2012-03-29 - "Өлсгөлөнгийн тоглоом" уск
Бичсэн:
AmonRa
Саяхан "Өлсгөлөнгийн тоглоом" гээч кино харав. Мөнгийг комбайн шиг л хусаад байгаа юм байх. Бүр олон зуун саяар нь. Ургацын далай дуу санаанд ортол хусаад байх юм. Уг кононы яг юу нь сонин юм бол, бүү мэд. Соёон гэгээрэх зорилготойгоор уг киног сонжив.
Тэгсэн чинь, киноны үйл нь холгүй ирээдүйд болж байх юм. Надад иймэрхүү зохиолууд их таалагддаг. Оросуудын хийдэг байсан коммунизмын тухай зөгнөлт кинонд л гэхэд, бүгд тарган цатгалан, баахан гоё юм хийгээд суудаг маягаар харуулдаг байсан. Юун тэр ертөнцийн төгсгөл-мөгсгөл. Гэтэл америкчүүд гэхэд, байнга өлсгөлөн, дарангуйлал, анир харанхуйн сэд...
|
|
Сэтгэгдэл (14)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-03-19 - Үндсэрхэг үзлийн тухай
Бичсэн:
AmonRa
Үндсэрхэг үзэл гэж бүлтэрдэг хүмүүс их байдаг. Германуудыг дуурайн, герман хувцас өмссөнөөр өөрийгөө үндсэрхэг үзэлтэн боллоо гэж бодож байгаа бол, томоор мангартлаа даа андаа. Үндсэрхэг үзэл гэж, хувцсаар тодорхойлогддоггүй юм. Үндсэрхэг үзэл тэс өөр газраар эхэлдэг юм. Мэдээж чамаас өөрөөс чинь, чиний толгойн доторхоос чинь. Толгойндоо ч үндсэрхэг байх хангалтгүй. Үндэсний хувцас өмсөөд ч бас хангалтгүй. Үндэсний хувцас өмссөн нэг нөхөр л болж хувирна. Үйлдэл чинь үндсэрхэг байх ёстой. Толгойн доторх чинь өөрчлөгдвөл, үйлдэл чинь өөрчлөгдөж, үйлдэл нь хэрэгжих тусам бусдад үлгэр дуурайлал б...
|
|
Сэтгэгдэл (24)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-03-16 - Европын их дээд сургуулийн программ
Бичсэн:
AmonRa
Ийнхүү их дээд сургууль орлоо гэж төсөөлөөд үзье. Эхний буюу элсэх шатанд асар их хүч шаардагддаг нь үнэн. Гэвч зарцуулагдсан тэр их хүч, зардал ба цагийг 10-аар үржүүлж сургалтын явцыг цааш нь төсөөлбөл зүйтэй. Европын их дээд сургуулиудын нэг дутагдал нь гэвэл, дадлагад тун тааруу байсан. Энэ учраас Шинжлэх ухааны их дээд сургуулиудад хамгийн эхнээс залуу боловсон хүчнийхээ дадлагад асар их анхаарал хандуулж эхэлсэн: ойролцоогоор 2-р семестрээс тун шахуургаар семестрийн ажилд ажилд ордог.
Семестрийн эхэнд, багш нар бүх хичээлийн семестрийн эцсийн даалгавруудыг оюутнуудад дуулгадаг. Тэнцэхэд ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-03-13 - Блогийн дизайнаа өөрчлөв
Бичсэн:
AmonRa
Давгүй ч юм шиг. Өмнөх шигээ үлдээсэн нь дээр ч юм шиг. Ямартай ч, түр хаагдаад дахин нээгдлээ.
