Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна - Р. Декарт

2010-01-17 - Галт цэцэг (Hana-bi)

Бичсэн: AmonRa
Хана-би гэдэг үгний учрыг бүр зориудаар япон хүнээс асуулаа: Hana гэдэг нь цэцэг, Bi - гал. Сонирхолтой нь нийлээд, галт цэцэг биш, галт наадам гэсэн үг болж байх юм. Цэцэг гэдэг нь Эхлэл, Амьдрал, Хайрын бэлэг тэмдэг юм байна. Гал нь Үхэл, Хурц, Хэрцгий гэсэн утга агуулдаг гэнэ.
Ер нь Такеши Китаногын киног "Кукужиро хүүгийн аялал" гэдэг киноноос их сайн санадын. Бусад киног нь бодвол, хүчирхийллийн тухай авдаг хүн маань ийм сонин кино авсан гэж, ВВС-гээр тэр үед ярьж байсан юм.


Күкүжиро хүүгийн аялалыг үзсэний дараа гайхаж билээ, яагаад хэрцгий гэж? Хүүхдээрээ сайхан сэтгэж чаддаг хүн байхад...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-17 - Араатнууд (Predators)-ын зураг авалтын талбайдээр

Бичсэн: AmonRa
Роберт Родригес гэж сайн найруулагч бий. Бага сага мань эрийн бичсэн номноос нь орчуулж байсан. Сайн зохион байгуулагч, ажлаа бол маш сайн мэднэ. Нүглийн хот гэдэг гоомиксоор үнэн тасархай кино хийсэн.
Бас Араатан Харийхний эсрэг гэж алдарт тоглоом байсан- даанч кино нь үнэн донгио юм болсон- хоёр анги хоёулаа нэг л бишээ...
Гэтэл нөхдүүд ажлын талдаа орчиж... Наагуур цаагуур тэнэж байтал- ийм нэг юм нүдэнд маань туслаа:

Энд дар

За ер нь Родригес Араатны тухай сайн үргэлжлэл кино авахгуй бол, хэн авах вэ? Жэймсийг эс тооцвол, хуруу дарам хэдэн нөхдүүд л байна.
...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-15 - Марк Аурель

Бичсэн: AmonRa
Марк Аурель гэж эртний нэг блогчийн номыг уншлаа- "Бодошрол" гэдэг нэртэй ном юм. Магадгуй энэ хүний тухай, уншигч та Гладиатор кинонд хальт харсан байх? Муу дүрийн бачка, эхний тулалдаан дууссаны дараа зөнөсөн аавыгаа алаад л... Яагаав..?
Тэр алуулдаг өвөө юм. Гэвч надад кинонд харуулсан дүр нь таалагдаагуй, угаасаа түүхэн сурвалжууд шал өөр хүний тухай бичсэн юм шиг санагдсан.  Тэр өвөө бол амьдралаа шийдэмгий, хурц ухаантай, юмны учир начрыг тайлаад сурсан хүний дүрээр илүү танил байсан гэж бичдэг.



Угаасаа Гладиатор кану бүльт бүльт усэрсэн л дээ... Кино бол кино.
Энэ удаад бол би кинонд ха...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-14 - Умберто Эко

Бичсэн: AmonRa
Маш олон хүмүүс өөрсдийгөө маш ихийг мэддэг, бүгдийг таньсан гэж боддог. Европын түүх, ёс, соёл заншлын тухай тэр тусмаа. Гэвч заримдаа оюун ухаанаа сэргээж, ертөнцийг шал өөр нүдээр харах их сонин байдаг- жишээ нь Италийн алдарт зохиолч Умбэрто Эко гэж нэг ширхэг хүн байна. Мэдлэгийн цар хүрээ болон, түүнтэй шууд холбоотой орчин үеийн ертөнцийг ойлгох шал өөр хараа бий болгодог. Европын түүхийн үйл явдлын гинжин хэлхээ орчин үеийн ертөнцөд ямар нөлөө үзүүлж, ямар учраас европын соёлын давамгайлал нь бий болгосныг хажуугийн хүний нүдээр харах нэг сонин- бас мэдүүштэй. Мэдлэгийн хүрээ эрс тэлэг...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-13 - Сонирхолтой юм шиг байна...

