2011-07-30 - Барри Линдон (уск)
Бичсэн:
AmonRa
Хэдэн жилийн өмнө, суут Кубрикын "Барри Линдон" кино сонжиж билээ. Нэг мэдсэн чинь, кино нь дахиад гарт минь баригдах нь тэр. Үнэндээ би багадаа үзэж байсан киногоо дахин үзээд байдаггүй. Нэг бол бөөлжис хүргэмээр, нэг бол найруулагчийг цовдлох хүсэл үүсдэг. Өсөлттэй холбоотой байх л даа. Нас ахих тусам, юмыг тэс өөрөөр харж эхэлдэг болоод тэр байх. Жишээ нь Тарковскийн "Рублев" кино байна. Юун тэр түүхэн үүрэг, юун тэр үйл явдлын зангилаа! Найруулагч тун гоё сэдвийг бариад, уйлагнаа нь сунжирсан дэмийрэл гурилдуулсан байх жишээтэй. Цохиод унагамаар.
Гэвч Кубрикын кинонууд тун сонин, нүнжигтэ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-30 - Трансформер 3 (уск)
Бичсэн:
AmonRa
Найруулагч Майкл Бэй Трансформеруудын өмнөх ангийг гаргахдаа, 3д технологийг ихэд зэвүүцэж байсан. Утга байхгүй, дэмий мөнгөний гарз, бас ийм мангар балай зүйлтэй ажиллахгүй гэж бүлт бүлт үсэрч байсан. Юу нь маркетинг, хаана нь пиар эхэлж байгааг хэлэх хэцүү. Гэвч Майкл Бэйд студийн боссууд хэдэн юм ойлгуулсан бололтой. Ойлгомжтой: 3д киноны тасалбрын үнэ нь ч энгийн тасалбарынхаас их. Улмаар орлого ихэснэ. Найруулагч 3д форматанд авахаас гадна, багийн зохион байгуулалтанд их олон юм өөрчилжээ.
Гуравдугаар анги нь илүү нухацтай болсон байх юм. Өмнөх хэсэгт нь дөрвийн дөрвөн хүн ажиллаж байсан ...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-29 - Хурандаагийн тухай
Бичсэн:
AmonRa
Муаммар Каддафигийн эсрэг Ливийн босогчдын тэргүүнийг пүрэв гаригт хөнөөсөн талаар Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлөөс мэдээллээ. Зөвлөлийн тэргүүний мэдээлснээр босогчдын тэргүүн Ген Абдел Фаттах Йонесийг Каддафигийн цэргүүд хөнөөсөн бөгөөд уг хэрэгт буруутай этгээдийг баривчлаад байгаа ажээ.
Ген Йонес цаашид зохион байгуулах хүчний үйл ажиллагааны талаар зөвлөлдөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч, ямар нэг зөвлөгөөн, хурлыг хараахан эхлүүлээгүй байжээ. Зарим нэг эх сурвалжууд түүнийг Каддафигийн хүчинтэй холбоотой хэмээн сэжиглэж байсан юм. Ген Йонесийн хоёр туслахыг ч мөн түүнтэй цуг...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-27 - Тодорхой жор
Бичсэн:
AmonRa
Жагсаад байх нэг тэнэг. Гэхдээ байгаа байдалтай эвлэрээд байх бүүр ч хэцүү? Өөрчилмөөр байна: нийгэм, улс төр ялзраад байна. Бид чинь мөхлийн замд уруудан давхиж байна! Миний оролцоо гэж хаа байна? Төмс шиг амьгүй баймааргүй байна, юм хийж бүтээмээр байна. Яах уу тэгээд.
Монголд хувьсгал биш, хувьсал хэрэгтэй. Санаа нэгтэнгээ цуглуул. Нам байгуул. Байгуулж чадахгүй бол бэлэн бүлэг, аль эсвэл намд элс. Одооны хуулийн дагуу би ямар нэгэн парламентын бус арга чамд заамааргүй байна. Үнэндээ тийм тэмцлийн арга хэлбэр одооны эх орны маань байдлыг улам доройтуулна. Зөвхөн хуулийн дагуу л тэмцэх хэрэг...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-27 - Ү гүрний эзний асуулт
Бичсэн:
AmonRa
Ү гүрний эзэн Сүн багшаас асууж гэнэ: "Жао гүрнийг зургаан хэсэг болгон бутаргаж, гүрнээ талцан хуваалцсан зургаан жанжны аль нь хамгийн түрүүнд үгүй болж, улс нь мөхөх бэ? Аль нь газар нутаг болон, хүн ардаа тогтоон барьж чадах бэ?" "Фан ба Чун-Хан хоёр хамгийн түрүүнд мөхөж, замхран үгүй болно" хэмээн Сүн багш хариулав. "Дараагийнх нь хэн бэ?" "Чий жанжин дараагийнх нь байх болно" "Дараагийнх нь хэн бэ?" "Дараагийнх нь Хан ба Вэй байх болно. Учир нь Чао ёс жаяг, хуулиа марталгүй дагасан учир, Чий жанжин түүнд эргэн очно" "Үүнийг надад тайлбарлаач?" гэж Ү хаан асуутал, Сүн багш:
"Болгоое. Газар нутги...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-23 - Цөмийн pеакторын технологийн бизнес
Бичсэн:
AmonRa
Япон ба АНУ хоёр улс газар доорх цөмийн хаягдлын эцсийн агуулах Монгол улсад барих санаатай байгаа билээ. Майничи шинбүн сонины мэдээллэж байгаагар, хэлэлцээр нь өнгөрсөн оны (2010) 9 сард явагдсан юм. Өөрөөр хэлбэл, ЦЦС Фукушима 1 болсон цацраг идэвхт бодисын гамшиг болохын хагас жилийн өмнөөс хэлэлцээр явагдаж байжээ.