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-03-07 - Ё үсгийн тухай
Бичсэн:
AmonRa
ежлээд бгаамо. айтахан бгараа (үл таних уншигчийн захианaac)
Кирилл цагаан толгойн Ё үсгийн тэмдэг өөрөө 2-р Екатерина хатны үед үүссэн юм. Мань хүүхэн герман гаралтай байсан бөгөөд, кирилл цагаан толгойд умлаут буюу эгшгийн дээр тавигддаг хоёр цэг дутдагт маш их санаа зовдог байж. Байдлыг нэн даруй засах хэрэгтэй, тийм үү. Үгүй бол хоцрогдох байсан юм уу, бүү мэд. Оросуудын өөрсдийнх нь хэрэглэдэг хатуугийн тэмдэгтэй адил нэг тэмдэг байдаг л байсан- гэхдээ хангалтгүй байсан юм байх. Сонин л тэмдэг.
Ё үсэг бол дутуу үнэлж болохгүй тэмдэг- жишээ нь Николай Рёрих гэж эрдэмтэн зураачийн нэр байна....
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-03-05 - Orcam
Бичсэн:
AmonRa
Video: Orcam - DFKI digitalisiert Kunst in 3D (3:04) ХБНГУ-ын Хиймэл Оюун ухааны судалгааны төвийн (DFKI) соёлын өв ба урлагийн бүтээлүүдийг сканерддаг шинэ арга.
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-02-29 - Эртний кодын тухай II
Бичсэн:
AmonRa
Эртний кодын тухай I
Артур Шопенхауер: "Тооцолон бодож эхэлсэн цагт сэтгэхээ больдог" гэж нэг удаа бичиж байсан юм. Энэ үгийг нь уншаад: "Мань эр амьдралдаа математиктай нээг их харьцаад байгаагүй байсан байх" гэж бодогдож билээ. Энэ үзэл бол одоо хүртэл их тархмал: математик сонирхолгүй, математик мяа, математик уйтгартай гэж. Зарим эрдэмтэд, урлагийнхан хүртэл: "Математик ер ойлгодоггүй" гэж олон хүний дунд ам бардам байдаг.
Дунд сургуульд байхад, надад ч бас тэгж санагддаг байсан. Би өөрөө сургуульдаа их залхуу хүүхэд байснаа ч нуугаад юу гэхэв. Хамгийн их сонирхдог хичээлүүд бол түүх, шугам...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-02-18 - Canon EOS MarkIII D1
Бичсэн:
AmonRa
Өчигдөр нэг танил маань 2 ширхэг цоо шинэ MarkIII D1 хоёр ширхгийг задалж байхыг хараад, дур тавих шахав. Хамт задлалцаж, юм үзэж нүд тайлав. Уг камер нь Никоны гаргасан d4 камерын хариу нь юм. Тасархай эд байна. Тухтай дараа нь бичье, одоохондоо цаг зав асар бага байна. Энэ хооронд доорх клипийг үзэж, хорхойгоо дарж болно.
Тэгээд нэг сонин юм санаанд орлоо. Хүмүүс байн байн: Никон, Кэнон хоёрын аль илүү сайн юм бэ гэж асуудаг. Энэ бол хувь хүний өөрийнх нь сонголт. Зарим хүн савангийн хайрцгаар тасархай зураг дардаг тохиолдол зөндөө бий. Энэ бол камерын сайн муугийн асуудал биш.
Өөрөөр х...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-02-08 - Обри Бэлфорд: "Монголын уул уурхайн ниргэлт дундах бузар баян ба арьс өнгөөр ялгаварлагчид" сурвалжилга
Бичсэн:
AmonRa
Би хувьдаа гэрэл зураг асар их сонирхдог хүн. Зав гарсан нөхцөлд, өөрөө бас авдаг. Гэрэл зургийн тусламжтайгаар үгээр илэрхийлж болдоггүйг илэрхийлэн, хоромхон зуурын хугацаанд үзэл бодлоо ба олж мэдсэнээ үзэгчтэйгээ хуваалцан ойлголцож болдог. Гэвч дүрс гэдэг дангаараа, бас л бүгдийг ойлгуулж чаддаггүй. Энэ учраас зарим гэрэл зурагчид тухтайхан шиг сууж, зурганд буугаагүйг үгээр буулгаж эхэлдэг.
