2010-05-14 - Ууртай герман хөвгүүний тухай
Бичсэн:
AmonRa
Ууртай герман хөвгүүний (цаашид: УГХ) тухай видео нь 14 настай герман сурагчийн энгийн нэгэн өдрийг харуулдаг юм. Тооны машин нь гацаж, Unreal Tournament тоглоом нь эхлэхгүй байсан юм байна. Үүний улмаас УГХ асар том том тоопийгоор бааж, компьютэрээ загинана. Бас дууны хурдыг эвдэнэ.
Уг хөвгүүн өөрийгөө жүжиглэх асар том авьяастай гэж сүүлдээ тайлбар тавьсан боловч, олон хүмүүс авьяасыг нь үнэлэлгүй олон тонны Үзэн Ядалт түүнрүү харважээ. УГХ өөртөө Der Echter Gangster буюу Чистний Гээнгста, SLIKK гэсэн нэр зүүснээр, хэд хэдэн авьяастангуудын сүлд онгод нь болсон байна.
Оригинал видео: Ремикс нь...
|
|
Сэтгэгдэл (12)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-05-13 - Сонирхолтой бийжиoв
Бичсэн:
AmonRa
Та бүгдэд нэгэн сонирхолтой юм харуулья: нэг баагий Вайоминг хотын телевизийн сигналыг 22.11.1987 онд дундаас нь таслаад, өөрийн мэдээгээр орлуулсан юм байх. Мэдээ үзэнгээ зурагтанд програмжуулж буй америкчууд гэнэт уг нэвтрүүлэг үзэж гэнэ- үзсэний дараа их хэмжээний тоопийгоор баасан байна.
Видеог үзэх заавар: Дэлгэцээрээ дүүргэж томруулан харах.Таашаалыг тасалдуулж болох бүгдийг өөрөөсөө холдуулах (яху-махуу, утас энэ тэр унтраана гэсэн үг).Харанхуйд үзэх Чихэвчээр сонсох.Дууг хамгийн чангадээр тохируулахСайтар анхаарлаа энэ нэвтрүүлгэнд хандуулах. Тэхгүй бол хоёрдахь үзxээр шал оснирхолгуй ...
|
|
Сэтгэгдэл (13)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-05-13 - Саруул. (Үргэлжлэл)
Бичсэн:
AmonRa
Удаасанд уушиглаарай. Хардаа эвдээд Монголоос орж ирсэн болохоор, хардаа сэргээх ажил мажил гээд удлаа. Баахан алдаа байгаа, тэр болгоныг нь битгий тоогоорой
1-р өдөр. (Үргэлжлэл)
Бямбаа эмч зүүднээсээ сэрж гэнэ. Хэсэг нүдээ аниатай хэвтэнгээ, зүүд зүүдэлсэн эсэхээ санахыг оролджээ. Удалгуй дулаан хөнжлөө сөхөн босож, цонхны хөшгөө нээн хартал- гадаа нь дөнгөж үүр цайж байв. Хэсэг цонхны цаана харагдах саарал байшингуудын хана харж зогсоод, тэр гал тогооныхоо өрөөнд орж, кофе чанаж эхлэв. Кофе буцлах хооронд тэр нүүр гараа угааж, шүдээ угаана. Бууралтсан үсээ самнах хооронд, эмч дараа дараагийн...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-05-08 - Хөөрхөн юмө.
Бичсэн:
AmonRa
Нэгэн удаа Хожжа Насрэддин үхэж гэж зүүдэлжээ. Үхээд, ийш тийш хартал- нэгэн сайхан цэцэрлэгт байх юм гэнэ. "Ямар сайхан цэцэрлэг бэ, эгдүүтэй хөөрхөн тоть шувуу бэ" гэж тэр бодоод, модны дор хэвтэн, амарчээ. Удалгуй мань эр уйдаж: "Одоо нэг сайхан гэдсээ дүүргээд орхивол ч..." гэж бодтол, нэгэн царайлаг залуу эр газар доороос гарч ирээд, түүнд амттай сайхан хоолоор зассан ширээ авчирч гэнэ. Насреддин амаа ололгуй идэж аваад, юун залуу бэ гэж асуужээ. Өнөөх залуу нь: Би таны зарц билээ. Таны хүссэн болгоныг тэр дор нь биелүүлнэ! гэж. Насреддин: Алив тэгвэл, хөгжимчидийг урь, бүжиглэн цэнгэж н...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-04-25 - Technical Image Press Association
Бичсэн:
AmonRa
За нэг иймэрхүү: 20-дахx удаагаа TIPA болоод өнгөрлөө. Үр дүнг нь эндээс хараарай.