Бичсэн: AmonRa
Тэнэг киногоо бодвол, ирж буй тоглоом нь хамаагуй гоё харагдах юм? Лэнс Хенриксэн жүжигчний дуу юу, эсвэл бага насыг санагдуулсан харь гаригийхны дүр төрх үү...  Бүү мэд. Икс хайрцгаа гэж... (удирдлагаа хурцалж эхлэв)


Наагуур цаагуур тэнэж байтал, бас нэг сонин юм нүдэнд туслаа: Аватар киноны зохиолыг 20-р зуун Фоксыхан олон нийтийн хүртээл болгосон байна- аргаггуй л даа: 1.5 тэрбүм гадаад янчаан авчирсан кино. Ингээд нэг нийтэлсэн байхад гэмгүй.
Мэдээж Англи хэлээр....
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-13 - Аватарын тухай аймшигт мэдээлэл No. 2

Бичсэн: AmonRa
Аватар одооны байдлаар хятадын прокатыг эзлээд байгаа бололтой- үнэ нь нэмэгдсэн ч гэсэн. Mэдээгээр- 80 саяыг сүүлийн долоо хоногын амралтаар хятадуудаас салгаад авсан байна.
Оросод, Германд бараг 100 саяын тэмдэгт хүрч, дэлхийн нийтийн касс нь:



(БӨМБӨР НҮДЭВ)
$ 1 341 694 147

1.5 тэрбүмийн рекордыг юу юугуй эвдлээ эвдлээ! Нэг бичкэн Африкын улс худалдаад авах мөнгө шүү?
...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-13 - Нохойн орон (Dogville)

Бичсэн: AmonRa
Хэд хоногийн өмнө энэ бичлэгийг дуусгахын тулд дахиад нэг үзлээ. Энэ киног хэд хэдэн залуучуудад санал болгосон, үзсэн болов уу- мэдэхгүй. Байн байн өөрөөсөө "Үзээд, ойлгох болов уу" гэж асуусан. Хэлж бас л мэдэхгүй юм байна... Хүн хүний давтагдашгуй ухаанаа гэж... Хүн хүндээ янз бүр: Зарим хүмүүс ухаантай царайлаад, 30 минутын дараа үзэхээ больдог. Зарим нь нүдээ бүлтийлгээд, уулга алдан байж үзсэн.

Миний нэг найз гэхэд, унтаад өгсөн, 30 минутын дараа. 20 минутын дараа сэрснээ, үргэлжлүүлж үзээд, дууссаных нь дараа маш хүнд бодолд дарагдсан. Хүнийг ажиглах тусам нохойнд улам хайртай болох юм ...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-11 - 300-гын тухай

Бичсэн: AmonRa

Аль дээрээс миний журмын нөхөд „300“ кинонд гардаг үйл явдал үнэн үү гэж асуугаад байсан юм. Бараг бичээд дуусгасан байсан юм. Ганц хоёрхоон хоног болоод уул нь нэг юм бичээд дуусгадаг атал, энэ удаад бараг жил болоод өнгөрлөө.

 Ер нь түүх гэж гайхалтай зүйл. Багадаа түүхийн хичээлийг сонсон уу л гэхээс, пизик мизикыг бол тоодоггуй байлаа. Хэнийх нь ч бие хаашаа, ямар хурдтайгаар унаад байгаа нь ч бүү мэд. Ямар учраас унаад байгаа нь бүр ч ойлгомжгуй. Багшийхаа мэдрэлийг ч их хөдөлгөдөг байлаа дөө...

Бас Бойль ба түүний хам Мариоттын хуулийг бол холхон хаяад, аль болгон хүмүүсийн л тухай у...

Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-09 - Алдарт жүжигчдийн сонирхолтой фотосэт

Бичсэн: AmonRa





















Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-08 - Аз Жаргалын тухай

Бичсэн: AmonRa
Эрт балар үед бичиж байсан эссе маань гэнэт санаанд буулаа:


Жаргал

ба үргэлжлэл:

Жаргал-2


Энэ 2 эсседээ би хүний амьдрал, хорвоогийн жам, бас өөрийн байр сууриа олоx, өөрийн хэн болохоо олж ядаж байсан үедээ бичиж байсан өгүүллүүд юм. Энэ эссег бичсэнээс хойш их цаг ч өнгөрч... Бүхэл бүтэн 5 жил. Мэдрэмж, мэдлэг, жаргал зовлонгоор дүүрэн 5 жил.
Их юм болж өнгөрлөө тэр цагаас хойш. Эргэн дурсвал- өнөөх л гэгээрэл гэдэг хажуу эргэн тойрны хэнд ч хэрэггүй боловч, олохыг эрмэлзсэн хүндээ зүгээр ч нэг олддоггуй мөртөөн дундаршгуй их баялгын далай.


