигтайгаар тусдаг.
Гэвч их иднэ гэдэг соёл иргэншлүүдийн зорилго төдийгүй, мөн соёл иргэншлүүдийг дагаж ирсэн хамгийн том гай нь мөн. Учир нь хү...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PAmonRa
|