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-03-31 - Саруул охин үхэхээр шийдсэн нь
Бичсэн:
AmonRa
Удаан юм бичилгуйгээр удсаны эцэст нэг юм бичигдлээ. Нийт зохиол нь ямар болсныг би бас хэлж мэдэхгүй байна, гэвч гол санаа нь угаасаа бэлэн. Бас зохиол нь нийтдээ ч мөн адил бэлэн. Уг зохиол маань оршилийн бүлэг, 7 өдрийг харуулсан бүлэг, төгсгөлийн бүлгүүдтэй юм. Нийтдээ 9 бүлэг. Эхний бүлгүүдээ постлохдоо, бага сага засалт хийгээд оруулаад бая гэж бодлоо. Блогийн маань зочин Та таалан соёрхоно уу! Алдааг битгий тоогорой.
Саруул охин үхэхээр шийдсэн нь
Оршил
Нэгэн сайхан өдөр Саруул охин үхэхээр шийдэж гэнэ.
Энэ бодол толгойнд нь буусан мөчид Саруул охин сонирхолой нь, ер цочсонгуй. Өөрт нь ям...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-03-23 - Predators Trailer
Бичсэн:
AmonRa
|
|
Холбоос
|
2010-03-12 - 3D Видеокамер хэрхэн ажилдаг тухай
Бичсэн:
AmonRa
Аватар кануг олон хүмүүс үзсэн байхаа. Үзсэн хүмүүсийн багавтар тоо нь хэрхэн хийгдсэн болоо гэж гайхсан байх. Харин гайхсан хүмүүсийн тооноос бүр бага хувь нь яаж хийснийг ухаад үзжээ. Наана цаанаас тагнуулын мэдээ гарагдаж эхлэв. Тиймээ, Камероны хайртай тоглоом нь. Ухаантай байх ийм л ашигтай байгаам даа. Жимми технологио зараад эхэллээ. Бидёоноос хамаг юм ойлгомжтой болох болвуу? ...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-03-12 - Гоё үг
Бичсэн:
AmonRa
Монгол хэлэнд сайхан, чихэнд чимэгтэй гоё үг зөндөө бий. Жишээ нь Авилга ба Ал гэж хоёр сайхан үг байна. Авилга гэдэг нь эртний цагаас, төрийн төлөө амиа өргөсөн баатар эрчүүдийн, тэжээгчгүй үлдсэн ар гэр болон хүүхдүүдэд нь өгдөг тэтгэлэг юмсанж. Бүр чингэсийн цагаас ирсэн уламжлалын нэр томьёо юм байна? Бидний авилга гэж хэрэглээд байгаа үгийг хээл хахууль гэдэг юм байна. Харин алны тухай бол бас нэг өөр. Би аланд дуртай л даа. Тэгээд тэр байх. Ал гэдэг нь цагаан, ариун, цэнгэг гэсэн утгатай юм байна- Ал цагаан дээл гэх мэт. Эсвэл Алангоо. Тэгээд л энэ үгэнд дуртай байхаа.
Харин хараал урсга...
|
|
Сэтгэгдэл (36)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-03-11 - Зүүд
Бичсэн:
AmonRa
Би шөнө дунд модны оройдээр сууж байх юм гэж зүүдэллээ.
Миний нүд хурц, амьсгаа зөөлөн, тайван байх гэнэ. Сүнгэнэх салхи, модны оройны шивнээг бүгдийг би яриа мэт сонсох юм гэнэ. Эргэн тойрон харанхуй байх юм. Гэвч тас харанхуй биш. Би үл ялгана, орой юу, шөнө үү? Мэдэхгүй. Нэгэн бөөрөнхий цагаан тойрог тэнгэр өөдөө харагдана, гэвч нар сар хоёрыг нь ялгаж үл мэднэ. Тэр нь ч сонин биш байх гэнэ.