Зарим тасархай гэрэл зурагчид тасархай зургаа тасархай нийтлэлтэй хослуулдаг. Тэр болоод уу, сурвалжилга надад бусад зураг авалтын чиглэлүүдээс онцгой гоё санагддаг.
Энэхүү нийтлэл маш их сонирхол тат...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-02-06 - Европын их, дээд сургуульд элсэх тухай
Бичсэн:
AmonRa
Өмнөх нийтлэлийн адил, энэ нийтлэл бол англи-саксончуудын орон зай болон баруун Европт хамаатай.
Элсэлт Нэгэн сайхан өдөр дээд сургуульд зөвхөн элсэх өргөдөл тавьснаар, хамаг юм бүтсэн гэсэн үг хэрхэвч биш. Хамгийн түрүүнд шаардагдах бичиг баримт (төрсний гэрчилгээ, паспорт, дунд сургууль төгссөн диплом гэх мэт), эрүүл мэндийн гэрчилгээ гэх мэт, үй түмэн баримт бичгээ цуглуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг бүгд орчуулагдсан, нотариатаар батлагдсан, гадаадын консулын газарт давхар батлагдаж, Европын нотариатад дахин хүчин төгөлдөр мөн гэж бас нэг батлуулна. Мөнгө бол овоо урсаж өгнө, бас гүйдэл маш ихт...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-02-06 - Их дуулга: Парис-2012
Бичсэн:
AmonRa
Францын нийслэл Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын “Их дуулга”-ын эхний өдөр буюу бямба гаригт эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир түрүүлж, Гавьяат тамирчин М.Бундмаа /эм, 52 кг/ мөнгө, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар /эр, 66 кг/, ОУХМ М.Уранцэцэг /эм, 48 кг/ нар хүрэл медаль хүртсэн бол тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр аваргалж, мөн тус жинд Б.Тэмүүлэн хүрэл медалийн эзэн боллоо. Энд
Гайхам...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-02-05 - Хаитид газар хөдөлсний 2 жилийн дараах байдал
Бичсэн:
AmonRa
2 жилийн өмнө алдартай амаа хөдөлгөгчид Хаитид хохирсон хүмүүст зориулан хамтарсан концерт явуулж, гурвалжин - дөрвөлжин юм зохион байгуулж байсныг, хүмүүс санаж байгаа байх. Энэхүү медиа ертөнцийн томоохонд үйл явдалд зориулан, зурагтаар өдөр шөнөгүй өнгөлөг сайхан нэвтрүүлэг цацагдаж, нэвтрүүлгийнх нь дундуур нутгийн иргэдийн сэтгэл шимширмээр хувь заяаг харуулсан клип цацагдаж байсан юм. Хүмүүс мөнгөө хандивлаад л, дуучид амаа хөдөлгөөд л. Үр дүнд нь 4,6 тэрбүм ногоон зүсмэл цаас босгосон гэдэг. Ер нь их гоё, сонирхолтой байсан. Гэтэл нэг мэдсэн чинь, 2 жил өнгөрчхөж.
35 секунд турш газар хө...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-02-04 - Йоруба ардын үлгэр
Бичсэн:
AmonRa
Эртээ урьдын цагт, нэг нэгэндээ тусч хоёр найз амьдарч байж гэнэ. Тэдний нөхөрлөлийг ажигласан зальтай Эжү бурхан харж: -Энэ хоёр сайн андууд юм байж. Олон жилийн шалгуур давсан нөхөрлөл юм байж. Үй зайгүй нөхдүүд юм байж. Энэ хоёрыг хооронд нь хэрэлдүүлбэл, ярих сайхан юмтай болно доо! гэж бодоод, сагсуурч гэнэ.