Жаргал
Өтөлж байгаагаа тэр гэнэт ухаарчээ. Өнөө өглөө н...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-08 - Аватарын тухай аймшигт мэдээлэл

Бичсэн: AmonRa
AНУ-д бүх юм хэвээрээ байгаа гэсэн мэдээлэл уншлаа? Топ 10-т багтсан кино жагсаал дундаас, Аватарын орлого өнгөрсөн долоо хоногт 9,5% буурч, өчигдөр 7,3 сая америк янчаан олжээ. Ихэнх топ 10-ын өрсөлдөгчид: Гүнж, Элвин долоо хоногын эцэст олсон орлогыхоо 30% ба 26% алдсан байх юм- магадгуй үздэг хүүхдүүд нь сургуульдаа явснаас болж байхаа байх. Ер нь Аватар прокатанд гарсан 19-дөх хоног гэхэд, энэ уналт нь маш, бүр АСАР бага юм.

Гэтэл Аватар капиталистүүдын хил хязгаараа мэдэхгүй шуналыг харуулсаар байх юм. Энэ гуравдахь өдөр гэхэд л 6,8 сая янчаан олжээ. Харин нийт орлогыхоон дүгнэлтээр Dark ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-07 - Гинжин хэлхээ

Бичсэн: AmonRa
Өрсөлдөөн гэж нэг гоё эд бий. Зөв зохион байгуулсан өрсөлдөөн уран бүтээлчдийн авьяас, ухаан билгийг хурцалж, бусад өрсөлдөгчдөө шинэ хил хязгаарыг эвдэх урам зориг өгдөг. Энэ бол гинжин хэлхээ юм- нэг нь юм хийж, дараагийн уран бүтээлчдээ түлхэц өгдөг. Тэр нь цааш явсаар явсаар, Сэргэн Мандалт мэтийн сонирхолтой түүхэн үзэгдэл бий болгодог.
Өгч авахын ухаан гэж европчууд үүнийг нэрлэнэ. Өгөхийн гадуур, бас зөв авах гэж байна- үүнийг бас л ойлгох хүн гэж байна, ойлгоxгуй хүн байна. Ойлгодог нь зүтгэсээр, эцэстээ түүхэн зүй ёсны байр сууриа эзэлж, баялаг болон хувирна. Tүүхэн манан цаанаас ч то...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-07 - Пирамид

Бичсэн: AmonRa
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-07 - Friday the 13th & Step Brothers

Бичсэн: AmonRa
Хоёр ширхэг кино нэгэн зэрэг үзээд авлаа. Ер нь тийм тохиолдол бол маш ховор- нэг бол сонирхол гарахгуй, нэг бол унтаад тасарчидаг. Бас зөөлхөн тархиныхаа эд эсээ хамгаална гэж нэг юм байна.
Гэтэл.... Хамгийн түрүүнд 13-ны Баасан гариг УСК үзлээ.

...30 жилийн турш Жэйсон Вурхис балиусаараа Америк орныг өсвөр насны донгио хүүхдүүдээс хамгаалсаар байгаа билээ! Өсвөр насны донгио хүүхдүүд Болор нууранд амархаар байн байн ирхэд, Жэйсөн мангар жаалуудын сүргийн тоог байн байн ноолилдог. Энэ удаад ч мөн адил...


Болор нууранд хэдэн өсвөр насны (өсвөр насныхан ч гэждээ...) иржээ. Энэ удаад бөөн мээмсэ...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-05 - Жэннифэрын бие (Jennyfer's Body)

Бичсэн: AmonRa
Хэд хоногийн өмнө уран сайхны "Жэннифэрын бие" кану үзлээ. Гол дүрд нь Мэган Фокс гэдэг маш авьяаслаг бүсгүй тоглосон. Авьяслаг бүсгүйг оролцуулсан мөртөө, яагаад зарсан мөнгөө олох нь бүү хэл, бөөн алдагдал болсон бэ гэдэг мэдээж их сонин. Туршлага суух, бахаа хангах үүднээс харлаа.