Ой мод бараан хөх, цэнхэртэн харлан харагдаж, доор байгаа жижиг амьтад ягаан улаанаар цэлцэгнэж харагдаж байна. Хараагаа төлөврүүлхэд, тэр доор байгаа амьтад ойртон, алгандээр байгаа мэт харагдана. Зүрх ...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-01-26 - Лос Анжелес хотын нууц (LA Confidential)
Бичсэн:
AmonRa
За би шууд хэлчье: энэ бол миний хамгийн дуртай детектив кино. Тийм учраас энэ кануны тухай ихэвчлэн магтаал хайлах маягаар л бичнэ. Яагаад бэ гэжүү? Гоё кино болхоор л тэр. Бас их сургамжтай кино болхоор тэр. Ер нь манайхны зарим иргэдэд маш их хэрэгтэй кино: соёлтой гадаадад, ардчилсан гадаадад гэж хэлдэг хүмүүст тэр тусмаа сэнхрүүлэх маягаар үзэж байвал нэн хэрэгтэй кино.
Киноны найруулагч Кертис Хэнсон чангаар хэлдэггүй болгоныг зүгээр барьж аваад л үзүүлсэн гэмээр.
Америк орны 50-аад он. Лос Анжелес хот- далай, нар, хагас нүцгэн хөөрхөн анианууд. Нарлаг Калифорни мужид бүх юм сайхан байга...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-01-26 - Хүйс хоорондын дайны тухай
Бичсэн:
AmonRa
Хүйс хоорондын дайн гэж юм ид өрнөж байх юм- хуруу гар, компьутр хайлтал, жад сэлэм хугартал үзэлцэж байх юм. Энд тэнд иргэд бичээд, нэг нэгнээ мяалах юм- ямар учраас гэдгийг удаа дараа уншиж судласан боловч, хариу олдсонгуй.
ГЭВЧ!
Зарим үл ялиг зөрүүг сайтар ажиглаваас, ХОЛИВАР эхлүүлэх болсоны шалтгаанууд харагдах шиг болно. Хүйс хоорондын ХОЛИВАР ихэвчлэн дараах суурь аргумент буюу хөдлөшгүй баримтандээр тулгуурлагдсан байна:
Эрчүүдийн баримтЭмэгтэйчүүдийн баримт Бүх эмэгтэйчүүд янханБүх эрчүүд арчаагуй амьтад. Бүгд архичид Бид илүү ухаантай, бараг бүгдээрээ Нобелийн шагналтнуудБид юмыг и...
|
|
Сэтгэгдэл (12)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-01-25 - Аватарын тухай аймшигт мэдээлэл No. 3
Бичсэн:
AmonRa
Олон улсаар Аватар зузаан гээчийн орлого олсоор. Орлого нь унах болоогуй л байна- 6-дахь Weekend өнгөрсөн ч. Титаникын рекордыг эвдэхэд хэдхэн янчаан үлдээд байгаа бололтой, зарим эх сурвалжаар 2 сая, өөр сурвалжаас 6 сая төгрөг. АНУ-д олсон нийт орлого нь: (Бөмбөр нүдэв)
$ 1 288 000 000 Итали — 13,6 сая (-6%), нийт 37,8 сая. Хятад Улс — 11,7 сая. (-35%), нийт 102,3 сая. Герман Улс— 8,9 сая. (-2%), 95,7 сая. Англи — 8 сая. (-11%), нийт 92,9 сая. Япон — 5,7 сая (+1%), нийт 77,7 сая. Испани — 5,7 сая. (-9%), нийт 76 сая. Австрали — 5,2 сая (-21%), нийт 77,1 сая. Өмнөд Солонгос — 4,2 сая. (-12%), нийт 7...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-01-18 - Баатар (Hero)
Бичсэн:
AmonRa
Би хятад кино нээх их үзээд байдаггуй юм- мэдээж тэр болгон сайн кино гардаггуй болхоор. Гэхдээ үзнээ, хагас дутуу ч гэсэн. Сайн найруулагчид Хятад Улсад бий, төр нь ч тэднийг дэмжиж, соёл урлагаа бусад орнуудад танилцуулдаг.
Нэг тийм кино нь энэ юм байх. Баахан магтаж хайлсан дуу сонссоор, би л ганцаараа үзээгүй юм шиг сууж байв. За ер нь бага сага үндэсэрхэг үзэлтэйгээ ч хэлэх үү. Аргаггуй биз. Гэтэл нэг найз маань бүр зөвлөсөөр байгаад, ДВД-г нь гарт атгуулаад зугтлаа. Аргаггуй эрхэнд дөрвөн хөлт найзаа хөлөглөн, ганц нүдэт найзаа ширтэв. Кино явлаа...
Энэ удаад эртний Хятад орны түүх харуул...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PAmonRa
|