Гэвч яриа хэлэлцээр нь нууцаар явагдсан. Үүний санаачлага нь АНУ Эрчим хүчний яамны сайд Даниель Поунманы зүгээс гарсан юм. Хэлэлцээрийн түншүүд нь японы Эдийн засгийн яам, АНУ-ын Эрчим хүчний яам ба Монгол улсын гадаад хэргийн яам байжээ, хэмээн японы сэтгүүл мэдээлэлжээ.
Төлө...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-21 - Цөмийн хаягдлын эцсийн агуулахын талаарх дэлгэрэнгүй
Бичсэн:
AmonRa
Реакторууд ба хөргөлтийн камерд хуримтлагдсан хорт бодис түр хугацааны хамгаалтаар бөглөж, улмаар цацраг идэвхт туяа орчин тойронд нөлөөлөхгүйн тулд хаажээ. Гэвч яг одоо тулгарч байгаа том бэрхшээл нь бол, хорт материал гүний ус ба далайн усанд нэвтрэх аюул юм. Одооны байдлаар ЦЦС-ын реактор болон хөргөлтийн камеруудад 100 мянган тонноос илүү хорт материал хуримтлагдаж, цэвэршүүлэлтийн механизмууд ажиллагаанаас гарахад ойрхон байна. Мөн цэвэршүүлэлтийн механизмууд ажиллаж байсан ч хэрнээ, тэр шүүгдсэн материалыг хааш нь далд оруулах нь ойлгомжгүй байгаа билээ.
Одоогийн байдлаар хамгийн том цөм...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-21 - Эд зүйлсийн түүх
Бичсэн:
AmonRa
Дээхэн андын блогоор орж, нэг хөөрхөн кану үзэж билээ. Орчуулна гэж ам гарсан. Xайгаад үзтэл, надаас түрүүлээд авьяаслаг залуучууд орчуулаад тавьчихсан байна.
Эндээс авав
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-20 - Цөмийн хаягдлын шинэ мэдээний тухай
Бичсэн:
AmonRa
Япончуудыг яагаад баас алдан, хогоо гаргаж байгааг тоож анзаарах хүн байдаг болов уу. Тэд хэдийг ч хамаагүй төлөөд, өөрөөсөө хорыг холхон шиг зайлуулж байгааг анзаарахаас илүү, БИЗНЭС ба МӨНГӨ гэж дуулдаг монголын шинэ моод тун хачирхалтай. Хөөрхөн ч юм шиг. Тарвага намнаж байгаа анчин шиг япончууд, өөдөөс нь тарвага шиг хошигроод, өндийгээд ирдэг саваагүй монголчууд. Таарч дээ.
Эндээс мэдээг уншаарай. Уншсаныхаа дараа Энд ороод нэг бүртгүүлээд аль
Бид өөрсдөө л хөдөлнө үү гэхээс, бидний өмнөөс хэн ч хөдлөхгүй!