Хоёр найз газар хагалж байтал Эжү бурхан хөгшин хүн болж хувирч, тариалангийнх нь талбай дундуурх жимээр алхаж гэнэ. Хоёр найзыг хооронд нь муудалцуулахын тулд, Эжү олон өнгийн малгай өмссөн байсан бөгөөд, нэг талаас харвал хар, нөгөө талаас харвал цагаан, араас нь харвал улаан өнгөтэй...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-02-03 - Шинэ Никон Д4 камерын тухай
Бичсэн:
AmonRa
Саяхан Никон Д4 камер сонжих завшаан гарав. Кэноны Марк II-той харьцуулбал, өнгө сайтай юм. Энэ нь өөрийн гэсэн давуу ба сул талтай. Миний хувьд, зургийн аппарат дарсан зургийг өөрөө засаад, дундаас нь өнгөний хэм ба цагааны тохиргоог өөрийн зоргоор нэмж, бураад байхыг таалдаггүй. Фокусын автомат тохируулгын горимууд нь маш түргэн юм. Энэ нь мөн адил өөрийн сул ба давуу талтай. Никон Д4 xагас мэргэжлийн-мэргэжлийн гэхээс, бүрэн мэргэжлийн аппарат тал уруугаа орсон байна.
Уг аппарат мэдээж хэрэг, өөрийн давуу ба сул талуудтай.
1. Жин. Дурантайгаа ойролцоогоор 1,5кг. Кэнон Марк II д...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-02-03 - Аймшигт социализмын аймшигт цуурай
Бичсэн:
AmonRa
Оросоос авсан “юм” Дайнаас өмнө: 1920-иод оноос эхлэн Алтанбулагийн Булигаарын завод, Улсын хэвлэх үйлдвэр, Бага чадлын цахилгаан станц, Налайхын уурхайн шинэчлэл, Оёдлын үйлдвэр, Тоосгон завод, Пивоны завод, Ерөөгийн Модон завод, Хатгалын Ноос угаах фабрик, Улаанбаатарын Дулааны цахилгаан станц Аж үйлдвэрийн комбинат (арьс ширний үйлдвэр, нэхэх цех, гутал, цэмбэний фабрик бүхий), Сонгины Биокомбинатын өргөтгөл, Архангайн Био үйлдвэр, Улаанбаатарын Ноос угаах үйлдвэр, Цэмбэний фабрик, Чоно голын гянт болд, молибдений уурхай, Цэнхэр мандалын цагаан тугалганы үйлдвэр, Бүрэнцогт, Түмэнцогтын гянт ...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-02-02 - Сүрлэн ноход (уск)
Бичсэн:
AmonRa
"Сүрлэн ноход" нэртэй уран сайхны кино сонжив. Одоо цагт тархсан моодын дагуу, уг кино бас нэг тахир дутуу зохиолтой, шинэ цагт шилжүүлж ядсан римэйк юм байх. Бараг л монголын уран сайхны "Би чамд хайртай-2" кино шиг. "Сүрлэн ноход" нь эртний (70-аад оны) Сэм Пэкинпa найруулагчийн киноны римэйк юмсанж. 70-аад оны кино нь цус нөж, хараалын үгээр их баялаг кино байсан учраас, цагтаа шуугиулж байсан кино юм. Гэвч римэйк ориг киноноосоо сайн болоод байх нь их ховор. Өмнөх кино нь ч сайн кино гэж хэлэлтгүй. Римэйк нь оригтойгоо адилхан.