За хэн нэг нь мэдэхгүй бол- Мэган Фокс гэж Трансформерүүд ба Трансформерүүд 2 кануны од юм. Найруулагч Майкл Бэй бичкэн Мэган охиноос манай гаригын томоохон Коно Од болгосон билээ. Мэган мэдээж бүгдийг зөв ойлгоод, санаачилгаа гартаан авч, хэвлэл мэдээлэлд Майклыг зураг авалтын үед жинхэнэ Гитлер шиг хүн гэж мэдээ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-02 - Шинэ жилийн мэнд!

Бичсэн: AmonRa
Шинэ жилийн амралт үргэлжилсээр. Архидалтанд доройтсон эрүүл мэндээ яаж сэргээн нөхөх бэ? Бантан, шөлхөн, 2 хоногын өмнөх салаатаар нөхөж болно. Бас дээшээ харж, гэдсээ майжин ёолж болно. Ёолохын хажуугаар гоё кану үзэх бас сайхан завшаан байна! Эрүүл мэндийн байдлаас сайн муу кино ялгаж салгаад байх боломжгуй сандарсан иргэд хэндээ хандаж, хэндээ найдах билээ? Мэдээж надад. :)

Дараах канутай танилцвал буруутах юмгуй:

Шерлок Холмс
Английн алдарт мөрдөгч Ватсон хамтайгаа нийлж, Лондоны гэмт этгээдүүдийг будаа болгоод байх шиг байгаам. Хажуугаар нь охид бүсгүйчүүдийг найраад, сэхээ авалгуй мээм бөг...
Холбоос

2009-12-30 - Ихэр гурван мод

Бичсэн: AmonRa

Холбоос

2009-12-26 - Туяагын хурим буюу Үүлдэр доройтол

Бичсэн: AmonRa
Саяхан Монголын тухай кино үзлээ. Нутаг усаа санаад, хэцүүдээд ирэхээр гоё кану үзчихээр сэтгэл тайтгарчдаг юм. Монголын тухай сайн сайн кино их бий- манай залуу үеийн гоц найруулагчдын нэг Бямбасүрэнгийн бүтээсэн  "Шар нохойн агуй" гэж үнэхээр сайн кино бий. Энэ кино юуны тухай бэ?
Хүмүүсийн тухай, бас нохойны тухай. Эрт балар цагаас хойш нэг нэгнээ хүндэтгэж, хамгаалж ирсэн xүн нохой хоёрын нөхөрлөлийг харуулна. Бас одож буй хуучин эрин, ирж буй шинэ үеийн тухай өгүүлнэ. Бас сайн зураг авалттай, хөгжим, бүх юм нь донжоо олсон.
Xотын хүүхдүүд энэ киног мянга муулсан ч, Бямбасүрэн сайн найруул...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-25 - Байгалын зураг

Бичсэн: AmonRa
Ямар  болж?









Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-20 - Аватар кануны тухай

Бичсэн: AmonRa

Аватар киног үзлээ. Энэ кинонд үзсэн харснаа дүгнэж, ямар гээчийн мэдлэг авснаа ярьхад маш бэрх юм. Дотоод хүн маань таалсан, бас дургуйцсан. Миний дотор зураач, сэтгэл зүйч, бас цэрэг байдаг болхоор. Тэд бүгдийг хооронд нь зөрчилдөөнд оруулж чаджээ.

Киноны найруулагч нь миний өөрийн зүгээс маш их хүндэтгэдэг, бас ажилч хөдөлмөрч хүний талаас харж, гаргасан амжилт болгонд нь өмнөөс нь баярлаж явдаг юм. Өмнө нь мань эр Терминатор киногоороо 10-тай нусгай бацкааны тархийг дэлбэлж байсан. Терминатор гэж кино юуны тухай бэ? Харанхуй, айдас дагуулсан ирээдүйн тухай. Ирээдүйгээс ирсэн, зогсож эцэж ...

Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PAmonRa