...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-19 - Ярилцав
Бичсэн:
AmonRa
Нутгынхаа хүнтэйгээ тааралдаж, хэсэг чалчиж тамхилав. Амьдрал-мамьдрал, ажил-мажил. Цаашдын төлөвлөгөө. Мань эр бразилийн өнчин хүүхдүүдийг асарсан хэсэг эмч нартай туршлага солилцож, сэтгэл зүйч багш нарын гаргадаг амжилтын тухай ярилцав. Өнөөх бразилийн өнчин хүүхдүүд нь ихэвчлэн том болсныхоо дараа хар тамхичид, аль эсвэл гэмт хэрэгтэн болдог гэнэ. Тэр хүүхдүүдийг асран хамгаалж, чадварлаг мэргэжилтэнгүүдтэй хамтарч, мэргэжил амжиж эзэмшүүлсэн тохиолдолд 100%-ийн 1-5% амьдралын замаа олдог. Энэ нь том амжилт гэнэ. Өмнө нь 1-ээс бага хувьтай байдаг байсан гэнэ. Үүнийг Монголд аль болгон түрг...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-18 - Сирийн тухай
Бичсэн:
AmonRa
Саяхан гэхэд л Египтчүүд мэдрэлтэж, улс орноо эмх замбраагүй байдалд оруулан, гайхамшигтай сайхан гахайн хороо болгож орхисон. Улмаар жагссан донгиочуудын амьдрал гэнэт сайжрахын оронд, швейцарууд л хожсон. Шинэ юм биш. Eгиптчүүд өөрийн алдаан дээрээ сурах чадваргүйгээ харуулж, тэнэгээ дэлхий ертөнцөд гайхуулдаг. Үүний зэрэгцээ, альпын иргэд Тунис, Ливи мэтийн улсуудын хөрөнгөнөөс бага багаар тоншссон гайхамшигтай жишээнүүд бий.
Гэвч энэ удаад Сири улсын ерөнхийлэгч бага зэрэг хохиров. Түүний хөлсөө урсган байж угаасан 27 сая швейцар франк хураагдаж гэнэ. Тун хөөрхөн. Энд
...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-18 - Жорлонгийн тухай
Бичсэн:
AmonRa
Түрүүхэн нарийн технологийн судалгааны төвд орж үзлээ. Мэдээж хэрэг, судалгааны төв нь манайхны судалгааны төвүүдээс тэс өөр. Жорлонгоос нь эхсүүлэн бүх юм нь цэвэрхэн, эмх цэгц, энд тэнд хэрэглэсэн 00-ийн цаас салхинд хийсч, хоосон архины лонх, тамхины иш хэвтэхгүй. Муулж байгаа юм биш шүү,зөвөөр ойлгоорой!
Жорлонгынх нь тухай бичдэг маань бас учиртай. Жорлон ба цагдаагаар тухайн нийгмийн сэтгэхүйн ба ухамсрын төвшинг ажиглаж болдог. Иргэн хүн жорлондоо ажил хэргээ дуусгасны дараа, ямар байдалтай тэр жорлонгоо үлдээдэг бэ гэдгээс асар их юм харагддаг. Зарим нь бохирынхоо тормозны мөр үлдээх б...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-16 - Хариx зам (уск)
Бичсэн:
AmonRa
Хэд хоногийн өмнө, хятадын уран сайхны Хариx зам нэртэй кану сонжив. Уг кануг Баатар бүтээлээрээ олны танил болсон Жан Имоу гэгч алдартай хятадын иргэн найруулсан юм. Баатар кану бол давгүй, ерөнхийдөө таалагдсан. Энэ удаад ч мөн адил, Имоу хөөрхөн зүйл зуурсан аж. Нэг киног сайн бүтээж чадсан найруулагч, дараагийн бүтээл дээрээ бүдэрч, тэнэг юм зууралдуулах тохиолдол маш их гардаг. Хуруу дарам найруулагчид киногоо үзэгчдэд хүртээмжтэй, ойлгомжтой бүтээдэг.
Энэ учраас анхандаа тун итгэл муутай байв, энэ хүн одоо юу л харуулах бол доо гэж. Учир нь шинээр гардаг хэдэн хятад кану таалагдах бүү хэ...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-14 - Наадмын тухай
Бичсэн:
AmonRa
Наадмын өдрүүдэд нийслэлд нийт 447 хүн, хөдөө орон нутагт 129 хүн эрүүлжүүлэхийн хаалга татжээ. Үүнийгээ дагаад архи хэтрүүлэн хэрэглэсэн зарим иргэн бусдын эрх чөлөөнд халдаж танхайрсан хэрэг цөөнгүй гарсан байна. Тухайлбал, “Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд хүмүүс зодолдоод байна” гэх мэдээллийг долдугаар сарын 13-ны 12:10 цагт авч шалгахад, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн 59 настай эрэгтэй Д-г Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн 62 настай эрэгтэй Л гэгч согтуурсан үедээ маргалдан зодож гэмтээсэн байжээ.
Мөн Баянгол дүүргийн 23 дугаар хороонд “зодоон болоод байна” гэсэн...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-14 - Гранатаар тоглох сармагчны тухай
Бичсэн:
AmonRa
Эртээ урьдын цагт, хуучин зөвлөлтийн (одооны Украйн) Краматор хотын нэгэн оршин суугч төрөөсөө орон сууц хүртэж гэнэ. Шинэхэн байранд орсон гэр бүл мэдээж бөөн баяр. Гэвч тэмдэглээд удаагүй байтал, гэнэт 18 настай охин нь өнгөрч гэнэ. Тун удалгүй дүү нь, хүүхдийн ээж хоёр нь бас өнгөрч гэнэ. Үхлийн онош: цус багадалт. Эмчид гэр бүлийн эцгийг ийм юм байх гэж тайтгаруулан гэрт нь явуулж гэнэ.