Зохиол нь гэвэл, их марзан. АНУ-ын умард хэсэгт оршдог нэгэн ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-02-01 - Динозавруудын тухай
Бичсэн:
AmonRa
Эрт дээр үед динозаврууд гэж амьтад дэлхий дээр амьдардаг байсан юм. Динозаврууд асар том биетэй, асар хүчтэй амьтад байсан хэрнээ, болхи, бас арчаагүй тэнэг амьтад байсан юм. Том гээч сүүлээрээ тэнцвэрээ олж ядан, ихэнх цагаа идэж баахад зориулдаг байсан гэлцдэг. Цатгалан нөхцөлд динозаврууд бааж, баагаагүй нөхцөлд иддэг байв. Идсээр байгаад, ихээхэн хэмжээний жин сууж, улам идэмхий болсоор, иддэг ногоо нь ихээр ургадаг намаг хавиар л эргэлддэг болсон байв.
Гэвч тэр их идсэнээ олигтойхон шингээж чаддаггүй байсан хэрнээ л, намгаа хоосортол нь цөлмөдөг байсан юм. Намгаа хоосортол нь цөлмөсөн ди...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-02-01 - Эртний цагийн дурсгал
Бичсэн:
AmonRa
Эрт дээр үед би гээч хүн афоризм маягийн юм зохиох хоббитой байв. Ойролцоогоор 6-7 жилийн өмнө. Эргээд дурсвал, нэлээн хүндэрч байжээ. Бага насны дурсамжаа гэж.
Анхаар! 78 нас хүрээгүй иргэдэд уншихыг хатуу хориглоно.
----x----
Долоо хоногийн сүүлийн гурван хоногт нь ухаан ордог юм. Ухаан орсон цагтаа ширээн дээрх цаас нааш цааш нь хөдөлгөж, харандаа үзүүрлэн мангар юм бичдэг юм.
-Яахав, уйтгартай хүмүүс байдаг нь үнэн. Саарал амьдралтай хүмүүс ч байдаг, өөрсдийнхөө юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй хүмүүс байдаг. Гэвч чи чинь их шогч, царайлаг, өөртөө итгэлтэй залуу шүү дээ, чи яагаад архи тамхи хэ...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-30 - Соёлын тухай эргэцүүлэл
Бичсэн:
AmonRa
Манай орны хөгжлийн замд, бартаа ихээр тулгарч байгааг иргэд андахгүй. Худалч хүнд, нэг хүн тус бүр зуун ширхэг шалтгаануудыг нэрлэж чадна. Би ч бас, хэдэн зуугаар нэрлэнэ. Гэвч, энэхүү тэмдэглэлдээ би зөвхөн бартааг ярих биш, бартааны эх үүсвэрүүдийг нь болон гарах гарцуудыг нь ярьсан нь дээр болов уу гэж бодсондоо ийнхүү бичиж байгаа юм.
Дээрх бичсэн бартааг бий болоход, хоёр нөлөөлөх хүчин маш хүчтэйгээр нөлөөлдөг шиг надад санагддаг. Хамгийн түрүүнд бол, соёл урлагийн үүрэг нөлөө буюу функцийн талаар нийгэмд тархсан ташаа ойлголт. Уг функцийг нэг бол хэт их томоор дөвийлгөн ойлгож, нэг бо...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-01-22 - GoPro2 камерын тухай
Бичсэн:
AmonRa
GoPro2 камерыг туршиж үзлээ. Уг камер нь аялал болон адал явдалт (extreme) спортынхонд зориулагдсан бөгөөд, тэсвэр даацын хувьд маш сайн эд байна. Хөнгөн авсаархан, хоёрхон товчлууртайгаас гадна, бусад давуу талуудаас нь эхэлбэл зүгээр байх: 1. Камер болгоныг дагалдаж, хамгаалтын малгай эсвэл цээжиндээ углан тогтоож болдог бүс, автомашины цонхонд соруулган тогтоож болох бүхий л тоногтой. Маш хурц зураг авдаг сенсортой. 2. тусдаа зарагддаг тусгай залгуурын тусламжтайгаар, хоёр ширхэгийг хооронд нь залгаж, 3д (стереоскопи) зураг авалт хийж болдог эд байна. 3. 170° өргөн өнцөгтийн зураг ав...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PAmonRa
|