Орон сууц суларч, өөр нэгэн гэр бүл орон сууцанд нь нүүж иржээ. Шинэхэн нүүж ирсэн гэр бүлийн хүү нь мөн адил өнгөрч гэнэ. Үхлийн онош мөн адил цус багадалт. Үүнээс болж, орон сууцанд амьдарч байсан хуучин ...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-11 - Хөл бөмбөгийн тухай
Бичсэн:
AmonRa
Хятадын тэрбүмтан Ван Жианлин (Wang Jianlin), хөл бөмбөгийн Челси клубын эзэмшигч оросын олигарх Роман Абрамовичтай харьцуулсныг доромжлол хэмээн үзжээ. Учир нь: "Абрамович бол эх орныхоо нөөцийг монополчилсон хором зуурын баян. Оросын тэрбүмтантай харьцуулсанд ой гутаж байна. Би бол зах зээлийн харгис өрсөлдөөн дунд тэмцэж байж өөрийн бизнесээ бий болгож, хөл дээр нь босгосон хүн. Хэрэв Абрамович өөрийн хөл бөмбөгийн клубээ баян тансаг амьдралынхаа зугаа цэнгэл гэж үздэг бол, би үнэхээр эх орныхоо спортын байгаа байдал, мөн xөгжилд нь санаа тавьсандаа хөрөнгө оруулж байгаа юм" гэжээ. Энд
Гэхдэ...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-11 - Хоббитын тухай зарим эргэцүүлэл
Бичсэн:
AmonRa
Ийм нэг клип тааралддаг юм байна. Үзэхэд түмэн бодол төрөв. Питер Жексон бол тун ажилсаг, зүгээр сууж болдоггүйг бүрэн ухамсарласан нөхөр. Аргаггүй биз, шуудай дүүрэн оскар зүгээр нэг зам дээр хэвтэхгүй. Өтсөн бөгстэй, зөв чиглэлд ажилладаг толгойтой байж л майр кино хийнэ.
Бас тэр хүн ганцаараа хамаг ажлыг хийхгүй нь ойлгомжтой: жүжигчдээс гадна, үсчин, хувцас, гэрэлтүүлэгч, чанар шалгагч, зураач, дархад гэх мэт үс арзаймаар олон мэргэжилтэнгүүд хэрэгтэй. Тэр олон хүмүүсийг нэг чигт залж удирдана гэдэг, удирдагчийн авьяас. Бас хэрэгтэй хүнээ хэрэгтэй газар нь байлгана гэдэг бас менежерийн авь...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-09 - Шинэ ангилаллын тухай
Бичсэн:
AmonRa
Шинэ англилал хийх нь зүйтэй болж таарав. Хэд хоногийн өмнө зочин Сүрэн блогоор маань айлчилж, япончуудын сэтгэхүйн тухай сэдэвт хувь нэмэрээ оруулсан юм. Юм бодогдуулахаар сэтгэгдэл үлдээж, нэмэлт мэдээллээр толгойг маань зүйван хавтгай г.м. янз янзын хэлбэрт оруулж, мөн мэдлэгээ харамгүй хуваалцсанд ихээр урамшив. Сүрэнгийн блогоор хариулан зочлоход, япончуудын сэтгэхүйн онцлого ялгаа мэтээс эхсүүлэн, бонусд нь тасархай орчуулга хавсаргасан байх жишээтэй.
Энд ...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-07-08 - Цөмийн тухай
Бичсэн:
AmonRa
Цөмийн хог хаягдлыг мэргэжилтнүүд өндөр агууламжтай, саармаг хучилттай, бага идэвхжилтэй гэж гурван үе шатаар ангилдаг аж. Судалгааны явцад 50 жил ашигласан цөмийн ректорын агуулах бодисын хэмжээ, түүнээс гарсан хорт бодис байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг нарийн тодорхойлсон байна. Нэрийг нь нууцалсан улсын цөмийн ректорийн хөрсний гүнд 200 метр ба түүнээс доор булсан хорт хаягдал хөрсний давхаргыг хурдацтай сүйтгэж байгааг тогтоожээ. Тодруулбал, дутуу боловсруулсан шингэн төмөрлөгийн 500 литрийг нэг километрийн сектор тутамд булсан байгаа юм. Үүнээс үүдэж газрын шим тэжээл бохирдож,...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PAmonRa
|